ДАРЬГАНА (САЙН ЭРИЙН ХӨЛТ НУТАГ)
ДАРЬГАНГА
нэрийн учир холбогдол: Дарь, Ганга гэсэн хоёр нэрээс бүтсэн энэхүү
нийлмэл нэр нь XVII сүүлчээс тус улсын зүүн хязгаарын нэгэн нутгийн
албан ёсны нэр болж уламжлагдсаар хамрах хүрээ нь багасан багассаар
одоогийн Сүхбаатар аймгийн өмнө хязгаарын нэгэн сумын оноосон нэр
болсон.
Уг нутагт Дарь нэртэй уул,
нутгийнх нь Дарь овоо гэнэ, Ганга нэртэй нуур байдаг ба энэ хоёр нэрийн
нийлбэрээс Дарьганга гэдэг нэр үүссэн гэж нутгийнхан хуучилдаг.
Судлаачид үүнийг зөвшөөрдөг боловч Дарь гэдэг уул, Ганга гэдэг нуурын
нэр ер нь угтаа ямар учиртай болох хэдийд хэрхэн үүссэн болох нь
тогтоогдоогүй. Харин энэ тухай домог яриа янз бүр байдгаас товчхон
өгүүлье!. Үүнд:
1. Эрт цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа иргэж ирсэн нэгэн бадарчин Энэтхэгийн Ганга мөрний рашааныг бумбанд хийж авчраад , Молцог элсний хормойд булсан юм гэдэг. Хожим нь тэндээс булаг оргилж Ганга нуур үүссэн юм гэнэ.
2. Овооны тахилга наадамд тэр
нутгийн Дарьхүү, Гангахүү гэдэг хүч тэнцүү хоёр сайн бөх үзүүр түрүү
булаалцалдан гайхамшигтай барилдсаны учир нэгнийнх нь нэрийг овоонд
нөгөөгийнх нь нэрийг нууранд өгч хоёр нэрийг хаматтган Дарь-Ганга гэх
болжээ.
3. Дарь уул Ганга нуур гэдэг
нэрийг Ар Монголын шарын шашины тэргүүн Түшээд ханы хөвгүүн
Занабазар(1635-1724), Өндөр гэгээн буюу анхдугаар Богд Жибзундамба
хутагт өгсөн гэж зарим хүмүүг ярилцах ч байдаг
Тэгвэл
Монголч эрдэмдэн Жамсрангийн Цэвээн(1881-1940) өөрийнхөө зохиолдоо ,,
... Дарь хэмээгч уулын хуучин нэр нь Захын Хар Өндөр гэдэг нэртэй байсан
ба эрт цагт галт уул байсны амсар нь сэтэрсэн байдал илэрхий ... ,,
гэж бичжээ.
Мөн Монголын эрдэмтэн
Бавуудорж бичихдээ: ,, ... Дарь гэдэг бол тэсэрч дэлбэрэх юманд
агуулагдсан бодисын нэр юм. Дарь уул нь анхандаа галт уул байсан тул
галт уул дэлбэрсэний дараах дарийн үнэрийн нэрээр нэрлэсэн болов уу?!
... ,, гэжээ.
XVII зууны үеээс даамжирч
суларсан их хааны захиргааны үед буюу Буян сэцэн хааны ач, Мангас
тайжийн хүү, Чингисийн ургын сүүлчийн хаан Цахар (Чахар)-ын
Лигдэн(1592-1634)-г Манж Улс дарснаар 1636 онд Өмнөд (өвөр) Монголыг
эзэлж, өөрийгөө Манж, Монголын хаанд өргөмжлөн өөрийнхөө улсын нэрийг
Чин буюу Цинь(ариун) гэж өөрчилж , Монголчуудыг бутаргахын тулд засаг
захиргаанд өөрчлөлт оруулж, харъяат ард олныг нь тараан, нутаг заан
суурьшуулж эхэлжээ.
1691 онд Халх
Монголыг Манж Чин улс эрхшээлдээ оруулж, 1697 онд Ойрадын Галдан
бошигт(1644-1697)-ийг түрэн гаргангуутаа л Зүүнгарын хаант улсыг эзлэх
бодлогоо явуулж, Дарьгангын нутагт Монголын ард түмнээс татварлан авсан,
ноёдоос бэлэглэсэн малыг сүрэглэн зохион байгуулж, нутаглуулан
маллуулахаар Цахар 8 хошуунаас нилээд ардыг албадан аваачиж, Халхын
Сэцэн xан, Түшээт xан хоёр аймгийн хошуудаас таслан авч, Халхын Түшээт
хан аймгийн ноён Цэрэнжавыг албат ардынх нь хамт нүүлгэн хүргэж, мөн
Ойрадын Галдан бошигтыг Зуу Мод газар цохихдоо олзолсон үй олон малыг
бас тэнд нийлүүлжээ. Энд хүн амын зонхилох нь цахарууд байв.
Энэ
Манж Чин улсын хааны төмөр сүрэг буюу үржил сүргийг анхнаасаа л цэргийн
зориулалтай адуун сүрэг байсан. Адуун сүргийг анхлан байгуулахдаа
Халхын дорно замын дундад дахь зүүн этгээдийн xошуу ( одоогийн Сүхбаатар
аймгийн Мөнххаан, Уулбаян сумын нутаг, Түмэнцогтын зүүн хэсэг, Хэнтий
аймгийн Галшир, Буянт сумдын багахан хэсэг), Халхын дорно замын баруун
гарын өмнөд хошуу ( Одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан,
Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумуудын нутаг), Өмнөд буюу Өвөр
Монголын Авга, Сөнөд хошуунаас таслан гаргажээ.
Газар
нутгийн хувьд гэвэл 1697 онд Дарьгангыг байгуулахдаа л Халхын Сэцэн хан
аймгийн Далай вангийн хошуу, Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу,
Өмнөд буюу өвөр Монголын Авга, Сөнөд хошуудын нутгаас таслан авчээ. Энэ
газар нутаг нь жилийн эргэх дөрвөн улирлын алинд нь ч таван хошуу малыг
зэрэг өсгөх давхар боломжтой нутаг юм.
Үүнээс өмнө Дарьгангачууд гэж байгаагүй.
XVIII
зууны дундуур тодруулбал 1754-1758 онуудад дараалан гарсан Монгол
улсынхаа тусгаар тогтнолын төлөө боссон зэвсэгт тэмцэл болох Зүүн гарын
хаант улсын хаан Амарсанаа(1718-1757), Гэрсэнз Жалайр хун тайжийн
угсааны Бандийн хүү, Xалхын Засагт xан аймгийн туслагч жанжин, Xотгойдын
шадар ван Чингүнжав(1710-1758) нарын бослогыг Манж Чин улс хүчлэн
дарахдаа дагаар орсон, олзлогдсон Өөлд, Дөрвөд зэрэг Ойрадуудыг
Дарьгангад аваачин, үржил сүргийг маллуулжээ. Чингэж Дарьгангачууд буй
болжээ.
Дарьгангын үндсэн нэгжийг нь
гар гэдэг байв. Үүнд зүүн, баруун хоёр гарын хошоод адуучин, тэмээчин
хийгээд хонин сүргийн нэг, бүгд таван гар байв. Тэдгээр гар тутмыг Манж
Чин улсын хааны баталсан Цэргийн яамны харъяа бүгдийн дарга Цахар
хошууны захирагч тусгай амбан( Угэрида) захирна. Дарьгангын үржил
сүргийн хэргийг Чуулалт хаалганд суусан сайд захиран мэддэг байжээ.
Дарьганга
зөвхөн адуу мал адгуулан өсгөдөг газар байсангүй, Зүүн гарын улстай
хийж байсан олон жилийн дайны туршид газар газраас татсан цэргийг хураан
цуглуулах, бэлтгэх, цэрэг болвсруулан сургаж өнгөрүүлдэг чухал бааз,
дамжлага газар болж байв. 1732 онд Мүгдэн, Гирин, Хар мөрний нэг түмэн
цэргийг Дарьгангад өвөлжүүлэн, цэргийн эрдэмд бэлтгээд, xавар нь олон
газар дайчлан явуулж байжээ.
Дарьганга
өмнөд талаараа Шилийн голын чуулганы баруун, зүүн Сөнөд ба баруун, зүүн
Авга хошуудтай, зүүн талаараа Түшээт хан аймгийн Мэргэн вангийн засгийн
хошуу, хойд талаараа Сэцэн хан аймгийн Эрх засаг, Ёст засаг, Хурц
засгийн хошуудтай тус тус зах нийлж байжээ.
Олноо
Өргөгдсөн Монгол улс 1911 онд байгуулагдсны дараа 1912 онд Дарьгангын
сүргийнхэн бусад нутгийн монголчуудын адил тусгаар улсыг хүлээн зөвшөөрч
захирагдах болсноос хойш Дотоод Хэргийг Бүгд Захирах Шийтгэгч Яам ны
шууд мэдэлд аанай л бүгдийн тэргүүний захиргаатай таван гар хэвээрээ
байлаа. Ардын Засаг тогтсоны дараа ч гэсэн Дотоод Яамны харъяанд
байснаа засаг захиргааны шинэ хуваариар 1925 оноос Дарьгангын хошуу
гэгдэх болоход гарууд нь сумын зохион байгуулалтад шилжиж Хан Хэнтий
уулын аймагт харьяалагдах болов. 1931 онд Дорнод аймагт захируулан
Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог,Онгон, Халзан, Хонгор сумд болгосон
байна. 1942 онд Жавхлант Шарга ( Сүхбаатар) аймагт харъяалагдах болжээ.
Ийнхүү
Дарьгангын сүрэг үүсэхэд хүн ам нь Халх, Цахараас ихэнх нь, дараагаар
Өөлд, Дөрвөдүүдээс бүрдсэн гэх боловч Монголын газар газраас авчирсан
төрөл бүрийн малыг тууж авчирсан малчид туубарчид буцсан гэх баримт
байхгүй.
Дарьгангад Жанчин, Порни, Хар
үхэрт, Амбагайт, Хөхий, Марлан, Тангач, Татир, Жарнууд, Сөнид гэх зэрэг
овогууд байгаагийн дотор Хотгойд, Хэрээд, Зээрнүүд, Шарнууд гэх зэрэг
баруун монголд байдаг одоо ч байдаг.
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home