6 Dec 2012

Mîðèí õóóð

Mîðèí õóóð

Mорин хуур бол Монголчуудын хундэтгэн дээдэлж гэрийнхээ хойморт залж ирсэн туух домогтой эрхэм хөгжим билээ.морин хуурын өвөг бол шанаган хуур юм.том дугуй модон цараар нь тэгэж нэрэлдэг байж.шанаган хуур эрт дээр үеээс хун хуур,луу хуур ,арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дурсээр нэрлэж ирсэн түүхтэй ажээ.
Гэхдээ эдгээр нь хил буюу нумгүй товшвор байснаа туухэн хөгжлийн явцад хилтэй болж өөрчлөгджээ.Архангай ,Өвөрхангай завхан,хөвсгөл зэрэг аймгуудад таван үе дамжиж ирсэн гэх луу ,арслан толгойтой шанаган хуурууд мэр сэр байдаг байна.морин хуур нь ишнийхээ үзүүрт морины толгойн дурстэй цар гонзгой дөрвөлжин ба ямааны юмуу ботгоны арьсаар бүрж ногоон будгаар будсан байна.
Сүүлийн үед царыг арисаар бүрэхийн оронд модоор сийлбэртэй хийж чавхдасыг нь морины сүүлээс өөж зуйлээр орлуулдаг болжээ.морин хуурын чавхдасыг эр бяртай сайн морины сүүлийн сод гэдэг тусгай урт хялгасаар сунган боловсруулж хийх царыг бүрэх ширийг мөн чийг татхааргүй болтол тусгай аргаар боловсруулах ширийг будах ногоон будгийг гарагж авах гээд нарийн арга ухаан ёс жаягтай.Баруун монголд ИХЭЛ хэмээх нэгэн зүйлийн морин хуур байдаг.
Ихэл нь морин толгойгүй гэлбэр буюу чандмань толгойтой.Морин хуурын дээд доод тэвх ,дээд тэвхийн зангилах хөг уяа зэргийг нарийн тохируулж хөгийг солидог.Морин хуурын уламжлагдан ирсэн аялгуудаас
ЖОНОН ХАРЫН явдал,могой хээр ,доголон тсагаан,хөх нуурын тогруу,балчин хээрийн явдал,бугын урам,дөрвөн ойрдын уриа,харцага зээрд ,цацал,жороо морь зэрэг байна.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home