6 Dec 2012

Ургийн бичиг

Саран төрөл, мөнгөн ургийн тухай ойлголт

Урьд өмнөнө угын ургийн бичиг зурлагат эмэгтэй хүний удмыг тэр бүр оруулддаггүй тэгсхийгээд орхидог тал байсан тэгвэл саран төрөл, мөнгөн ургын тухай ойлгож удмын түүх шастирт оруулах нь маш чухал билээ. Эрт эдүгээ төрсөн эхийнхээ талын ураг төрлийнхөө мах цусны төрөл гэж нэрлэж ирсэн нь эцгийн талаа ясан гэдэгтэй нэгэн адил өөрийн биеэ бүрэлдүүлсэн барилдлагаа салгаж буй учир дутагдалтай ойлголт тул цаашид эхийн тал саран төрөл гэж нэрлэх ба тэдний ураг удмын хэлхээг мөнгөн ургийн хэлхээ гэж авч явах нь ойлгомжтой байх болно.
    Саран төрөл гэдэг нь төрсөн ээжийнхээ ураг төрөл удмынхаа нэрлэх төрлийн нэр юм. Тэгэхээр саран төрөл нь ээжийн алтан ургийн наран төрөл улс гэсэн үг юм.
Жнь: өөрийнхөө төрсөн ээжийн аавыг би саран өвөө ээжийг нь саран эмээ, төрсөн ах дүүсийг нь саран нагац гэх жишээтэйгээр нэрлэнэ.
    Саран төрөл нь миний биеийн мөнгөн ураг тал нь бөгөөд би тэдний мах цус ясных нь тасархай үр үндэс нь учир миний дээд удамын нэг тал маань юм.
    Саран төрөл гэж төрсөн ээжийнхээ амь ураг төрөл, төрсөн ураг төрлийнхнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл ээжийнхээ удмынханыг нэрлэнэ.
    Хүүхдүүд нь мөнгөн ураг гэж төрсөн ээжийнхээ алтан ургийн хэлхээнийхнийг хэлнэ. Төрсөн аавын алтан ураг миний алтан ураг байдаг бол төрсөн ээжийн алтан ураг нь миний мөнгөн ураг болж байдаг. Би энэ хоёр ургийн хэлхээний хөврөл үр бөгөөд тэдний мах цус ясных нь тасархай удам генийнх нь үргэлжлэл юм.
    Мөнгөн ураг, саран төрөл нь зөвхөн миний хүүхдүүдийн хувьд л байх ба тэд өөрсдөө цаашаа гэр бүл урагт холбогдох үед орхигдон холддог жам ёстой.
    Хүүхдүүдийн мөнгөн ураг саран төрөл гэдэг нь угтаа тасрахгүй үргэлжилдэг бол мөнгөн ураг нь удмын үе бүрд шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг жам ёстой билээ.
    Учир нь эмэгтэй хүн нь өөрийн алтан ургаа залгадаггүй зөвхөн улбаалж байдагт оршино.
    Саран төрөл мөнгөн ураг нь төрхөм төрлөөс үүсэн гардаг учир нь миний төрхөм төрөл нь манай хүүхдүүдийн саран төрөл мөнгөн ураг нь болдог, хэрэв цаашлуулан ач зээ нар луу орвол миний төрхөм төрөл нь эрхэс саран болон холдож байх жишээтэй юм
   

Ургийн бичиг

Монголчууд бид овгоон сэргээн хэрэглэх болсонтой уялдуулан нилээд хэдэн жил янз бүрээр оролдон байна. Зарим нь угийн бичиг, нэг хэсэг нь овгын бичиг, нөгөө хэсэг нь удмын бичиг, нилээд олонхи нь ургын бичиг, түүх, зурлага, шастир гэх мэтээр олон талаар зурж бичиж байгаа нь цаашид анхаарах нэг рзүйл асуудал мэт санагдана.
Тэгэхлээр Монголчууд бид ураг удмын бичиг зурлага гэсэн нэгэн ойлголтонд орж ураг удмын зурлага, шастир гэсэн хоёрхон зүйлийг хөтөлбөл амар бөгөөд ойлгомжтой хойч үед маань үлдэц сайтайн дээр эмх цэгцтэй болов уу хэмээн бодогдоно. Цаашид бид бүгд “ Ургийн бичиг”  хэмээн нэг мөр ганцхан нэрээр тогтсугай гэж хүсье.
    Ургийн бичгийг дараах хэлбэрээр хөтөлбөл боломжийн мэт санагдана.
1.    Ураг удмын товч дэлгэц хүснэгт
2.    Ураг удмын хэлхээ зурлага
3.    Ураг удмын түүхэн шастир бичвэр гэсэн гурван зүйл дэвтэр байх ба дээрхи хүснэгт, зурлага, шастир гурвыг үйлдэхдээ ураг удмын үе мөч мөчлөгөөрөө тодорхой таслан хийх нь ирээдүй хойчдоо ашигтай тод тодорхой болно гэдгийг ухаарах бизээ.
Ургийн бичиг нь удмын 3 мөчөөс бүрдэх удмын нэгэн мөчлөгт хүрэхэд 1000 гаруй жилийн бичлэг түүх шастир, томоохон зурлага, дэлгэц болох учир нэгэн дэлгэц хүснэгт, удмын нэгэн боодол хуйлдас зурлага, хэд хэдэн боть түүх шастир ном болох юм. Эдгээрийг үе ураг, мөч удамдаа орчин цагийн олон техник технологийн шийдлээр авсаархан болгож дэлгэрэнгүй хэлбэрээр авч явж болох талтай хэмээн бодогдоно. 
Эх сурвалж: Ураг удмын журам (товчоолсон лавлах) Ё.Саяням

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home