6 Dec 2012

Ìîíãîë îðíû çàñàã çàõèðãààíû íýãæ

ÀÐÕÀÍÃÀÉ


Архангай
 Байгуулагдсан   1931                       Аймгийн төв     Цэцэрлэг
УБ → Архангай   453км зайтай           Газар нутаг     55314 км²
Хүн ам                                             Утасны код     +976 (0)133
      • Нийт (2000) 97,091
      • Нягтшил  1.76/км²
Машины код     АР-              ISO 3166-2             MN-073
Вэбсайт     gate1.pmis.gov.mn/arkhangai/
Газар зүй
Xангайн уулархaгийн ар хэсгийг эзлэн орших өндөрлөг нутагтай. Архангай аймаг нь хангайн ууларахгийн ар хэсгийг эзлэн орших өндөрлөг нутагтай. Аймгийн нутгийн хойд хзсэг нь пермийн ба чулуун нүүрсний галавын боржин, баруун өмнөд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд төмрийн хүдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хөрс сайн судлагадаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна.
Цаг уур
Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл 1-р сард -15.6 хэм хүйтэн зун нь 7-р сард 14.7 хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь манай орны хамгийн их тундастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд нь 2.6 м/с бөгөөд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм.
Ургамал, амьтан
Архангай аймгийн нутагт уулын нугын ба ойн саарал, хар шороон хөрс тархсан. Ой мод ургамалаар баялаг бөгөөд нутгийн 70 гаруй хувийг малын бэлчээр, 15.7 хувийг ой хөвч эзэлнэ. Алтанхундага, вансэмбэрүү, алтангагнуур зэрэг ховор чухал ургaмалтай. Аргал, янгир, шилүүс, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтанаар эпбэг.
Онцлог газрууд
Нутгийн өндөр цэг нь Чулуут голын эхэнд Хангайн гол нуруунд орших Харлагтайн Сарьдаг юм. Мөн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Өвдөр уул зэрэг сүрлэг уултай . Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Тамир гол, Орхон гол, Чулуут гол, Суман гол, Хануй гол , Хүнүй гол зэрэг том гол мөрд, Өгий, Тэрхийн Цагаан нуур зэрэг нуурууд бий. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. Архангай аймаг 2.1 сая малтай, үхрийн тоогоор 428 мянга буюу улсад тэргүүн байр эзэлдэг. Зүүн талын сумдад газар тариалан хөгжүүлж байна.
Архангай аймгийн сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай/км/
1.    Батцэнгэл сум                71
2.    Булган сум                      36

3.    Жаргалант сум              227
Архангай аймаг Хоргын тогоо
4.    Их тамир сум                 27
5.    Өгий нуур сум                100
6.    Өлзийт сум                    134
7.    Өндөр-Улаан сум        122
8.    Тариат сум                    166
9.    Цахир сум        
10.    Төвшрүүлэх сум         44
11.    Хайрхан сум               175
12.    Хангай сум                  230
13.    Хашаат сум                 170
14.    Хотонт сум                  91
15.    Цэнхэр сум                 29
16.    Цэцэрлэг сум             212
17.    Чулуут сум                   127
18.    Эрдэнэмандал сум         170

ÁÀßÍ ªËÃÈÉ

Баян-Өлгий

Байгуулагдсан  1940                                  Аймгийн төв  Өлгий
УБ → Өлгий 1636км зайтай                     Газар нутаг  45,700 км² км²
Хүн ам                                                            Утасны код  +976 (0)142
 • Нийт (2005) 95,758
 • Нягтшил  2.10/км²/км²
Машины код  БӨ-       ISO 3166-2                 MN-071
Вэбсайт  www.bayan-ulgii.mn
Газар зүй
Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжан-Уйгурын өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Уулын Алтайн БНУ-тай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Далайн төвшингөөс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн нутаг дэвсгэр кайнозейн эрингийн дөрөвдөгч галбын үеийн гол, мөрөн, нуур, усны ажиллагаагаар тогтсон элс, шавар, хайрга голлосон тунамалтай, уулын хүрэн ба цайвар хүрэн хөрс зонхилсон гол, мөрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хөрс, өндөр уулын бүсэд хад асга бүхий уулын тундрын ба уулын нугын хөрстэй, элэгдэл, өгөршлийн ажиллагаагаар тогтсон хонхор, гүдгэр, уул нуруудаас тогтдог. Геологи-тектоникийн мужлалын хувьд Монгол Алтайн атираат мужийн баруун ба баруун хойт хэсэгт оршдог юм. Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том, жижиг 80-аад нуур, 100 гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Толбо, Ачит нуур нь загасны агнуурын нөөцтэй. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой, Ховд гол 506 км үргэлжилдэг.
Цаг уур
Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг.
Ургамал, амьтан
Агь, таана, хөмүүл, шаваг, шарилж , ерхөг, хиаг, хазаар өвс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цөлөрхөг хээрийн өвс ургамал зонхилж, чийг илүүтэй уулын сүүдэр хажууд үхрийн нүд, хад, гүзээлзгэнэ, тошлой зэрэг зэрлэг жимсгэнэ ургадаг. Ой нь уулсын зөвхөн сүүдэр хажууг бүрхэн, өвөр хажуугаар хээрийн ургамал тархсан, уулархаг нутгаар вансэмбэрүү, бадамлянхуа, алтан гагнуур, чихэр өвс, бамбай, башиг, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг боловч үйлдвэрлэлийн аргаар өргөн ашиглаагүй байна.
300 гаруй сээр нуруутан байгаагийн дотор 11 зүйлийн хэвлээр явагч, 8 зүйл загас бүртгэгдсэн байна. Дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг амьтдаас гадна чоно, үнэг, суусар, тарвага ,туулай, үен зэрэг ан амьтад, харцага, ёл, бүргэд, сар, тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас зэрэг жигүүртэн шувуудтай.

Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/   
1. Алтай сум                  112
2. Алтанцөгц сум          43
3. Баяннуур сум            106
4. Бугат сум                    5
5. Булган сум                 294
6. Буянт сум                   72
7. Дэлгүүн сум               158
8. Ногооннуур сум        92
9. Сагсай сум                27
10. Цагааннуур сум      69
11. Толбо сум                76
12. Улаанхус сум
13. Цэнгэл сум              79                          

аянхонгор
 
 Байгуулагдсан  1941                                     Аймгийн төв  Баянхонгор
УБ → Баянхонгор 630 км зайтай               Газар нутаг  115,977.5 км² 
Хүн ам                                                                Утасны код  +976 (0)144
 • Нийт (2006)  82,088
 • Нягтшил  0.71/км²
Машины код  БХ-                          ISO 3166-2                   MN-069
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/bayankhongor/
Газар нутаг
Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өвөрийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Аптайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй ээрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог, Хөх зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын болон Үхэг, Хүрэмт, Халиут, өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр говийн саарал хөрс тархжээ.
Амьтан ургамал
Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэнбэрүү, лидэр, алтангагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгар аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэнд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм бий.
Сумууд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/ 
 
 

1. Баянхонгор сум  
2. Баацагаан сум              143
3. Баянбулаг сум               266
4. Баянговь сум                 241
5. Баянлиг сум                   218
6. Баян-Овоо сум              26
7. Баян-Өндөр сум           276
8. Баянцагаан сум            246
9. Богд сум                          123
10. Бөмбөгөр сум              95
11. Бууцагаан сум              174
12. Галуут сум                     86
13. Гурванбулаг сум          244
14. Жаргалант сум            163
15. Жинст сум                     95
16. Заг сум                           188
17. Өлзийт сум                    17
18. Хүрээмарал сум          218
19. Шинэжинст сум           250
20. Эрдэнэцогт сум           28
 Цагаан агуй
Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их Богдын нурууны Цагаан ууланд эртний чулуун зэвсгийн үед хүмүүс амьдарч байсан ул мөрийг агуулсан нэгэн сонирхолтой агуй бий.  Цагаан агуй нь Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай, N44°42'43.3", E101°10'13.8" газарзүйн солибцолд оршино.  Агуйн үүд нь баруун урд зүгт харсан байрлалтай, агуй нь хоорондоо холбоотой гурван үндсэн том тасалгаатай.  Нэг дэх тасалгаа нь 12 метр урт 9 метр өргөн адрын өндөр 10 метр хүрч байна.  Адрын баруун хэсэгт гэрийн тоононы чинээ дугуй нүхтэй.  Хоёрдугаар тасалгаа  нь 7 метр урт, 8 метр өргөн, 9 метр орчим өндөртэй. 
Энэ тасалгааны адарт дурангийн жоншны том талстат үе тодорхой ажиглагдаж байгаа нь гэрэл тусгахад маш гоёмсог харагдана.  Гуравдугаар тасалгаа нь 5 метр урт , 4 метр өргөн, адрын өндөр 4 орчим метр, баруун дээд хэсэгт 10 гаруй метр урт 2 метр орчим өргөнтэй хонгил салаална.  Агуйн нийт урт нь 32 метр байна. Агуй байрлах ам хүртэл машинаар хүрэх боломжтой. 
Агуй байрлах уулын амыг өгсөж 70 орчим метр яваад уулын амны зүүн талын бэлд агуйн амыг олж харна.  Цагаан агуй нь шохой чулуун тогтоцтой хөндийлжийн гаралтай агуй юм.  Агуйн адарт дурангийн жоншны болор талстууд ургасан байх нь элбэг ажиглагддаг. 
Цагаан агуйд манай тооллын өмнөх 700000 мянган жилийн тэртээд хүн амьдарч байсан ул мөрийг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онуудад хийсэн малталга судалгааны үр дүнд тогтоожээ.  Эдгээр судалгааны үр дүнд Монгол болон Төв Азийн энэ бүс нутаг дөрөвдөгч галвын сүүл үед урин дулаан уур амьсгалтай байсныг судлаачид тогтоожээ. 
Цагааны агуйн чулуун зэвсгийн дурсгалыг 3 үндсэн үе шатанд одоогийн байдлаар хувааж байна.  Цагаан агуйн он цагийг тогтоох судалгааг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар болон АНУ-ын Аризоны их сургуулийн лабораториудад хийжээ. Цагаан агуйгаас олдсон олдворуудыг францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж ОЛДУВАЙН үеийн чулуу зэвсэг үйлдвэрлэх арга технологиор хийгдсэн болохыг тогтоожээ.  ОЛДУВАЙН үе нь манай тооллын өмнөх 800000-700000 жилийн үеийг хамарна.
Сүүлийн жилүүдэд Цагаан агуйг зорих жуулчдын тоо ихэсч байна.  Ирсэн хүмүүс агуйн адрын гоёмсог жоншны талстууд гэмтээж, юмаар цохиж авч явах болсон байна.  Баянхонгор аймгийн Баянлиг сумын шатахуун түгээх станц дээр биднийг зогсож байхад нутгийн хүмүүс агуйн адраас авсан дурангийн жоншны талстуудыг зарах гэж хүртэл үзэж байлаа.

Чихэн агуй

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг мөн аймгийн Шинэ Жинст сумын төвөөс хойш 30 км-т Чихэн уул гэдэг багавтар уулнаа N44°46'22.6", E99°04'06.4" газарзүйн солибцолд Чихэн агуй гэдэг шохой чулуун тогтоцтой, хөндийлжийн гаралтай агуй бий. Агуйн ам зүүн өмнө зүгт харсан байрлалтай, үүд рүүгээ налуу, агуйн урт нь 9.5 метр, өргөн нь 5 метр, өндөр нь 2 метр.  Энэ агуйг анх Монгол Зөвлөлтийн археологийн шинжилгээний анги анх илрүүлсэн бөгөөд 1995 оноос хойш Монгол Америкийн археологийн шинжилгээний анги жил дараалсан малталга судалгаануудыг хийж байна.
Малталга судалгааны үр дүнд их хэмжээний чулуун зэвсгийн үлдэгдэл, урт удаан хугацааны турш гал түлж байсан ором, эртний амьтдын яс, ургамлын үлдэгдэл бүхий хүний амьдралын ул мөрийг хадгалсан дөрвөн соёлт давхаргыг олж илрүүлжээ.  Чихэн агуйн чулуун зэвсгийн суурин нь дунд палеолитийн төгсгөлөөс мезолит, неолитийн үеийг хамарсан чулуун зэвсэг үйлдвэрлэлийн гурван үеийн дурсгалыг хадгалсан нэн сонирхолтой, томоохон дурсгалт газар юм
Сэндэртийн агуй
Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Хөх Хайрхан ууланд Сэндэртийн агуй гэж 70 орчим метр урт, шохой чулуун тогтоцтой,  хөндийлжийн гаралтай агуй бий.  Агуйд салаа салбар байхгүй.  Агуйн мухарт сэндэр шороо байдаг. Нутгийн хүмүүс агуйгаас уг шороог авч эмчилгээнд ашигладаг. Сэндэр шороог түлэнхий болон яр шарханд түрхэж хэрэглэхээс гадна, цусны даралт ихэссэн үед ууж хэрэглэдэг гэж нутгийн хүмүүс ярьж байлаа.
Сэндэртийн агуйгаас холгүй Халиутын рашаан гэж гидро карбонатын найрлагатай хүйтэн рашаан байдаг.  Халиутын рашаан ойр орчимд Ламын агуй, Чихний рашаантай агуй, Далан тэмээ ачаа багтаадаг агуй гэж хэд хэдэн томоохон агуйнууд бий.  Сэндэртийн агуйн солибцол: N46°37'19.8",E99°12'11.6",  Далан тэмээ ачаа багтаадаг агуй: N46°44' 56.6", E99°19'27 ", Чихний рашаантай агуй: N46°45'19.3", E99°19' 20.1 " солибцолд тус тус оршино.
Чихний рашаантай агуйн адраас ус дуслан жижиг тогтоол ус бий болгожээ.  Энэ усыг чихэнд дусааж чихний өвчин эмгэгт ашигладаг.  Энэ агуйн усыг судлаж үзэх хэрэгтэй санагдсан.  Монгол оронд жижиг болон том хэмжээний тогтоол ус, бичил нууртай агуй нилээд хэд байдаг боловч агуйн усыг судлах тал дээр дорвитой судалгааны ажил хийгдээггүй байна.  Даяндээрхи, Эхийн агуй, Хүнхэрийн агуй, Цагаан дэлийн агуй зэрэг нь өөртөө эмчилгээний чанартай усыг агуулж байдаг.
Далан тэмээ ачаа багтаадаг агуйн уулын орой дээр шахуу байдаг.  Хүрэх зам нилээд хэцүү, асга нуранги ихтэй.  Далан тэмээ ачаа багтаадаг агуйд янгир ямааны хоргол энд тэндгүй байна.  Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэнд янгир ямаа энэ агуйд сүүдэрлэн хорогддог бололтой.

Булган
 


 Байгуулагдсан  1938                                            Аймгийн төв  Булган
УБ → Булган 318 км зайтай                               Газар нутаг  48,700 км²
Хүн ам
         • Нийт (2000) 61,776
         • Нягтшил  1.27/км²
Утасны код  +976 (0)134
Машины код  БУ-
ISO 3166-2  Эртний түүх
Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргэд, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.
БНМАУ-ын үе
Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулжээ.
Газар зүй
Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай зэрэг ой хөвчит уул нурууд бий.
Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас дунд хэсгээр нь дээд пермийн ба триас юрийн галавын бялхмал чулуулаг, мөн дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэпбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий.
Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон,Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан бий, Эгийн гол дээр УЦС барих аж. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хүрэн хөрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хөрс тархжээ. Аймгийн нутгийн өмнөд хэсгээр хээрийм ургамал, хойд хэсгээр ой хөвч ой тархжээ. Ан амьтан элбэггэй.
Сум
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
1. Булган сум   
2. Баян-Агт сум                 150
3. Баяннуур сум                176
4. Бугат сум                        52
5. Бүрэгхангай сум           80
6. Гурванбулаг сум          140
7. Дашинчилэн сум         146
8. Могод сум                     131
9. Орхон сум                      22
10. Рашаант сум   
11. Сайхан сум                101
12. Сэлэнгэ сум               131
13. Тэшиг сум                   246
14. Хангал сум                 113
15. Хишиг-Өндөр сум     68
16. Хутаг-Өндөр сум       143

Ãîâü Àëòàé

   
Говь-Алтай

 Байгуулагдсан  1940                                    Аймгийн төв  Алтай
УБ → Алтай 1090км зайтай                       Газар нутаг  141,400 км²
Хүн ам
          • Нийт (2000)  63,673
          • Нягтшил  0.45/км²
Утасны код  +976 (0)148
Машины код  ГА-
ISO 3166-2
MN-065
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/gobi-altai/

Говь-Алтай аймгийн хиймэл дагуулаас авсан зураг



View Larger Map

 Газар зүй
Говь-Алтай аймаг нь монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур нь Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уулууд оршино. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь кайнозойн хурдас тархсан бөгөөд уулархаг нь кембрийн ба кембрийн өмнөх суурь чулуулагтай юм. Чулуун нуүрс (Зээгт), үнэт чулуу (Алтан худаг), барилгын материал зэрэг ашигт малтмал бий.
Аймгийн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи бий, Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуурууд бий. Хөнхөр зуслан, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан ус бий.
Амьтан ургамал
Алтайн өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Алтайн өврөөр говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ. Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байна, Аймгийн хэмжээгээр 2 сая гаруй малтай бөгөөд малын олонхи нь хонь, ямаа юм. Газар тариалан бараг хөгжөөгүй газар болно. Говь-Алтай аймагт Хятад улс руу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
1. Алтай сум
2. Баян-Уул сум          146
3. Бигэр сум                 108
4. Бугат сум                  203
5. Дарви сум                186
6. Дэлгэр сум               88
7. Есөнбулаг сум  
8. Жаргалан сум         85
9. Тайшир сум             43
10. Тонхил сум            209
11. Төгрөг сум              148
12. Халиун сум            87
13. Хөхморьт сум       215
14. Цогт сум                 187
15. Цээл сум                167
16. Чандмань сум      189
17. Шарга сум              79
18. Эрдэнэ сум           223              

Говьсүмбэр

Байгуулагдсан  1994                                      Аймгийн төв  Чойр
УБ → Чойр                                                       Газар нутаг  5,540 км²
Хүн ам
         • Нийт (2005)  12,625
         • Нягтшил  2.28/км²
Утасны код  +976 (0)
Машины код
ISO 3166-2
MN-064
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/govisumber/     
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
• Сүмбэр сум
• Баянтал сум
• Шивээговь сум 

Дархан-Уул

Дархан-Уул

Байгуулагдсан  1994                                  Аймгийн төв  Дархан
УБ → Дархан 220 км зайтай                   Газар нутаг  3,275 км²
Хүн ам
          • Нийт (2005)  90,400
          • Нягтшил   27.60/км²
Утасны код  +976 (0)137
Машины код  ДА-
ISO 3166-2
MN-037
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/darkhan-uul/ 
Түүх
Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10 сарын 17-нд тавьсан нь Монгол улсын 2 дахь томоохон хот болох эхлэл тавигдсан юм. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Дархан хот нь Орхон, Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай.
Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан ба Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сумтай, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ, Төв аймгийн сумуудтай хил залгаа оршдог.

Боловсрол
Тус аймагт Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Техникийн коллеж, Анагаах ухааны коллеж зэрэг хувийн болон улсын 10 гаруй их, дээд сургууль ба УГТСЭШХ, Удирдлагын Хөгжлийн Институт, Бизнес хөгжил, Монгол гэр бүл зэрэг сургалтын төвүүд сургалт эрдэм шинжилгээний байгууллага ажилладаг.
Эдгээрт 460 гаруй эрдэмтэн багш нар ажиллаж, 5200 гаруй оюутан сурагчид суралцаж байна. Мөн аймгийн хэмжээнд 25 Ерөнхий Боловсролын Сургууль, 14 цэцэрлэг, Монгол Туркийн хамтарсан сургууль, Хан-Уул дээд сургуулийн харъяа 10 жилийн сургууль, Монгол-Германы хамтарсан сургууль, хүүхдийг эрт хөгжүүлэх тусгай сургууль ажиллан тэдгээрт 21 мянган хүүхэд суралцаж, Орос, Англи, Герман, Турк, Япон хэлийг гадаадын мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж байна.
Эрүүл мэнд
Дархан-Уул аймаг нь нийт 550 ортой эмнэлэг, урьдчилан сэргийлэх зориулалттай эрүүл мэндийн 2 томоохон төв ажиллаж, тэдгээрт 250 гаруй их эмч ажиладаг.


Аж үйлдвэр
Дархан-Уул аймагт жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж байна. Хувийн хөрөнгө оруулалтаар оёдол, архи спиртийн үйлдвэр, савхин эдлэл, талх нарийн боов, мах махан бүтээгдэхүүн зэрэг жижиг дунд үйлдвэрүүд болон Банк, Банк бус санхүүгийн байгууллага,хадгаламж зээлийн хоршоо зэрэг аж ахуйн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйлдвэрлэл
Дархан хот нь байгалийн баялагтаа түшиглэн барилгын матералын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, Цемент, Силикат, Байшин үйлдвэрлэх комбинат, Архины үйлдвэр, "Керамзит", "Эрдэс хөвөн", "Төмөр бетоны" үйлдвэр, "Хүнсний үйлдвэр", "Нэхий Эдлэлийн үйлдвэр", "Мах комбинат", "Хар төмөрлөгийн үйлдвэр" зэрэг олон үйлдвэрүүдтэй. барилгийн материалийн болон нүүрс,алт, төмрийн хүдрийн арвин их нөөцтэй аймаг юм.
Сумд                                                                         
• Дархан                       
• Хонгор сум
• Орхон сум
• Шарынгол сум

Дорноговь 

Дорноговь 
 
Байгуулагдсан  1931                                   Аймгийн төв  Сайншанд
УБ → Дорноговь 260 км зайтай              Газар нутаг  109,500 км²
Хүн ам
         • Нийт (2006)  54,023
         • Нягтшил  0.49/км²
Утасны код  +976 (0)152
Машины код  ДГ-
ISO 3166-2
MN-063
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/dornogobi/
Газар зүй
Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог. Гэхдээ энд Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант зэрэг уулууд бий, Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ.
Дорноговь аймгийн нутагт том гол мөрд нуурууд байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Халзан уул, Бусийн Чулууны, Толь булгийн зэрэг рашаан устай. Нутгийн ихэнхэд говийн бор хөрс тархсан бөгөөд элс нилээд байдаг.
Аж үйлдвэр, тээвэр
Гадаргад нь кайнозойн эриний хурдас их тархсан бөгөөд хайлуур жоншны орд олонтой бөгөөд зэс молибден (цагаан суварга), чулуун нүүрс (Алагтогоо), төмөр (Чандмань уул) болон барилгын материалын баялаг бий. Хайлуур, жонш олборлох уурхай байдаг.
Дорноговь аймгийн нутгаар төмөр зам нэвтрэн өнгөрөх бөгөөд Сайншаyд хот нь манай орны төмөр замын чухал зангилаа юм. Дорноговь аймгийн Замын-Үүд нь Монголоос Хятад руу гарах хилийн том боомт юм.
Ургамал амьтан
Говийн ургамал ургана. Хар сүүлт, хулан, янгир, аргаль зэрэг ховор ан амьтан элбэг.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/     
• Айраг сум                       124
• Алтанширээ сум           84
• Даланжаргалан сум   149
• Дэлгэрэх сум                 137
• Замын-Үүд сум            218
• Их хэт сум                      162
• Мандах сум                   170
• Өргөн сум                      61
• Сайхандулаан сум      97
• Улаанбадрах сум        133
• Хатанбулаг сум            230
• Хөвсгөл сум                  161
• Эрдэнэ сум                   103

Дундговь

Дундговь


 Байгуулагдсан  1942                                    Аймгийн төв  Мандалговь
УБ → Дундговь  260км зайтай                   Газар нутаг  74,690 км²
Хүн ам
          • Нийт (2005)  49,934
          • Нягтшил  0.67/км²
Утасны код  +976 (0)159
Машины код ISO 3166-2 MN-059
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/dundgobi/                                                       Газар зүй
Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгуй. Тогоогийн, Дүүрэн Харганын , Олгой нуурын зэрэг рашаан бий.
Уур амьсгал
Мандалговь нь Монголын хамгийн их салхитай байдаг нутаг юм. Мандалговь нь манай орны хойд ба өмнөд зүгийн агаарын урсгалын хооронд оршдог учраас их салхитай байдаг.
Амьтан ургамал
Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг.
Аж үйлдвэр
Дундговьд барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд байдаг.
Чулуун нүүрс (Хүйтэнхонгор, Тэвш, Элгэн говь, Өвдөгхудаг, Сүүл-өндөр), төмөрийн хүдэр (Эрээн), гөлтгөнө (Таргат), Шохойн чулуу (Цахиурт), Шатдаг занар (Өвдөгхоолойн хушуу, Баянжаргалант), хайлуур жонш, барилгын материал зэрэг ашигт малтмал бий.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
• Адаацаг сум                104
• Баянжаргалан сум    148
• Говь-Угтаал сум         101
• Гурвансайхан сум      71
• Дэлгэрхангай сум       130
• Дэлгэрцогт сум           44
• Дэрэн сум                    66
• Луус сум                       50
• Өлзийт сум                 98
• Өндөршил сум           182
• Сайхан-Овоо сум      209
• Сайнцагаан сум  
• Хулд сум                       83
• Цагаандэлгэр сум     148
• Эрдэнэдалай сум      114

Дорнод

Дорнод
 
Байгуулагдсан  1941                                   Аймгийн төв  Чойбалсан
УБ → Дорнод                                                Газар нутаг  123,597 км²
Хүн ам
         • Нийт (2006)  74,600
         • Нягтшил   0.6/км²
Утасны код  +976 (0)158
Машины код
ISO 3166-2
MN-061 Газар зүй
Дорнод аймаг нь Монгол улсын нутгийн зүүн захад их тал газарт оршино. Энд Монголын хамгийн нам газар болох 560 м өндөрт оршдог Хөх нуур бий. Дорнод аймгийн нутагт дунд палеозой, юра, цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ.
Дорнод аймгийн нутгаар Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг том голууд урсах бөгөөд Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуурууд оршино.
Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут зэрэг рашаан бий.
Ан амьтан, ургамал
Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хүрэн хөрс голлох бөгөөд хойд ба бүр зүүн өмнөд захаар нь нугын хүрэн хөрс тархжээ. Хээрийн өвслөг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нөөцтэй аймаг юм. Буга, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан элбэгтэй.

Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/     
• Баяндун сум                                      176
• Баянтүмэн сум                                 10
• Баян-Уул сум                                    180
• Булган сум                                         53
• Гурванзагал сум                              126
• Дашбалбар сум                                180
• Матад сум                                          143
• Сэргэлэн сум                                     65
• Халхгол сум                                       314
• Хөлөнбуйр сум                                  127
• Хэрлэн (Сүмбэр)                              338
• Цагаан-Овоо сум                              107
• Чулуунхороот сум (Эрээнцав)       240
• Чойбалсан сум                                 55
Вэбсайт  www.dornod.mn  

Завхан

авхан
 
 Байгуулагдсан  1923                                         Аймгийн төв  Улиастай
УБ → Завхан 984 км зайтай                            Газар нутаг  82,500 км²
Хүн ам
          • Нийт (2005)  78,668
          • Нягтшил  0.95/км²
Утасны код  +976 (0)146
Машины код  ISO 3166-2 MN-057
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/zavkhan/ Газар зүй
Завхан аймаг нь Хангайн нурууны баруун хэсгийн их уулархагт оршино. Хамгийн өндөр цэг нь Отгонтэнгэр уул (3905 м). Нутгийн ихэнх хэсэгт герцины боржин, перм, дөвөн, карбоны галавын гүний чулуулаг тархжээ. Аймгийн нутагг Зэс (Оюут) болон барилгын материал бий.
Завхан аймгийн нутагт Идэр, Завхан, Тэс, Хүнгүй голууд, тэдгээрийн цутгал олон гол мөрд, Хар нуур, Тэлмэн, Ойгон, Цавдан, Холбоо зэрэг олон нуур оршдог, Отгонтэнгэр, Баянзүрх, Улаанхаалга, Зарт, Хожуулын рашаан зэрэг олон рашаан ус бий.
Амьтан ургамал
Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, Өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хзсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгайн, гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг байжээ.
Аж үйлдвэр
Газар тариалан бага хөгжсөн. Завхан аймагт барилгын хүнсний машин засварын үйлдвэрийн газрууд бий. МУИС-ийн салбар Эдийн засгийн дээд сурууль ажилладаг. Завхан аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Арцсуурь Тэс сумын нутагт бий.
Сумд                                                                                                     
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай
• Алдархаан сум            32
• Асгат сум   
• Баянтэс сум                 290
• Баянхайрхан сум        255
• Дөрвөлжин сум           143
•Çàâханмандалсум  167                                                                                                                                            
• Идэр сум                       75
• Их-Уул сум                    224
• Нөмрөг сум                  152
• Отгон сум                      128
• Сантмаргац сум         292
• Сонгино сум                232
• Тосонцэнгэл сум         181
• Түдэвтэй сум                196
• Тэлмэн сум                  122
• Тэс сум   
• Ургамал сум                 236                                                  
• Цагаанхайрхан сум    44                                                                 
• Цагаанчулуут сум        97
• Цэцэн-Уул сум             247
• Шилүүстэй сум            135
• Эрдэнэхайрхан сум   115
• Яруу сум                        56

Орхон



Байгуулагдсан  1994                                    Аймгийн төв  Эрдэнэт
УБ → Орхон 371 км зайтай                       Газар нутаг  844 км²
Хүн ам
         • Нийт (2006)  86,285
         • Нягтшил  102.23/км²
Утасны код  +976 (0)135
Машины код  ОР-
ISO 3166-2
MN-035
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/orkhon/ Орхон аймаг нь анх Булган аймгийн нутагт Эрдэнэт хот нэртэйгээр 1976 онд байгуулагдсан. 1994 онд Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант сумдтайгаар өөрчлөн байгуулсан.
Сумд
• Баян-Өндөр сум      
• Жаргалант сум

Сүхбаатар

Сүхбаатар
Байгуулагдсан  1943                                           Аймгийн төв  Баруун-Урт
УБ → Сүхбаатар 311 км зайтай                       Газар нутаг  82,300 км²
Хүн ам
          • Нийт (2006)  55,652
          • Нягтшил  0.64/км²
Утасны код  +976 (0)151
Машины код
ISO 3166-2 MN-051
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/sukhbaatar/
Тус аймаг нь 13 сум бүхий 55.6 мянган хүн амтай, 1,6 сая толгой мал бүхий, ашигт малтмал, байгалийн баялагийн арвин нөөц бүхий, үзэсгэлэнт байгальтай.
Түүх
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг, 1931 онд халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байлаа.
1940-1942 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагджээ. Энэ үед Дорнод аймгаас Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Дарханхаан, Жавхлант шарга, Зотол, Онгон, Урт, Халзан, Хонгор зэрэг 10 сум, Хэнтий аймгаас Баянтэрэм, Уулбаян, Өлзийт, Түвшинширээ зэрэг 4 сум бүгд 14 сум, 125 баг, 29,2 мянган хүн ам, 850 мянган толгой мал, өвс хадах морин станц 2, нүүрсний уурхай нэг, сүү тосны завод 3-тай байгуулагдаж, Мандалын хийдийн сууринд төвлөрсөн бөгөөд аймгийн хөдөлмөрчдийн анхдугаар их хурал 1942 оны 3 дугаар сард 74 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж аймгийн Бага хурлыг 29 гишүүн,аймгийн яамны тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, аймгийн даргаар Сэдэдийн Түвдэнг баталжээ.
Улсын бага хурлын 1943 оны 2 сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож "Сүхбаатар аймаг" гэж нэрлэх болсон юм. Мөн ондоо аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж "Баруун-Урт" гэж нэрлэсэн байна.

Газар зүй
Тус аймгийн нутгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км,зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.
Аймгийн нутаг Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшингээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшингээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшингээс 790 метр өргөгдсөн Байшинт юм.
Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүсэд багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад булаг шанд, гол горхи байдаг. Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир, Өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.
Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 км.кв талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын 70 гаруй агуй зэрэг олон агуй, Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.
Амьтан ургамал
Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баян бүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран,Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэногт сумын нутагт элбэг.
Цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, мануул, дорго, туулай, шилүүс, илбэнх, хар сүүлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга, зэрлэг гахай, Түмэнцогтын Хар ямаатын ууланд бор гөрөөс, Бүрэнцогтын хаданд аргаль янгир нутагшиж байна.
Соёл урлаг
Сүхбаатар аймаг нь "Жаахан шарга" уртын дуу, Дарьганга мөнгөн урлал, удамт хурдан хүлэг, байгалийн үзэмж төгс Алтан Овоо, Шилийн богд уул, Ганга нуур, эртний үеийн түүхийг хүүрнэсэн хүн чулуудаараа алдартай төдийгүй улс орон даяар нэр алдар нь дуурссан их жанжин Сүхбаатар, улсын баатар "Эх оронч" Чойн Дугаржав, Монгол улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджав, улс төр, урлагийн зүтгэлтэн Магсархурцын Дугаржав, Ардын жүжигчин уртын дууч Ч.Шархүүхэн,Ш.Чимидцэеэ Ардын зураач Д.Амгалан гээд урлаг соёлын зүтгэлтэн, гавьяатнууд, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, төрийн шагналтуудын өлгий нутаг юм.
Нутаг ус нэгтэй хөдөлмөрч олны дундаас Монгол улсын баатар 2, Хөдөлмөрийн баатар 16, Ардын цолтон 3, Төрийн шагналтан 6, Гавъяат цолтой 40 гаруй төрөн гарч аймаг орон нутгаа дуурсгаж байна./2000 оны мэдээгээр/
Хүн ам
12.9 мянган өрх, 55.6 мянган хvн амтай.Нийт хvн амын 59.9 хувь нь хөдөө, 40.1 хувь нь аймаг, сумын төвд амьдарч байна. Нийт хvн амын 50.0 хувь нь эмэгтэй, 37.7 хувь нь 0-15 насны хvvхэд, 5.5 хувь нь өндөр настан, 56.8 хувь нь хөдөлмөрийн насны хvн ам байна. Дарьганга,Халх, Үзэмчин ястнууд голлон амьдардаг. Засаг захиргааны нэгжийн хувьд 13 сум, 67 багтай. Аймгийн төв Баруун- Урт хот 3483 өрхтэй, 14.7 мянган хvн амтай. Баруун-Урт нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 556 км, Дорноговь аймгийн төв Сайншандаас 350 км, Хэнтий аймгийн төв Өндөрхаанаас 230 км, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 190 км зайд оршдог. Аймагт арилжааны 3 банк, ШУТИС-ийн салбар сургууль зэрэг 260 орчим аж ахуйн нэгж, албан байгууллага ажиллаж байна.
Сумд
  Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
• Асгат сум                      48
• Баяндэлгэр сум          135
• Дарьганга сум            168
• Мөнххаан сум              103
• Наран сум                   212
• Онгон сум                    160
• Сүхбаатар сум            50
• Түвшинширээ сум      136
• Түмэнцогт сум            140
• Уулбаян сум               80
• Халзан сум                 65
• Эрдэнэцагаан сум    216

Өмнөговь аймаг

Өмнөговь аймаг
   
Хүн амӨмнөговь аймаг нь хамгийн том газар нутагтай ч хамгийн бага хүн амын нягтрашилтай аймаг юм. Энд амьдардаг цөөн хүмүүс нь Халх угсаатны бүлгийнхэн. Яагаад хүн амьтан өөр газар амьдрахаар дайждагийг ойлгож ядах юмгүй. Жилд буух хурын дундаж 130 мм. Зундаа агаарын хэм цельсийн 38 градус бүр түүнээс дээш ч хүрнэ. Уг улсын хамгийн хуурай, халуун бүс юм.

Өмнөговь 

Байгуулагдсан  1931
Аймгийн төв  Даланзадгад
УБ → Өмнөговь 553 км зайтай
Газар нутаг  165,377 км²
Хүн ам
           • Нийт (2005)  47,866
           • Нягтшил   0.29/км²
Утасны код  +976 (0)153
Машины код  ӨМ- ISO 3166-2 MN-053
Хүн ам
Өмнөговь аймаг нь хамгийн том газар нутагтай ч хамгийн бага хүн амын нягтрашилтай аймаг юм. Энд амьдардаг цөөн хүмүүс нь Халх угсаатны бүлгийнхэн. Яагаад хүн амьтан өөр газар амьдрахаар дайждагийг ойлгож ядах юмгүй. Жилд буух хурын дундаж 130 мм. Зундаа агаарын хэм цельсийн 38 градус бүр түүнээс дээш ч хүрнэ. Уг улсын хамгийн хуурай, халуун бүс юм.
Газар зүй
Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нуруудтай. Дэлхийд алдартай Говийн цөл энд л бий. 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий. Хонгор элс нь 92,5 км2 үргэлжлэх ба урт нь 185 км. Харин өргөөшөө 20 км. Гол нутгаар дунджаар +3,9OC, 7-р сард +20-с +25 хэмийн дундажтай, 1-р сард -15-с -25 хэмтэй байна. Хур тунадасын дундаж 5 ямх буюу 133 мм.
Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.
Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй.
Төвд орших Гурван сайхан нуруу ийм тэгш хавтгай мужын оргил өндөрлөг нь болдог. Эдгээр уулс нь далайн түвшнээс дээш 2825 км өндөрт өргөгдсөн бөгөөд эрс ховордсон цасны ирвэс зэрэг олон янзын зэрлэг ан амьтантай. Мөн өвөл усын гачигдалтай үед уулын цасаар оршин суугчдыг хангах нь бий.
Толин агуй, давст нуур, хайлааст баянбүрд, элсэн уулын хөндий зэрэг олон сонирхол татсан газруудтай. Үүнээс алдартай газрууд нь Гурван зээрд, Дулаан буутын том агуй, говийн хангай гэгддэг үндэсний хүрээлэн Ёлын ам, Дүнгэнэгийн хөндий, Хэрэм довцог юм. Өмнөд хэсгийн хөрс нимгэн, хойд талдаа хагас цөлжсөн бор хөрстэй. Тус аймаг 60-80 сая жилийн настай үлэг гүрвэлийн үлдэц, чулуун зэвсэг, хүрлийн үеийн олдвороороо нэртэй билээ. Бас тэнд эртний хотын туурь, хэрэм, булш, бусад эдийн зүйлс ч бий.
Амьтан ургамал
Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана. Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.
Өмнөговьд тэгш тал нутгаар элбэг дайралдах хар сүүлт, бөхөн хэдэн мянгаараа амьдардаг. Мөн уг аймаг монголын тэмээний дөрөвний нэгнийх (93,000) нь эх орон нь гэж хэлж болно. Хоёр сая гектарь хэмжээтэй үндэсний дархан цаазат газар Гурван сайхан нь олон төрлийн ан араатантай ба элсэн уул, хад асга, үлэг гүрвэлийн үлдэцийн өлгий нутаг юм. 1,839,176 гектарь бяцхан говийн хатуу чанд дархан цаазтай бүс нь аймгийн зүүн өмнөл хэсэгт байх бөгөөд Худан буюу зэрлэг илжигний хамгийн сүүлийн их орших нутаг болжээ.
Тээвэр
Даланзадгад нисэх буудал (ZMDZ/DLZ) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Зун болон өвлийн хуваариар ажилладаг. Нислэгийг МИАТ, мөн бусад жижиг компаниуд гүйцэтгэдэг. Даланзадгад говь руу хүрэх жуулчдын замд байдаг болохоор Улаанбаатараас чартерийн нислэг үйлддэг. Гэхдээ буцах нислэг тийм ч их биш учир нь хүмүүс оросын УАЗ 469, микро автобусаар аялалаа үргэлжлүүлдэг.

Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/   
• Баяндалай сум   84         
• Баян-Овоо сум   162
• Булган сум    98
• Гурвантэс сум   319
• Мандал-Овоо сум   140
• Манлай сум    224
• Ноён сум    216
• Номгон сум    106
• Сэврэй сум    214
• Ханбогд сум    250
• Ханхонгор сум   25
• Хүрмэн сум    61
• Цогт-Овоо сум   126
• Цогтцэций сум (Тавантолгой) 98
Вэбсайт  www.pmis.gov.mn/umnugobi/

Сэлэнгэ 


Сэлэнгэ Байгуулагдсан  1934                              Аймгийн төв  Сүхбаатар
УБ → Сэлэнгэ                                          Газар нутаг  41,152.6 км²
Хүн ам
          • Нийт (2006)  90,190
          • Нягтшил  2.19/км²
Утасны код  +976 (0)136
Машины код
ISO 3166-2
MN-049
Вэбсайт  www.selenge.mn/
Газар зүй
Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт нь гүний боржин тархжээ. Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Их Алтат, Бугант, Толгойт) болон барилгын материалын баялаг бий.
Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг манай орны том гол мөрд урсана. Сэлэнгэ мөрнөөр усан онгоац явна. Цагааннуур зэрэг нуур бий. Ерөө, Товхонханы, Хондын Могойн зэрэг рашаан бий. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар июроон хөрс, гол мөрдийн хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.
Амьтан ургамал
Нутгийн уулархаг хэсгээр (42%), ой хөвч тайга, бусад хэсгээр бэлчээрийн ургамал, гол мөрдийн хөндийгөөр шугуй ургажээ. Ойн ба хээрийн амьтад тархсан.
Аж үйлдвэр
Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юм. Манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг энэ аймгийн нутагт Орхон Сэлэнгийн савд төвлөрсөн юм. Улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570,000 гаруй малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурамын үйлдвэр, вагон засварын газар бий. Сүхбаатар хот нь төмөр ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/  
• Алтанбулаг сум            24
• Баруунбүрэн сум         193
• Баянгол сум                 162
• Ерөө сум                       78
• Жавхлант сум              63
• Зүүнбүрэн сум             48
• Мандал сум                  200
• Орхон сум                     167
• Орхонтуул сум              232
• Сайхан сум                  137
• Сант сум                       160
• Түшиг сум                     129
• Хүдэр сум                     147
• Хушаат сум   
• Цагааннуур сум           87
• Шаамар сум                21

Төв аймаг



 Байгуулагдсан  1931             Аймгийн төв  Зуунмод
УБ → Төв 43 км зайтай         Газар нутаг  74,045 км²
Хүн ам                                         Утасны код  +976 (0)127
          • Нийт (2004)  92,800
          • Нягтшил   1.25/км²
Машины код             ISO 3166-2         MN-047
Вэбсайт  www.tuv.gov.mn
Түүх
Төв аймаг нь 1921 оны ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймаг гэгдэж байснаа 1923 оны 10 сараас Богдхан уулын аймаг, 1931 оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болжээ.
Газар зүй
Аймгийн нутгийн ихэнх нутгийг далайн төвшнөөс дээш 1200-1500 метр өргөгдсөн Хэнтийн нуруу (оргил нь Асралт хайрхан, 2800 м), Тосон заамар, Зоргол хайрхан зэрэг уулархаг гадаргуутай. Нутаг дэвсгэрийнх нь 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.
Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлин, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.
Амьтан ургамал
Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ. Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.
Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.

Алдартнууд
Төв аймгаас Улсын баатар 2, Хөдөлмөрийн баатар 41, Төрийн шагналт 13, Эрдэмтэн 81, Ардын цолтон 14, Гавьяат цолтон 23, Дэлхийн аварга 2, Yндэсний бөхийн 3 аварга, Манлай уяач 9, Алдарт уяач 27 төрөн гарчээ.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/ • 
Алтанбулаг сум                 48
• Аргалант сум                     110
• Архуст сум                          108
• Баян сум                            82
• Батсүмбэр сум                 102
• Баяндэлгэр сум                112
• Баянжаргалан сум          140
• Баян-Өнжүүл сум            125
• Баянхангай сум               131
• Баянцагаан сум              113
• Баянцогт сум                    116
• Баянчандмань сум        90
• Борнуур сум                     141
• Бүрэн сум                         172
• Дэлгэрхаан сум               223
• Жаргалант сум                160
• Заамар сум                     205
• Лүн сум                            160
• Мөнгөнморьт сум          188
• Өндөрширээт сум         216
• Сэргэлэн сум                 15
• Сүмбэр сум                    185   
• Угтаал сум                      177
• Цээл сум                         202
• Эрдэнэ сум                    85
• Эрдэнэсант сум            247

Увс аймаг

 Байгуулагдсан  1931                                        Аймгийн төв  Улаангом
УБ → Увс 1336 км зайтай                               Газар нутаг  69,585 км²
Хүн ам
           • Нийт (2000)  90,037
           • Нягтшил  1.29/км²
Утасны код  +976 (0)145
Машины код  УВ-
ISO 3166-2
MN-046
Вэбсайт  www.uvsmongolia.mn
Түүх
1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг.
Ийнхүү газар тариалангийн суурин (Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм) нь Увс аймагт анх тавигджээ.
1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна.
Лүүжин Дацангын дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2 сард Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.
Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд:
"Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ. Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой"
гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ.
• 1925 - 1931 онуудад Чандмань уулын аймаг
• 1931 - 1932 онд Дөрвөдийн аймаг
• 1933 оноос Увс аймаг гэж тус тус нэрлэжээ.
1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ. 1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм.
1957 онд барилгын 3-р ангийг тус суманд байгууласнаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдан Улаангом сум хотших төлөвөө олсон юм. 1942 онд Идэш тэжээлийн хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангом төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирсан юм. 1959 онд Улаангом сумаас Улаангом хотыг тусгаарлан орон сууц гудамжны 4-р хороо, хотын АДХГЗ байгуулагдсан нь хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх өргөн бололцоог нээж өгсөн юм. Улаангом суманд одоо Увс аймгийн нийт хүн амын 30 шахам хувь буюу 27.0 мянга гаруй хүн оршин амьдарч байна. Одоо Улаангом сум нь засаг захиргааны хувьд есөн багтай бөгөөд долоон баг нь Улаангом хотод, хоёр баг нь хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхэлж байна.
Газар зүй
Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс (Нүүрст хотгор, Хар Тарвагатай) бий бөгөөд барилгын материалын баялагтай мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий.
Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино. Хартэрмэсийн, Хавцал Боомын, Бургастайн зэрэг рашаан ус бий. Аймгийн нутгийн ихэнх хэсэгт хээрийн цайвар хүрэн хөрс, уулархаг нутгаар уулын нугын талийн ба хар шороон хөрстэй, нуурын хсггор хөндий газраар намгархаг элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч, тагийн ургамалтай, нууруудын хотгороор говийн ургамал ургана. Мөн ой хөвчийн буга зэрэг амьтнаас эхлээд говийн хар сүүлт гэхчилэн ан амьтан элбэгтэй.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
• Баруунтуруун сум         188
• Бөхмөрөн сум              180
• Давст сум                       137
• Завхан сум                     168
• Зүүнговь сум                 134
• Зүүнхангай сум             339
• Малчин сум                    110
• Наранбулаг сум            90
• Өлгий сум                       11
• Өмнөговь сум               119
• Өндөрхангай сум         268
• Сагил сум                      57
• Тариалан сум               31
• Тэс сум                           158
• Түргэн сум                     34
• Улаангом сум  
• Ховд сум   
• Хяргас сум                     180
• Цагаанхангай сум        225
Аж үйлдвэр
Увс аймаг нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төв Улаангомд барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ руу гарах хилийн боомт Давст сумын нутагт Боршоо, Тэс сумын нутагт Тэс боомт бий.

Ховд

 Байгуулагдсан  1931                                             Аймгийн төв  Ховд
УБ → Ховд  1425 км зайтай                                Газар нутаг  76,100 км²
Хүн ам
            • Нийт (2005)  91,687
            • Нягтшил  1.20/км²
Утасны код  +976 (0)143
Машины код
ISO 3166-2
MN-043
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/hovd/ Газар зүй
Ховд аймаг нь Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан, Хөхсэрх, Цамбагарав, Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үеийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.
Ховд аймгийн нутгаар Ховд, Буянт, Булган, Чонохарайх, Цэнхэр зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар, Дөргөн зэрэг том нуурууд оршдог. Нэвтийн, Булганы, Индэртийн зэрэг рашаан ус олон бий.
Амьтан ургамал
Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.
Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа тариалдаг. Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд бий.
Хүн ам
Ястан угсаатан  Эзлэх хувь
Халх               24.7%
Захчин          24.9%
Казах             11.5%
Торгууд          8.1%
Урианхай     7.6%
Өөлд             7.5%
Дөрвөд         6.0%
Мянгад         4.9%
Бусад            2.0%
Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Үүнээс гадна Казах-Монгол холилдсон хүн амтай бөгөөд эдгээр нь Монгол хэл ба Казах хэлийг аль алиныг нь ярьдаөг.
Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсчээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ.
Уур амьсгал
Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40OC хүрч байхад өвөл -30O C хүрдэг. Уур амьсгал нь хуурай.
Тээвэр
Ховд нисэх буудал (HVD/ZMKD) нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй.
Эдийн засаг
Ховд аймаг нь Монголд тарвасаараа алдаршсан.
Ховдод Дөргөний усан цахилгаан станцыг ажиллуулж байгаа бөгөөд дуусахаараа Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудыг цахилгаанаар хангах бололцоотой болно. Одоогийн байдлаар бол Ховд хот нь ОХУ-аас цахилгаан эрчим хүчээ авдаг бөгөөд хааяагүй тог тасардаг.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
• Ховд (Жаргалант)  
• Алтай сум             315
• Булган сум           314
• Буянт сум              25
• Дарви сум             205
• Дөргөн сум           102
• Дуут сум                 76
• Зэрэг сум              141
• Манхан сум            80
• Мөнххайрхан сум   155
• Мөст сум                180
• Мянгад сум            41
• Үенч сум                305
• Ховд сум                32
• Цэцэг сум              221
• Чандмань сум     146
• Эрдэнэбүрэн сум   61                    

Хөвсгөл

Байгуулагдсан  1931                                         Аймгийн төв  Мөрөн
УБ→ Хөвсгөл 671 км зайтай                           Газар нутаг  100,600 км²
Хүн ам
          • Нийт (2005)  123,416
          • Нягтшил  1.23/км²
Утасны код  +976 (0182)
Машины код  ХӨ- ISO 3166-2 MN-041
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/huvsgul/  1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 23 сум, нэг тосгонтой засаг захиргааны 24 нэгжтэй.
Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.
Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцарь хэмээн нэрлэдэг.
Хүн ам
Тус аймаг нь 123,416 хүн амтай.
Аймгийн нийт хүн амын 76,9%-ийг халх, 13,7 %-ийг дархад, 5,2 %-ийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд, Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.
Тус аймгийн Баянзүрх, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува, Чандмань-Өндөр суманд Урианхай, Цагаан-Үүр суманд Буриад, Шинэ Идэр, Галт, Жаргалант суманд Халх, бусад суманд Хотгойд ястнууд голлон амьдардаг.
Газар зүй
Газрын гадаргуу
Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Сяаны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн төвшнөөс 3491 метр орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс 1650-2050 метр оршино.
Хөвсгөл нуур
Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай.
Тус аймагт 300 гаруй том, жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаар ордог Хөвсгөл нуур байна.
Тус аймагт анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбарын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг.
Ургамал
Aймгийн нийт нутгийн 35,4% буюу 35,5 мянган км квадрат талбайг ойн талбай эзэлнэ. Ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм.
Тус аймагт Вансэмбэрүү, алтан хундага зэрэг 80 шахам төрлийн эмийн ургамал ургана. Нэрс, үхрийн нүд, улаалзгана, улаагана, хад, аньс, чонын хэл, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт хүнсний ургамлын арвин баялаг нөөцтэй юм. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтний сонирхлыг татдаг Сибир жодоо, хонин арц, ягаан цээнэ, ямаан сэрдэг, шивүүрт, ортууз зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын улаан номонд оржээ.
Ан амьтан
Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, булга, тарвага зэрэг үслэг ан амьтан, 2 зүйлийн 2 нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж амьдардаг.
Манай аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэн загас, Дархадын хотгор, Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг Оросын Петр хаан хүнсэндээ хэрэглэж байсан байна.
Тус аймагт ёл, хойлог, шонхор зэрэг 2000 гаруй зүйлийн шувууд байдгаас гадна өрөв тас, гангар хун, хээрийн галуу, байгалийн нугас, явлаг сар, усны цагаан сүүлт, бүргэд, алтайн хойлог, Азийн цууцаль, итгэлэн цахлай гэх мэт шувууд Дэлхийн болон Монгол улсын улаан номонд орсон шувууд бий.

Түүхт дурсгалт зүйл
Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой.
Тухайлбал Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

Боловсрол, аялал жуулчлал
Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, Хөгжимт драмын театр, орон нутгийг судлах музей ажилладаг.
Тус аймагт сумын эмнэлэг 23, аймагт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг.
Аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Хөвсгөл нуурын цогцолбор газрыг ашиглан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна.
Манай аймагт гадаад, дотоодын бизнесүүд шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдэсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах Хөвсгөл нуурын сав нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бий.
Түүхт хүмүүс
Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.
1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор шагнасан юм.
Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Жалханз хутагт Дамдинбазар, Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.
Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн зарин нутгийн ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
• Алаг-Эрдэнэ сум        63
• Арбулаг сум                  71
• Баянзүрх сум              127
• Бүрэнтогтох сум          51
• Галт сум                       167
• Жаргалант сум           177
• Их-Уул сум                   112
• Мөрөн сум   
• Хатгал сум                    101
• Рашаант сум               154
• Рэнчинлхүмбэ сум    243
• Тариалан сум             160
• Тосонцэнгэл сум        64
• Төмөрбулаг сум          75
• Түнэл сум                     46
• Улаан-Уул сум           164
• Ханх сум   
• Цагааннуур сум           252
• Цагаан-Уул сум           131
• Цагаан-Үүр сум           173
• Цэцэрлэг сум (Хөвсгөл)  209
• Чандмань-Өндөр сум  137
• Шинэ-Идэр сум            123
• Эрдэнэбулган сум  

Хэнтий


 
 Байгуулагдсан  1930                                        Аймгийн төв  Өндөрхаан
УБ → Хэнтий 331 км зайтай                           Газар нутаг  80,311 км²
Хүн ам
          • Нийт (2005)  66,762
          • Нягтшил  0.83/км²
Утасны код  +976 (0)156
Машины код  ХЭ-
ISO 3166-2
MN-039
Вэбсайт  gate1.pmis.gov.mn/khentii/
Газар зүй
Хэнтий нь Монголын ус, ургамал жигдэрсэн үзэсгэлэнт аймгуудын нэг юм. Тус аймаг хойд талаараа ОХУ-тай хил залгана. Уур амьсгал, хөрс ургамал, байгалийн ерөнхий байдал нь Хэнтийн нуруунаас зүүн тийшлэх тутам гол мөрний сав дагуу өөрчлөгдөн хувирч ойт хээрийн байдлаас тал хээрт шилжилнэ. Олон мянган км2 үргэлжлэх Хэнтийн нурууны оргил нь Асралт хайрхан (2799 м) юм. Хойд мөсөн далай, Номхон далайд цутгах төв азийн усны хагалбар болох Хэнтийн нуруунаас Онон, Хэрлэн, Туул, Балж, Хурх, Улз, Цэнхэр зэрэг тунгалаг уст 70 гаруй том, жижиг гол эх авч урсдаг. Гурван нуур, Онон, Аврага тосон, Тарс зэрэг олон рашаан бий. Шилмүүст болон навчит ой аймгийн нутгийн олон хувийг эзэлдэг.
Хэрлэнбаян-Улааны уул, Онон, Хэрлэнгийн сав, Чандган, Баян, Хүнхэр, Хурх, Улзын уудам хөндий зэрэг үржил шимт хар хөрс бүхий хадлан тариалангийн талбай ихтэй.
Амьтан ургамал
Мойл, өрөл, үхрийн нүд, нэрс зэрэг жимс, түмэн зангилаа, тарваган шийр, бамбай зэрэг эмийн ургамал, гогод, мангир, зэрлэг сонгино, цагаан төмс зэрэг хүнс тэжээлийн ургамлуудаар баян.
Хүрхэгэ нуур, Хутаг нуур, Ононгийн ар талын байгальд хандгай, буга, булга, хүдэр, элбэнх зэрэг ховордсон амьтад, бусад араатан жигүүртэн амьдардаг.

Хотууд
• Өндөрхаан
• Бэрх
• Бор-Өндөр
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
• Батноров сум               105
• Батширээт сум             186
• Баян-Адрага сум         154
• Баянмөнх сум              96
• Баян-Овоо сум            132
• Баянхутаг сум               22
• Биндэр сум                   184
• Галшар сум                  129
• Дадал сум                     254
• Дархан сум                   137
• Дэлгэрхаан сум           124
• Жаргалтхаан сум         96
• Мөрөн сум                     27
• Норовлин сум              202
• Өмнөдэлгэр сум         112
• Хэрлэн сум                   161
• Цэнхэрмандал сум    142
  Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон

Улаанбаатар

• Байгуулагдсан:
              o Өргөө гэж байгуулагдсан - 1639
              o Одоогийн газартаа - 1778
              o Улаанбаатар гэж нэрлэгдсэн - 1924
• Газар нутаг - 4,704.4 км²
• Далайн төвшнөөс дээш өргөгдсөн - 1,350 м
• Хүн ам (2007 оны 4 сарын 14):
              o Нийт - 1,000,000
              o Нягтшил - 213 хүн/км²
• Цагийн бүс - UTC+8
• Шуудангийн код - 210 xxx
• Утасны код - +976 (0)11
• Машины код - УБ-
• ISO 3166-2 - MN-1
Улаанбаатар хот нь өөрийн түүхэндээ олон нэртэй байжээ. 1639–1706 онуудад Өргөө, 1706–1911 онуудад Их Хүрээ, Да Хүрээ, эсвэл ердөө л Хүрээ байв. Хятад нэр нь Күлүн байжээ (уламжлалт ханз: 庫倫; хялбаршуулсан ханз: 库伦; пиньин: Kщlъn). 1911 оны тусгаар тогтнолын дараа Нийслэл Хүрээ болжээ.
1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийслэл болсноор улсын баатар Дамдины Сүхбаатарын дурсгалд зориулан Улаанбаатар нэртэй болжээ.
Европ, Хойд Америкт 1924 оноос өмнө Урга (Urga) буюу "Өргөө" гэдгийн Орос хувилбар, эсвэд заримдаа Курэн гэж нэрлэж байжээ. Үүнээс хойш Улан-Батор (Ulan Bator) эсвэл Улаанбаатар нэрийг хэрэглэх болжээ.
Газар зүй
Улаанбаатар нь Туул голын хөвөөнд, Богд хан уулын хормойд д.т.д. 1350 м-т оршино.
Далайн төвшнөөс дээш маш өндөр газарт оршдог, хойд өргөрөгт харьцангуй дээр оршдог, далайгаас алсдагдсан гэсэн шалтгаануудаас болж Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот юм. Зун нь богино хугацаанд үргэлжилдэг, дулаан, Өвөл нь урт, хуурай, хүйтэн. Жилийн дундаж температур нь -1.3°C. Хөрс нь хөлдсөн байдаг тул барилга барихад хүндрэлтэй.
Түүх
Нийслэл хотын үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд "Эрдэнэнийн эрх" хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь 17-р зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой. Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг.
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. 1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна.
Өргөө нь Монголын шарын шашны төв, Халх Монголын улс төрийн төв, Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.
1778 оны үеэс Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
19-р зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь 19-р зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.
1911 онд Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болж, нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.
1924 оны 10 сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн. 1992 онд Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдснаар Улаанбаатар хотыг албан ёсоор хот хэмээн зарласан.
Засаг захиргаа
Улаанбаатар хот бол 9 дүүрэгт хуваагддаг: Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Хан-Уул дүүрэг, Налайх дүүрэг, Сонгино Хайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг. Дүүргүүд нь цаашлаад хороонуудад хуваагдана.
Нийслэлийг 4 жил тутамд сонгогддог 40 төлөөлөгчтэй, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирддаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хотын засаг даргыг томилдог. Одоогийн хотын дарга бол Түдэвийн Билэгт юм.
Тээвэр
Улаанбаатар нь гадаадтай Чингис хаан олон улсын нисэх буудал, Монголын төмөр замаар холбогддог. Дотооддоо бол засмал ба шороон замаар Монголын ихэнх хотуудтай холбогддог. Улаанбаатар хот дотроо автобус, хуучны троллейбус, микроавтобус, такси ажиллладаг.
Их Сургууль ба Коллежууд
Улаанбаатар хотод таван гол их сургууль байдаг: Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Боловсролын их сургууль, Соёл урлагийн их сургууль. Үүнээс гадна маш олон тооны төрийн ба хувийн коллеж, сургалтын төвүүд үйл ажиллагаа эрхэлдэг.
Элчин сайдын яамд
Улаанбаатарт Болгар, БНХАУ, Чех, Франц, Герман, Япон, Лао, Польш, Румин, ОХУ, Тайвань, Турк, Их Британи, АНУ гэсэн улсуудын элчин сайдын яамд байдаг.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home