Майяачуудûí òóõàé
Майяачуудûí òóõàé
Газар нутаг. Майяачуудын хөгжил цэцэглэж байсан газар нутаг нь Мексикийн Чьяпас, Кампече, Юкатан,Кинтана-Роо мужууд, Гватемал, Белиз, Сальвадор, Гондурасын баруун хэсэг байсан байна. Энэ газруудаас майяачуудын 1000 гаруй хот газар, 3000 орчим тосгоны үлдэгдлийг археологчид олж илрүүлсэн юм.
Сонгодог үеийн өмнөх цаг / МЭӨ 2000- 900 он / Тэд эхлээд газар тариалан эрхэлж байгаад МЭӨ 2000 оны орчимд Куэйо хотыг байгуулж. Тэгээд л хойшоо газар нутгаа тэлж Мексикийн булан хүртэл нутаглаж. Энэ үед бас Ламанай хотыг байгуулсан. МЭӨ 1000 оны үед Кахаль Печ хотыг байгуулжээ.
Сонгодог үеийн өмнөх дунд үе /МЭӨ 899-400 оны орчим/ Энэ үед майяачуудын хотуудад худалдаа арилжаа хөгжиж МЭӨ 500 оны үеэд Мексикийн булангийн эрэг дээр анхны сүм байгуулжээ. Эдний хамгийн том хот нь Эль-Мирадорт хамгийн өндөр буюу 72 метр пирамид барьсан байна. МЭӨ 700 оны үест майяачууд бичиг үсэгтэй болж.
Сонгодог үеийн өмнөх цагийн төгсгөл МЭӨ 400- МЭ 250 он. Энэ үе бол хаан, тэдний удмын хүмүүсээр захируулж байсан үе. Хэдэн зуун жилийн турш оршин тогтнож, соёл, шашны болон худалдаа арилжааны том төв болж байсан Теотиуакан хотыг байгуулсан. Энэ нь майяачуудын соёл иргэншилд болон бүс нутагтаа хөгжлийн том нөлөөлөл үзүүлсэн юм.
Сонгодог үеийн эхлэл МЭ-ий 250-600 он. Хамгийн эртний буюу 292 онд эзэн хаан Кинич-Эб-Шокийн хөшөөг бүтээсэн байна. 562 онгд Калакмуль болон Такль хотуудын хооронд дайн болж Калакмулийн эзэн хаан нь Тикалийн эзэн хааныг цаазалж омгийг нь эзэлжээ.
Сонгодог үеийн хожуу цаг МЭ-ий 600-900 он. Энэ үед майяачуудын хот болгон өөр өөрийн захирагчтай байж хөгжил цэцэглэлийн дээдэд хүрсэн байна. Хотууд өөр хоорондоо сакбе хэмээх замаар холбогдож тус бүрийдээ 10 мянга орчим хүнтэй болсон гэдэг.
Майяачуудын соёл иргэншлийн уналт. IX зуун гэхэд майяагийн өмнөд нутгаар хүн ам нь цөөрч, хотуудаа орхин явцгааж. Хамгийн гол нь усан хангамж нь муудсан. Х зууны дунд гэхэд чулуун байгууламж барихаа больсон. Майяагийн соёл иргэншил яагаад устсан талаар өнөө хүртэл маргаантай байдаг. Байгалийн нөлөөлөл, байгалийн бус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.
Байгалийн нөлөөлөл гэдэг таамаглал. Хүн байгаль хоёр шүтэлцээтэй тэнцвэрээ барьж байх ёстой. Тухайн үедээ энэ тэнцвэр алдагдаж ундны ус ховордон, газар тариалан эрхлэхэд бэрхшээлтэй болсон.
Байгалийн бус нөлөөлөл. Энд төв америкийн тольтекам гээд үндэстэнд эзлэгдсэн гэсэн таамаг бий. Үүнийг магадлалтай гэж олон эрдэмтэн үздэг. Гэхдээ л олон жил үргэлжилсэн ган, хуурайшилтай холбоотой гэх нь бий.
Майяачууд өнөөдөр. Өнөөдөр Юкатаны хойг, Гватемал, Гондураст 6,1 сая орчим маяа үндэстэн амьдарч байна. Гватемалд гэхэд хүн амын нь 40 хувь, мексикийн Белизэд 10 хувь нь майяачууд байна. Тэд өнөөдөр майяагийн итгэл болон христийн шашин шүтдэг. Өнөө ч тэд үндэснийхээ хувцасыг өмсдөгч бас дотроо ялгаатай.
Урлаг. Майяачуудын урлаг МЭ-ий 250-900 оны үед ид цэцэглэсэн гэж болно. Ханан дээрх баримлан дүрс, хөшөө дурсгалууд нь үнэхээр гайхалтай. Харамсалтай нь тэр бүрий бидний үед үлдэж хоцроогүй. Шашны болон домгийн сэдэвт улуун сийлбэр, баримал олон. Гол сэдэв нь могой, баг, Уран барилгуудаа ихэвчлэн чулуугаар барина.
Бичиг үсэг. Майяачууд авианы бичиг хэрэглэж байж. Үүнийгээ чулуу, шаазан дээр үлдээсний зэрэгцээ цаасан дээр бичиж байж. Цаасаа кодекс гэж нэрлэж байсан нь тэдний талаарх судалгааны чухал баримт болж байгаа юм. Тоолол нь гэхэд өнөө биднийх шиг аравтаар биш хөлийн хурууг тооцож 20-тоор тоолдог байсан нь тавтаар дөрөв багцалсан дурсгалуудаас харагддаг гэнэ. Ер нь эрдэмтэд майяачууд маш өндөр боловсролтой байсан гэж эрдэмтэд үздэг.
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home