Ìîíãîë ¿íäýñòýí¿¿ä
Халх нэрийн утга:
Монголчуудын төв, халхавч бамбай гэсэн утгатай.Халх Монголчуудын язгуур нутаг бол Монгол улсын голомт, төв хэсэг юм. Тэдний өвөг дээдэс VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар нутаглаж байжээ. Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, Арван хоёр отог халх хэмээн нэрлэгдэж байв. Халхууд өнөөгийн Монгол улсын хүн амын зонхилох хувийг эзэлдэг ба Монгол хэлний халх аялга Монгол улсын албан ёсны хэллэг гэж тооцогдож байна. Голчлон нутгийн төв, зүүн, өмнө зүгийн аймаг хотуудаар оршин сууж байна. Мөн цөөн тооны халх монголчууд өвөрмонгол, төвд, шинжааны зарим өөртөө засах тойргуудад амьдардаг талаар хүмүүс төдийлөн мэддэггүй юм.
1688 онд Хёлго гол дээр табангуудын цэргийг Головин ялж табангуудын тайш 6 зайсан, 30 шүүлэнгэ, 1200 гаруй өрх айлын хамт оросод дагаар оржээ. 1689 онд удаа дараа ялагдал хүлээсэн табангуудын тайш нар оросын харъяат болох гэрээ хийж, алба төлөх болжээ. Гэвч табангууд нар оросын дарлалаас зугтан Монгол нутгийн гүн уруу нүүн одсон боловч 1718-1722 онуудад эргэн иржээ.
1689 оны 8-р сарын 25 нд Нэршүүд Федор Головин Манжийн элчтэй уулзан Эргүнэ мөрнөөс зүүн тийшхи нутгийн хилийг тогтжээ. Харин 1727 оны 8-р сарын 20 нд Хиагт хотоос холгүй Буур голын эрэг дээр Оросын талаас Савва Рагузинский, Манжийн талаас Халхын Түшээт хан уулзаж Буурын гэрээ гэгчийг байгуулжээ. Энэ гэрээгээр Хиагтаас баруун тийш Енисей мөрний эх хүтэл, зүүн тийш Нэршүүгийн гэрээгээр тогтсон хил хүртэлх нутгийн хилийг тогтжээ.
Ийнхүү хойд монголчууд бусад монголчуудаасаа таслагдан буриад хэмээх нэгэн нэрэн дор нэгдэх үйл явц эрчимжсэн байна.
Буриад нэрийн утга:
Бургасныхан, бургасан овогтой гэсэн утгатай бураад буюу буриад нэр үүссэн байх таамаг байдаг. Олон таамгуудаас хамгийн дөхөм нь энэ юм.Эдгээр олон аймгууд буриад хэмээн нэгэн нэрэн дор нэрийдэх болсон үндсэн шалтгаан нь дээрх хойд монголчууд дундад зууны үед Оросуудад эзлэгдсэн эмгэнэлт явдал юм. Өөр хоорондоо өсөрхөн тэмцэлдсэн тархай бутархай монголчууд Манж Чин улс болоод Оросын эзэнт улсад хуваагдан эзлэгдэж, Монгол нутгийг хуваасан хил хязгаан тогтсоноор буриад, эхирэд, булагад, хори зэрэг аймгууд эх нутагтаа дур зоргоороо урьдын адил нүүдэллэн амьдрах аргагүй болсон. Энэ үеээс хойд монголчууд бусад монголчуудаасаа тусгаарлагдан, Буриад хэмээх нэгэн нэрээр нэршиж эхэлжээ. М.Э. VIII зууны үед Байгал нуураас зүүн тийш Баргажин, Сэлэнгэ, Удэ, Хялга, Ингода, Шилка зэрэг голуудын хөндийг хамарсан өргөн уудам нутгаар Барга аймаг нутаглаж байсан нь Түрэгийн хаант улсын хөшөө болон Тан улсын сурвалж бичгүүдэд тэмдэглэгджээ. Барга аймаг нь түрэг монгол аймгуудын холбоо байсан бололтой. Энэхүү холбооны бүрэлдэхүүнд буриадуудын өвөг болох барга, буриад, хори, түмэд зэрэг олон аймгууд багтаж байсан. Барга аймаг нь тухайн үедээ нилээн хүчирхэгжиж түрэгүүдийг эсрэг тэмцэлдэж байсан хэдий ч 716 онд Туул голын эрэгт Түрэгийн хаан Мочжод ялагдсан байна.Уйгарын хаант улсын үед Барга аймаг нь харьцангуй бие даасан байдалтай байжээ. Уйгар болон Хиргисийн хаант улсууд нуран унах үес Барга аймаг мөн суларч, Хори аймгийн нэр түүхнээ гарч ирсэн. Эртний Монгол аймгийн нэг киданчуудын хамт хоричууд Байгаль нуурын баруун эргээр нутаглаж байсан курыкан нарын ихэнхийг нутгаас нь түрэн гаргаж, үлдсэнийг эрхшээлдээ оруулан уусгасан байна. Курыкан нар нь түрэг аймгуудын холбоо байсан бөгөөд одоогийн якутуудын нэгэн өвөг юм. 13-р зууны үед буриад, барга, хори-түмэд нь ойрадын хамт Байгал нуурын эргэн тойронд нутаглаж байсан. 1368 онд Монголын Юань гүрэн нуран унасны дараагаар барга, буриадууд Дөрвөн ойрадын нэгэн түмнийг бүрэлдүүлж явсан байна. 1437 онд Тогоон тайш Дөрвөн ойрадын холбоог байгуулахад буриадууд баргатай нийлж ойрадын дөрвөн том аймгийн нэгийг бүрдүүлжээ. 1487 онд дахин ойрадын шинэ холбоог байгуулахад буриад, барга нар мөн холбоотноор оролцжээ. Баргууд 16-р зууны эхэн үеээс Ойрадын холбооноос гарч зүүн монголын зүүн түмний урианхай түмний бүрэлдэхүүнд орсон байна. Урианхай түмэн нь Батмөнх даян хааны эсрэг бослого гаргасан тул түмэн байх эрхээ хасуулж бусад түмэнгүүдэд жишин хуваагджээ. Харин хори-түмэд нь Их Монгол улсын бүрэлдэхүүнд орсны дараа бослого гаргасныхаа дараа эх нутгаасаа хөдлөн, олон газраар нүүдэллэсэн бололтой. 16-р зууны үед зүүн Монголын баруун гурван түмний нэгэн түмэн 12 түмэд аймаг нь Алтайн 12 сүвийг хамгаалан суусан гэж БНМАУ-н угсаатны зүйд дурджээ. Батмөнх даян хааны ач хүү Алтан 1543-1593 оны үед ихэд хүчирхэгжиж Мин улсын эсрэг амжилттай тэмцэж байжээ. Түүний гол хүч нь түмэд аймаг байсан тул Түмэдийн Алтан хаан хэмээн алдаршжээ. Одоогийн Өвөр Монголын Хөх хотыг үндэслэж, Далан Харын нурууны орчим нутаглаж байжээ. Энэхүү түмэдүүд нь Борохул ноёны гэр бүлд албат болгон өгч, Далан Хар уулны орчим нүүлгэн авчирсан 100 түмэд өрхийн үр сад хэмээн ӨвөрМонголын эрдэмтэн Сайшаал Чингис хааны Товчоонд өгүүлжээ. 16-р зууны сүүлээр барга, хори нар нь Хянаганы нурууны орчим солонгуудын Бүүвэй бэйлийн харъянд байсан хэмээн домогт өгүүлж байна. 1600 оны орчим хорийн арван нэгэн овог Эргүнэ мөрний орчим нутаглаж байгаад Байгал нуурын зүг их нүүдэл хийсэн байна. Буриадын овог аймгуудын үүсэл гарлыг тайлбарласан нэгэн домгийг толилуулья. Эрт цагт овог аймаг хоорондын их дайн тулааны үеээр Барга баатар Тайсан ноён хааныхаа отгон хүү Бүртэ-Шоныг аван амь гарч Байгал нуурын өмнө этгээдэд ирэн суурьшжээ. Барга баатар Гүрэ-Буриад, Элюүдэр мэргэн, Хоридой мэргэн гэсэн гурван хүүтэй байжээ. Хоридой мэргэний Баргажин гуа гэргийгээс нь Алан-гуа охин, удаахи гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хүбдүүд, Гушад, Шарайд гэсэн таван хүү, гуравдахи гэргий Нагатайгаас Харгана, Бодонгууд, Худай, Батнай, Сагаан, Халбин гэсэн зургаан хүү төржээ. Хоридой мэргэний арван нэгэн хүү нь өсөж үнэржин Хорийн арван нэгэн эцгийн буриад зон болсон түүхтэй. Харин Гүрэ-Буриад нь эхирэд булагадын, Элюүдэр мэргэн нь ойрадын өвөг хэмээжээ. Монголын Нууц Товчоонд Хоридой мэргэн хори түмэдийн газарт булга хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж, харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан Халдун уулын зүг ирсэн тухай өгүүлдэг. Энэхүү хорилар хэмээх овгийн нэр яваандаа горлос гэгдсэн бололтой. Горлос нь хожим халхын арын долоон отгын нэг болж, Гэрсэнзийн гутгаар хөвгүүн Онохуйн мэдэлд очсон аж.
Хазара
Монголчууд нь Хазаражат гэж нэртэй төв Афганистаны уулын бүст байдаг.
Хазара нар Афганистаны хүн амын 20% болно. Хазара Монголчууд нь мөн
Пакистан, Иранд оршино сууна. Түүхийн үүднээс, Хазара нь хэл, соёл,
биеийн байдал, төрх зэргээс үндэслэн Монголоос гаралтай мэт санагддаг.
Энгийнээр Хазар Монголчууд нь Чингэс хааны цэрэг армийн хойч үр сад юм.
Энэ нь 13 зууны турш энэ нутагт суурьшжээ.
Түүх
Монголын эзэнт гүрэн 14-р зуунд задарснаар Монгол цэргүүд болон тэдний гэр бүлүүд энэ нутагт суурьшиж, нутгийн ёс заншилд тохируулан, Ислам болон хувирчээ. Хэдийт ийм боловч, энэ онол нь Чингэс хааны байлдан дагуулалтаас үүдэн түүхэн үйл явдлын эргэн тойронд өнөөдрийн Төв Афганистаны тухайн маргаан байдаг. Чингэс хааны довтолгооноос дөрвөсөн Төв Азийн нүүдэлчин монголын нэг овог Бамиян –д зугтаж ирсэн гэж үздэг. Энэ нь Чингэс хааны байлдан дөгуулалтаас нэлээд өмнө Хазара Монголчууд төв афганистанд ирсэн гэж үдэг. Энэ нь төв азийн нэлээд эртний нүүдэл байж магадгүй. Ямар ч байсан аль ч өнцгөөс харсан Монгол нутгаас нүүж очсон Монгол аймаг болно. Тэд өөрсдийгөө Монголчууд гэцгээнэ.
Мөн түүхэн бичлэгийг харвал, Бамияны нутагт болсон цуст дайнт Чингэс хааны ая Моточин алуулсан. Тэр, үүний шийтгэлд нь Бамияныг газрын хөрстэй тэгштэй тэгшилж, шатаахыг захижээ. Үүнийг Ма-Овалиг гэж нэрлэжээ.
Хүн ам:
(1990) 1,223,800
(1995) 1,638,300
(2000) 2,619,800
Хэл
Хазаражи хэл нь Монгол хэл, Турк хэлний элементтэй, Перс хэлний өвөрмөц нутгийн аялгуутай хэл юм. Хазаражи хэл нь Энэтхэг-Европын хэлний бүлэгт ангилагддаг, бөгөөд Афганчуудын 9% нь энэ хэлээр ярьдаг.
Шашин
Хазара Моголчууд Шиа Муслимчууд давамгайлдаг, хэдий тийм ч, Афганистаны хойд болон баруун хойд нутагт Сүннү болон Исмайли Хазарагийн голлох хүн ам байдаг. Хазара нар дарамт шахалтын дагуу Сүнни давамгайлсан байдаг.
Улс төр
Улс төрийн хувьд, 1990 оны эхнээс Хизв-э-Вахдат намын дор дийлэнх Хазарууд амь эрсдэж байсан. Талибанчууд Хазара Монголчуудыг баривчилж, алж байсан. Хазара Монголчуудын гол удирдагчийг барьж, тарчлааж байжээ.
Хазар Монголын талаар тодруулах зорилгоор Bernerd lewis -middle east 2000 years history, Gascoigne Great moghuls. E.Acton ruissia past and present . A.Cotereel history china зэрэг номуудаас сонирхлоо. Энэ талаар ойлгосон зуйлсээ та бvхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
Лалийн орнууд Монгол ба Туркийг "Талыхан" гэж нэрлэж заншжээ. Анхний талын хvмvvс болох Туркууд манай эриний 900 оны vед Лалийн ертєнцєд орж ирж одоогийн Иран, Ирак, Афганийн болон Оросийн зарим нутгийг эзэлж улмаар одоогийн Туркийн нутагт сууршиж сэлжукууд гэж нэрлэгджээ. Нєгєє хэсэг нь Египэт, Сири, Либаний хавиар тєвлєрч Мамлукийн Султанат гэсэн улсыг байгуулжээ. Ингээд талыхан буюу Туркууд Монголчуудыг иртэлх 250 жилд царай зvс єєрчлєгдєж бас ч vгvй соёлжиж, сууршин амьдрах болжээ.
250 орчим жилийн дараа талаас дахиад Монголчууд ирлээ. Туркуудийн гаргасан зам туршлагаас ч сурсан зvйл бий байх. Хорезмиййн омголон шахийг цохиод Багдадийн халифийг сvйрvvлээд Пэрс, Иранийг Афгантай эзлээд Дэли бас хурэв. Хойд талд нь Азербайджан, Армян, Гvрж бусад уулийханг эзлээд сэлжукий Туркуудййг жаахан цааш нь шахаад одоогийн Иранийн нутагт байгаа Табриз хотод тєвлєрсєн Ил хааны гэж нэрлэгдэх улсыг байгууллаа. Энэ vед буюу Ил хааны єлзийт хаан Жэвш Рашуд Данаар Монголын тvvхийг олон хvний оролцоотойгоор бичvvлж бидэнд vлдээжээ.
Дэлхийн дийлэнх Монголын гарт орлоо. Хойд талд алтан орд зvvн Европийг, зvvн талд Зvчийн улс тєв Азийг урд талд Хубилайн Юан гvрэн зvvн ємнєд Азийг хянана. Улмаар Ил хаанийхан лал шашинд орж тvvний гол тєлєєлєгч болсон бєгєєд Монголчуудын лал шашины хєгжилд оруулсан нєлєє нь тэднийг нэгтгэж шашиныг хvчирхэгжvvлж улмаар эдгээр орнууд Монголын хууль татвар, цэргийн онолуудыг авч хэрэглэсэнээр тодорхойлогдоно. Гэвч Хvлэгv хаан буюу Абу сайд хааны vхэл 1360 онд Ил хааны ордныг задалж олон бие даасан жижиг улс vvсжээ. Гэсэн хдий ч Иран дах монгол угсааны олон жижиг улсууд хэдэн зуун жил оршсоор байсныг Ираны тvvхийн номнуудаас харж болно. Энэ vеэр Персvvд ба Туркууд жаахан сэхээд авч, Узбекvvд ч мєн хєл дээрээбосоод ирэхээ болжээ. Гэхдээ бас л болоогуй байж. 1380 онд Самаркандад Монгол угсааны нилээн Тvрэгжсэн алтан ургийн хvргэн Тємєр хаан хvчийг олж байлаа. Тvvнийг олон улс булаацалддаг боловч тэр єєрийгєє Монгол гэж тооцдог нилээн Тvрэг цус холилдсон ч алтан ургийн хvргэн буюу курган гэж тэндээ монголчуудад дуудагддаг тvvгээрээ их бахархдаг тэр ч утгаараа алтан ургийн хvн биш боловч монголчуудын дэмжлэгийг олсон ажээ. Буцаад задарсан олон жижиг улсыг нэгтгэж 1400 он гэхэд одоогийн Афганистан, Пакистан, Энэтхэгийн хойд тал Иран, Ирак( арабийн ертєнцийг араб хэлээр ярьж бичдэг Сири, Либан, Иордан, Египэт, Арабийн эмиратууд гол тєлєєлєгч бєгєєд арабийн гол хvч Багдадийн халифатийг бут цохисон нь арабуудын хvчийг олон зуун жилээр сулруулсан юм гэжээ) Азэрбайджань Узбекстан болон уулийханийг бvгдийг нь нэгтгээд баруун талд Туркийн Анатолий хотод хvрч Мамлукийн туркийг дараад цаашлан одоогийн Израйл Сирийн маргалддаг Голань єндєрлєг дээр сэлжукийн туркийг Египэт лvv ухраажээ. Сэлжукийн туркvvд 1260 онд Хөлөг хааны цэргийг, 1400 онд Тємєрийн цэргийг, 100 жилийн дараа Бабурийн цэргийг дамаскт зогсоосон эрэлхэг дайчид боловч Туркийн тvvхчийн бичсэнээр Монголчууд тэдний хvчийг сульдааж тэд улмаар Мамлукийн туркvvдийн эрхшээлд оржээ. Хэрэб тэр Египэтийг эзэлсэн бол одоогийн лалийн ертєнц тvvний гар дор бvрэн орох байжээ.
Энэ vеийн талаар Сирийн тvvхч "Талын хvмvvсийг талыхан буюу Туркууд Монголыг Сирийн нутаг дээр зогсоосон юм гэжээ. Тэд хоорондоо цэргийн тактик засаглал, ахуй, соёл, хувцас, царай зvсээр тун бага ялгаатай байлаа...," гэж бичжээ. Ингээд Тємєр хаан эзэлсэн газраа єєрийн хvмvvсээ суулгаад фэрганийн тал руу буцлаа. Одоо тvvнд єєр нэг зорилго байв. Энэ бол хятадийг дайлаар мордох. Хятадууд монголчуудыг 1340 оны орчим хєєж явуулаад нилээд хvчирхэгжиж амжсан байлаа. Энэ vеийн хятадын тvvхийн ном дээр тэд Тємєр хаанаас айж сандарч байсан тухай их тод дурсчээ. Гэвч хятадууд азтай байж. Тємєр хаан 1405 онд дайнд бэлтгэж байгаад нас баржээ. Тvvний бунхан одоог хvртэл Самаркандад байсаар байна. Тємєр хааны vхлээс хойш Лалийн ертєнц хуваагдаж эхлэв. Монгол угсаанийхан ч тэр, Пэрс туркууд ч тэр тус тусын жижиг улсыг байгуулж эхэллээ. Гэвч энэ vед Монголчууд бас л хvчтэй Монголын энерги бас л зарцуулагдаж дуусаагуй байв. Євєєгєєсєє 100 жилийн дараа Тємєрийн ач хvv Бабур Самаркандад хvчийг олж эхэллээ. Буцааж их улсыг байгуулах зорилго тvvнд байв. Тэр зорилгоо авга ах нараасаа Кабул, Гэрат, Кандагарийг салгаж одоогийн Узбекийн нутагтай нэгтгэснээр эхэлсэн юм. Энэ vед Афганийн эдгээр хойтууд монголчуудын гар дор худалдааны том тєвvvд болон цэцэглэж байлаа. Ингээд Кабулд тєвлєрч улмаар Пэрс дэх Пэрс ба Монгол жижиг улсуудыг нэгтгэж Тємєр хааны буюу євєєгийнхєє замаар уулыхан буюу Азэрбайджан, Гурж, Армян цаашлаад Туркийн Анатолий хотийг дайлаар мордож дахиад л Сирийн нутаг дээр хvчтэй эсэргvvцэл vзээд цааш байлдалгvй буцжээ.
Тvvний зорилго энэтхэг байлаа. Євєє Тємєр хааны Дэли-г захируулж орхисон жанжин vр сад єєрсдийгєє Хир хаан гэж єргємжлєєд бие даажээ. Тvvний эрхийг халсан зарлиг гаргахад тэрээр байлдая гэжээ. 1525 онд олон зуун заан бvхий Ибрахимаар удирдулсан Хир хааний армийг бутцохиж Дэлийг эзэлжээ.
Ингээд Монголчууд Афганистан ба Узбекстан Энэтхэгт тєвлєрсєн Их Могул улсыг vндэслэлээ. Энэ vед хойд талд Алтан ордныхон сулдаж байлаа. Москвагаас урагш 200 км орших Куликовийн талд 1380 онд цохиулсан Алтан ордыхон Астрахан, Казань ба Кримд тєвлєч байлаа. Дєнгєж 1480 онд л Оросийн Иван ИЙЙ Монголийн дарлалыг тєгсгєл боллоо гэж зарласан бєгєєд тэр хvртэл татвар тєлсєєр байжээ. Казань Астраханийхан 1550 оны vед л Оросын эрхшээлд оржээ. Харин ногой татар буюу нохой татарууд болохоор бvр 1700 оныг хvртэл бие даасан байдалтай байсаар Оросын эрхсээлд оржээ. Кримийн татарууд харин Оттаманийн эрхшээлд 17 зуунд орж, улмаар оросийн эрхсээлд оржээ. Кримийн татарууд 18 зуун хvртэл Орос Украйнаас боол олзолж турк лvv зардаг байсан тухай бичигджээ. Энэ vеийг хvртэл тэд хvчирхэг хэвээр байжээ. Буцаад Дэлиг харвал Бабур хаанй Их Монгол буюу пэрс дуудлагаар Их Могхул эсбэл Их Мугхул гэж дууддаг улс Монголийн хvч хаашаа шилжсэнийг харуулна. Тэдний ємнє хатуу ширvvн 300 жилийн нас угтаж байлаа. Бабур байлдан дагуулагч тодийгvй сайн удирдагч байснаараа Тємєр хаанаас ялгарсан юм. Тємєр хааныг сайн байлдан дагуулагч болохоос тєрийн удирдагч байж чадагvй гэж нэгэн тvvхч дvгнэсэн байна билээ. Бабур єєрийн дурдтгалыг бичиж ур удамдаа vлдээсэн нь одоог хvртэл хадгалагджээ. Тvvний дуртгал нь Их Могул гvрнийг удирдах vндсэн номлол болж чадсан гэж дvгнэгжээ. Гэвч Бабураас хойш Их Могулийн хаадууд тvvний бичсэн гэрээслэсэн олон зvйлийг огт хайхраагуй юм гэжээ.
Их Могул гvрэнд урвалт шарвалт, эрх мэдлийн дайн, архидалт энэ 3 бол тvvний хvчийг олон удаа сулруулж байсан юм тэр vр удамдаа ч сэргийл гэж гэрээсэлсэн юм. Гэвч монгол генд кодлогдсон энэ шинжvvд Их Могулын тvvхэнд мєрєє vлдээсэн юм . Ердєє л Бабурын дараах хvv Хумиян хаанийг Кабулд байсан тєрсєн дуу Карим нь Энэтхэгийн жанжинтэй нийлж Делийгээс ховхолж тvvний охид нь зах дээр доромжлогдож хєвгvvд нь засуулж дайнд олзлогдсон дээдсийн гэр бvлд халддагvй тухайн vеййн журмыг эвдэж байсан нь зєвхєн нэг жишээ юм. Энэ vед Монгол эмэгтэйчvvд эвлэрэх эвдэлцэхэд ч мєн олон vvрэг гуйцэтгэж байсан жишээ байна. Харин Хуимян хаан Каримийг бутцохиж нvдийг нь сохлоод орхисон гэдэг.
Могул гvрний 2 дах хаан Хумиян одон орныг сонирхогч бичгийн их хvн байжээ. Тvvний шатнаас нь унаж амиа алдсан номын сангийн барилга Делид одоо хvртэл байдаг юм байна. Тvvний дараагийн хаан акбар бол хvчирхэг улс тєрийг товхинуулагч байсан бол тvvний хvv Жалангир хаан урлагийн олон бvтээлийг vлдээж бас архичин нэр зvvж байжээ. Тvvний хvv шах Жалан єєрийн хайрт хатандаа Таж Махалийг босгососн ажээ. Сvvлчийн хаан Арангзэуб бол байлдан дагуулгч байж. Тvvуний vед 1705 он гэхэд Могол гурэн одоогийн энэтхэгийг бvхэлд нь Энэтхэг Пакистанийн булаацалддаг Кашмириг мєн Пакистанийг Афганистантай хянаж байсан юм. Их Могулын ордны дээдсийн хэл Монгол -Турк хэл байлээ. (монгол ба турк хэл нэг хэлний аймаг буюу алтай аймгийн хэл болно)
Тvvний Монгол иргэд нь дээрх улсуудад мєн Иранд нутаглан амьдарсаар байгаа тэдний нэрлэдгээр Хазара буюу Мянгатийхан гэх 6-7 сая монгол-турк-пэрс холилдсон хэлээр ярьдаг Монгол царайтай, мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг ажилч хєдєлмєрсєгєєрєє хєршvvддээ гайхагддаг єєрсдийгєє эзэн Чингисийн удам гэж бахархадаг цагийн эрхээр тасарсан бидний цусны тасархай ажээ.
Одоо харин афганистан дах Хазара нар адил шашины урсгал бvхий Иран Туркээс дэмжлэг авдаг гэжээ. Их Могулийн хаадын vлдээсэн уран барилгын хэдэн зуун бvтээл Могул архитекторийг шингээж єнєєг хvртэл vлджээ. Их Могул номын зохиолч эдгээр 7 хааныг эзэн хаан ба урлагийн их зvтгэлтнvvд гэж дvгнэжээ. Могулын 7 дах хаанаас 1707 -1740 оны хооронд 4 хаад зvй бусаар эрх мэдлийн дайнд амиа алджээ. vvний шалтгаанаар Могул гvрэн хvчин сульдсаар байжээ. 1720 онын vед Оттаманийн эмпирэ буюу Туркууд улам хvчирхэгжиж оргилдоо хvрсэн байлаа. Тэд одоогийн Египэт, Сири, Либан, Ирак, Иран, уулийн улсууд буюу Азарбайджан, Армян, Гvрж бусад жижиг vндэстнvvд Югославийн холбоны улсууд, Молдав, Румин, Блгар, Унгар мєн Кримийн Монгол ханатийг багтаасан улсуудыг хянаж байлаа. Тэд 1700 оны орчим Вена хотод ялагдсан нь тэднийг Европ руу цааш дайлахыг зогсоожээ.
1700 он гэхэд Иран дах Сафабидийн хаант улс Туркийн эрхшээлд орсон нь Могулын хаант улс Оттаманийн эмпирэ хил залгахад хvргэжээ. 1740 онд Оттаманийн туркууд Пелиг эзэлж Могулын хаант улсын элбэг баян эрдэнэсийн санг тоносон нь тод тэмдэглэгдэж vлджээ. Сонирхолтой нь Бабур хааны нэгэн vнэт дэлхийд нэртэй диамонд явсаар Англичуудийн гарт орж одоо Лондонгийн нэгэн музейд байдаг юм байна. Энэ vеэс Могулын хаант улс мєхєж эхэлжээ. Улмаар тэд Английн эзэмшилд Энэтхэг улсыг хvлээлгэж єгсєн ажээ. Одоо лалын ертєнцєд Португали, Франц, Холланд зэрэг єрсєлдєгчєє ялж чадсан Английн колонийн уе эхэлж байлаа.
Английн хатан хаан Викториа 68 жил тєр барьж Английг колонийн их эзэмшигч гvрэн болгоход чухал vvрэг гvйцэтгэжээ. Англи улс Энэтхэгийн ємнєд хэсэгт худалдааны зорилгоор байгуулагдсан ийст Индиа гэдэг сомпаниар дамжуулан колонийн бодлогоо хэрэгжvvлжээ. 1860 онд Моголын сvvлчийн хаан Их бБитанийн ивээл энэ компаний асрамжинд дор байсаар Бирмд нас бржээ. Англичууд 1820 оны vед єєрсдийн анхны тагнуулуудаа худалдаачин эмчийн дvрээр Афганистанд илгээж эхэлжээ.
Тэд ч дурсамжиндаа дэлхийн хамгийн аймшигт дээрэмчидтэй улс гэж Афганийг тэмдэглэхийн хажуугаар Кабул хотийн сайхныг магтаж тvvнд дурласаар зарим нь Афганд амиа алджээ. Єнєєдрийн Daily Mail сонин дээр Тартар нvvдэлчний дvрээр Афганистанд нэвтэрсэн Англи тагнуулын 1800 оны адал явдлыг бичжээ.
Афганистанд явуулах Английн бодлогыг тэдний тагнуулууд Хэрат хотыг захирч байсан Камран гэх хазар эрийг дэмжиж улмаар тvvний гарын дор Афганийг нэгтгэх, нэгтэгсэн Афганийг ивээлдээ авснаар Иранд єєрийн нєлєєг нэмсэн Оросын хvч Афганд орж ирэхээс сэргийлэх зэргээр тододрхойлж байжээ. Улмаар Афганистан, Орос, Британийн завсрын бvс буюу буфэр орон болжээ. Энэ бодлого vндсэндээ Могулийн эзэнт гvрнийг Их Британийн ивээлд оруулсан аргатай тєстэй юм. Мєн эндээс Афганистанд 19 зуун гэхэд Хазара буюу Монголчууд хvн амын 50 %-ийг бvрдvvлж хvчтэй тєлєєлєлтэй байсныг харуулж байна.
Афганистанд Английн анхны цэрэг 1840 онд оржээ. Энэтхэг, Англи цэргvvдийг Афганчууд хvлээж аваагvй юм. Улмаар гэр бvлийн хамт 17000 хvн 1842 онд Кабулаас ухарч Жалалабад орох гэж яваад замдаа бvгд алуулж 1 хvн амд vлдсэн нь Английн колончлолын тvvхэн дэх эмзэг толбо ажээ. Харин vvний єшєєг Афганийн гар хєлєєр дамжуулан Хазара нарыг аймаглан устгасан тухай Хазара вэб дээр бичигдсэнээр 2-3 сая Хазара хvн алагдаж улмаар Афганд тэд байр сууриа алдаж эхэлжээ.
1992 онд Оросын талыг барьсан Нажибуллаг умардын эвсэл унагаж тэдний удирдагчид Раббань болон Массоод нар олон хазар хvнийг хядсан бол Талибууд Хазара-ийн удирдагч Мазарийг хэлэлцээ хийнэ гэж уриад нисдэг тэрэгнээс шидэж алж улмаар хэдэн зуун Хазара хvнийг (Талибуудийн баримталдаг лал шашиний шит ба хазар нарийн суннь урсгал лалийн шашиныг ундэслэгч Моххамэдийн залгамжлагчийг тvvний хvv ба хvргэн гэдэг дээр санал зєрдгєєс биенийгээ хvлээн зєвшєєрдєггvй юм) устгажээ.
Ийнхvv Лалийн ертєнцийг захирч байсан Монголчуудын vр сад єнєєг хvртэл байсаар байж хатуу ширvvн он жилvvдийг давсаар байгаа ажээ. Монгол улс Солонгос, Вьетнам, Орос зэрэг улсуудад дайны vед ч сvvлийн vед ч тусламж vзvvлж ирсэн туршлагатайн хувьд эдгээр цусны тасархай Монголчууддаа єнчинг нь асрах , залуусыг нь нутагтаа сургах зэргээр боломжоороо туслах боломжтой байх.
гүн Дэмчигноров харийн дарангуйллаас ангижрах зорилгоор япончуудаас дэмжлэг авч олон янзаар эсэргvvцлээ илэрхийлсээр 1949 оныг хvргэсэн юм. 1945 оны наймдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлтийн цэргүүд Өмнөд Монгол цаашлаад Хятадыг Квантуны армиас чөлөөлсөн юм. Энэ vед Өмнөд Монголыг ар Монголд нэгтгэх асуудал дахин хєндєгдсєн боловч тэр vеийн улс тєрийн хvнд байдлаас шалтгаалан мєн л бvтээгvй юм. Ингээд 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр Өмнөд Монгол нь Хятадын засаг захиргааны нэгж болсон тухай албан ёсоор зарлаж, өнөөдөр Өвөp Монголын өөртөө засах орон хэмээх автономит эрхтэй улс болон оршисоор байна.
Өвөр Монголын өөртөө засах орон нь 1.2 сая ам.дөрвөлжин газар нутагтай, 25 сая хүн амтай. Өмнөд Монгол нь Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг, найман аймаг, нэлээд том дөрвөн хот, хошуутай эн зэрэгцэх 15 хот, 17 хошуу, 49 сум, есөн автономит сумтай. Хятадын найман мужтай хил залгана. Нийслэл Хөх хот нь 1575 онд байгуулагдсан бөгөөд хожим Өмнөд Монголын нийслэл болсон. Түмэн газрын цагаан хэрэмнээс хойшхи нутаг бол нүүдэлчдийн буюу Монголын нутаг юм. Монгол улс манжийн тvримгийлэлд автсанаас хойш, Өмнөд Монголын 49 хошуу манж чин улсийн(Чин династи) нутаг дэвсгэрт харъяалагдаж ар Монгол буюу Монгол улс нь Манж чин улсын вассал хэмээгдэж, уг хуваасан 2 хэсэгт тус бvрт нь дотоод ба гадаад засаг гэж хувааж байснаас "Дотоод Монгол, Гадаад Монгол" хэмээн нэрлэгдэх болсон. Өмнөд Монголын 25 сая хүн амынх нь 17 хувь нь Монгол, 79 хувь нь хятад, 2.14 хувь манжуур, 0.09 хувь солонгос, 0.02 хувь оросууд аж. Түүнээс гадна эвенк, дагуур, дунган зэрэг үндэстэн амьдардаг юм.
Өмнөд Монголд хятадын эрхшээлээс гарах оролдлого тодорхой хэмжээнд vргэлжилсээр байна.
Монголчуудын төв, халхавч бамбай гэсэн утгатай.Халх Монголчуудын язгуур нутаг бол Монгол улсын голомт, төв хэсэг юм. Тэдний өвөг дээдэс VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар нутаглаж байжээ. Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, Арван хоёр отог халх хэмээн нэрлэгдэж байв. Халхууд өнөөгийн Монгол улсын хүн амын зонхилох хувийг эзэлдэг ба Монгол хэлний халх аялга Монгол улсын албан ёсны хэллэг гэж тооцогдож байна. Голчлон нутгийн төв, зүүн, өмнө зүгийн аймаг хотуудаар оршин сууж байна. Мөн цөөн тооны халх монголчууд өвөрмонгол, төвд, шинжааны зарим өөртөө засах тойргуудад амьдардаг талаар хүмүүс төдийлөн мэддэггүй юм.
Буриад Монгол
1620-оод оны үес оросууд
баруун буриадуудын нутгийн зах Зүлгэ, Ангар мөрөнд тулж иржээ. Энэ үед
буриадууд олон овогт хуваагдсан, маш тархай бутархай амьдардаг байжээ.
Монголд өөр хоорондын тэмцэл хүчтэй явагдаж байсан тул буриадууд зөвхөн
өөрсдийн хүчээр оросуудын эсрэг тэмцэх шаардлагатай болжээ.Оросууд гал
зэвсэг ашиглан, бэхлэлт барьж бэхжин, буриадуудын эхнэр хүүхдийг хядах,
олзлон аваачих зэргээр алхам алхамаар урагшилсаар Байгал нуурын хоёр
талаар буриад монголчуудын нутагт гүн орох болжээ. Буриадын зарим овгууд
хүчинд автан тэдний эрхшээлд орон алба төлж эхэлсэн бол зарим нь Монгол
нутаг уруу зугтах болжээ. Гэвч тухайн үед Монгол нутагт үймээн самуун
ихтэй байсан тул тэдгээр нүүдэлчид эргэн нүүх болсон байна. Зүлгэ
мөрнийг өгсөн ирсэн оросууд Верхоленск бэхлэлтийг барьжээ. Тэдэнд Онгой
сэсэн, Ойлонго бөө тэргүүтэй абзай овгийнхон эеийг хичээн анх оросуудад
алба барих болжээ. Харин эхиридийн шоно овгийнхон оросуудын эсрэг эрс
тэмцэж эхэлсэн болно. 1628 онд Петр Бекетовын хасаг цэргүүд Ангар
мөрнийг өгсөн ирж бэхлэлт барин, Ока голын буриадуудаас алба авч
эхэлжээ. 1631 онд буриадууд Братскийн бэхлэлтийг довтолж шатаасан байна.
1641 оны 4-р сарын 30-нд буриадуудын тэмцлийн томоохон удирдагч
эхиридийн буур аймгийн тэргүүн Шэбшэй баатар тулалдаанд амь үрэгдсэнээр
оросууд давамгайлж эхэлжээ.1640 онд Максим Перфильев Витим голоор дамжин
Байгалийн зүүн талд гарчээ. 1645 онд Василий Колесников тэргүүтэй орос
хасаг цэрэг Байгал нуурыг гатлан Сэлэнгэ мөрний адагт гарч ирсэн боловч
бэхжиж чадалгүй буцсан байна. 1646 онд дахин оролдлого хийж Дээд Ангарын
адагт бэхлэлт барьжээ. 1645 онд 2000 гаруй буриадууд Зүлгэ мөрний эрэгт
баригдсан Верхоленскийн бэхлэлтийг 3 удаа ловтолжээ.1647 онд
Енисейскээс илгээгдсэн Похабов тэргүүтэй цэргүүд Байгалыг гатлан ирж
Удэ, Сэлэнгэ мөрний хавиар ирэн буриадуудтай тулалдсан хэдий ч
эрхшээлдээ оруулж чадалгүй 70 гаруй эхнэр хүүхдийг олзлон авчээ. Буцах
замдаа Байгалийн өмнө этгээдэд Култукийн бэхлэлтийг барьжээ. 1648 онд
Похабовт туслуулахаар Иван Галкин тэргүүтэй 60 цэрэг илгээжээ. Иван
Галкин Баргажин адагт бэхлэлт барин Баргажин, Сэлэнгэ, Хёлго голоорх
буриадуудыг довтолж эхэлжээ.1654 онд Братскийн бэхлэлтээс урагш Балаганы
бэхлэлтийг барьжээ. 1658, 1696 онуудад мөн оросуудын эсрэг бослого
гарсан хэдий ч төдийлэн амжилт олсонгүй.1661 онд Иркут голын эрэгт
оросууд бэхлэлт цайз барьж эхэлсэн бөгөөд энэ нь 1686 онд Эрхүү хот
болонөргөжжээ.1665 онд Нэршүү болон Сэлэнгийн, 1666 онд Удийн
бэхлэлтүүдийг барьжээ. 1675 онд Сэлэнгийн бэхлэлтэнд 30 гаруй хашаа
байшин, 200 гаруй оросууд оршин суух болж. Энэхүү бэхлэлтээс гурав
хоногийн газарт Түшээт ханы чулуун өргөө байжээ. Ийнхүү Халхын хойд
хязгаарыг оросууд эзэлж дууссан энэ үед л Халхын хан нар оросуудын эсрэг
тэмцэх оролдлого хийж эхэлжээ. Хойд халхын томоохон овог болох
табангууд нартай тулснаар оросууд хүчиндээ эрдэх нь багассан байна..1682
оноос табангууд нар Сэлэнгэ, Удийн бэхлэлтийн орчим ирж малыг туун
одох, оросуудыг зодох зэргээр авирлах болсон тухай Иван Власов хэмээгч
бичжээ.1684 онд Сэлэнгийн бэхлэлтэнд Очирой ханы элч ирж өөрсдийн албат
буриад нарыг чөлөөлөхийг оросуудаас шаарджээ. 1685 онд Сэлэнгийн
бэхлэлтийг бүслэн хаасан байна. 1687 онд Очирой ханы цэрэг Сэлэнгийн
бэхлэлтийг бүсэлсэн хэдий ч ялагдал хүлээжээ.Энэ үед Манж Чин улстай
хилийн хэлэлцээр хийхээр 2000 цэрэгтэй явж байсан Федор Головин энэ
тэмцэлд хүч хавсран табангуудын тайш Сэрэн-Сэкулайг бут цохижээ. Мөн
бусад монголын тайш нарыг Сэлэнгэ, Удэ, Ильины заимкд тулалдаж ялжээ.
1688 онд Хёлго гол дээр табангуудын цэргийг Головин ялж табангуудын тайш 6 зайсан, 30 шүүлэнгэ, 1200 гаруй өрх айлын хамт оросод дагаар оржээ. 1689 онд удаа дараа ялагдал хүлээсэн табангуудын тайш нар оросын харъяат болох гэрээ хийж, алба төлөх болжээ. Гэвч табангууд нар оросын дарлалаас зугтан Монгол нутгийн гүн уруу нүүн одсон боловч 1718-1722 онуудад эргэн иржээ.
1689 оны 8-р сарын 25 нд Нэршүүд Федор Головин Манжийн элчтэй уулзан Эргүнэ мөрнөөс зүүн тийшхи нутгийн хилийг тогтжээ. Харин 1727 оны 8-р сарын 20 нд Хиагт хотоос холгүй Буур голын эрэг дээр Оросын талаас Савва Рагузинский, Манжийн талаас Халхын Түшээт хан уулзаж Буурын гэрээ гэгчийг байгуулжээ. Энэ гэрээгээр Хиагтаас баруун тийш Енисей мөрний эх хүтэл, зүүн тийш Нэршүүгийн гэрээгээр тогтсон хил хүртэлх нутгийн хилийг тогтжээ.
Ийнхүү хойд монголчууд бусад монголчуудаасаа таслагдан буриад хэмээх нэгэн нэрэн дор нэгдэх үйл явц эрчимжсэн байна.
Буриад
Бургасныхан, бургасан овогтой гэсэн утгатай бураад буюу буриад нэр үүссэн байх таамаг байдаг. Олон таамгуудаас хамгийн дөхөм нь энэ юм.Эдгээр олон аймгууд буриад хэмээн нэгэн нэрэн дор нэрийдэх болсон үндсэн шалтгаан нь дээрх хойд монголчууд дундад зууны үед Оросуудад эзлэгдсэн эмгэнэлт явдал юм. Өөр хоорондоо өсөрхөн тэмцэлдсэн тархай бутархай монголчууд Манж Чин улс болоод Оросын эзэнт улсад хуваагдан эзлэгдэж, Монгол нутгийг хуваасан хил хязгаан тогтсоноор буриад, эхирэд, булагад, хори зэрэг аймгууд эх нутагтаа дур зоргоороо урьдын адил нүүдэллэн амьдрах аргагүй болсон. Энэ үеээс хойд монголчууд бусад монголчуудаасаа тусгаарлагдан, Буриад хэмээх нэгэн нэрээр нэршиж эхэлжээ. М.Э. VIII зууны үед Байгал нуураас зүүн тийш Баргажин, Сэлэнгэ, Удэ, Хялга, Ингода, Шилка зэрэг голуудын хөндийг хамарсан өргөн уудам нутгаар Барга аймаг нутаглаж байсан нь Түрэгийн хаант улсын хөшөө болон Тан улсын сурвалж бичгүүдэд тэмдэглэгджээ. Барга аймаг нь түрэг монгол аймгуудын холбоо байсан бололтой. Энэхүү холбооны бүрэлдэхүүнд буриадуудын өвөг болох барга, буриад, хори, түмэд зэрэг олон аймгууд багтаж байсан. Барга аймаг нь тухайн үедээ нилээн хүчирхэгжиж түрэгүүдийг эсрэг тэмцэлдэж байсан хэдий ч 716 онд Туул голын эрэгт Түрэгийн хаан Мочжод ялагдсан байна.Уйгарын хаант улсын үед Барга аймаг нь харьцангуй бие даасан байдалтай байжээ. Уйгар болон Хиргисийн хаант улсууд нуран унах үес Барга аймаг мөн суларч, Хори аймгийн нэр түүхнээ гарч ирсэн. Эртний Монгол аймгийн нэг киданчуудын хамт хоричууд Байгаль нуурын баруун эргээр нутаглаж байсан курыкан нарын ихэнхийг нутгаас нь түрэн гаргаж, үлдсэнийг эрхшээлдээ оруулан уусгасан байна. Курыкан нар нь түрэг аймгуудын холбоо байсан бөгөөд одоогийн якутуудын нэгэн өвөг юм. 13-р зууны үед буриад, барга, хори-түмэд нь ойрадын хамт Байгал нуурын эргэн тойронд нутаглаж байсан. 1368 онд Монголын Юань гүрэн нуран унасны дараагаар барга, буриадууд Дөрвөн ойрадын нэгэн түмнийг бүрэлдүүлж явсан байна. 1437 онд Тогоон тайш Дөрвөн ойрадын холбоог байгуулахад буриадууд баргатай нийлж ойрадын дөрвөн том аймгийн нэгийг бүрдүүлжээ. 1487 онд дахин ойрадын шинэ холбоог байгуулахад буриад, барга нар мөн холбоотноор оролцжээ. Баргууд 16-р зууны эхэн үеээс Ойрадын холбооноос гарч зүүн монголын зүүн түмний урианхай түмний бүрэлдэхүүнд орсон байна. Урианхай түмэн нь Батмөнх даян хааны эсрэг бослого гаргасан тул түмэн байх эрхээ хасуулж бусад түмэнгүүдэд жишин хуваагджээ. Харин хори-түмэд нь Их Монгол улсын бүрэлдэхүүнд орсны дараа бослого гаргасныхаа дараа эх нутгаасаа хөдлөн, олон газраар нүүдэллэсэн бололтой. 16-р зууны үед зүүн Монголын баруун гурван түмний нэгэн түмэн 12 түмэд аймаг нь Алтайн 12 сүвийг хамгаалан суусан гэж БНМАУ-н угсаатны зүйд дурджээ. Батмөнх даян хааны ач хүү Алтан 1543-1593 оны үед ихэд хүчирхэгжиж Мин улсын эсрэг амжилттай тэмцэж байжээ. Түүний гол хүч нь түмэд аймаг байсан тул Түмэдийн Алтан хаан хэмээн алдаршжээ. Одоогийн Өвөр Монголын Хөх хотыг үндэслэж, Далан Харын нурууны орчим нутаглаж байжээ. Энэхүү түмэдүүд нь Борохул ноёны гэр бүлд албат болгон өгч, Далан Хар уулны орчим нүүлгэн авчирсан 100 түмэд өрхийн үр сад хэмээн ӨвөрМонголын эрдэмтэн Сайшаал Чингис хааны Товчоонд өгүүлжээ. 16-р зууны сүүлээр барга, хори нар нь Хянаганы нурууны орчим солонгуудын Бүүвэй бэйлийн харъянд байсан хэмээн домогт өгүүлж байна. 1600 оны орчим хорийн арван нэгэн овог Эргүнэ мөрний орчим нутаглаж байгаад Байгал нуурын зүг их нүүдэл хийсэн байна. Буриадын овог аймгуудын үүсэл гарлыг тайлбарласан нэгэн домгийг толилуулья. Эрт цагт овог аймаг хоорондын их дайн тулааны үеээр Барга баатар Тайсан ноён хааныхаа отгон хүү Бүртэ-Шоныг аван амь гарч Байгал нуурын өмнө этгээдэд ирэн суурьшжээ. Барга баатар Гүрэ-Буриад, Элюүдэр мэргэн, Хоридой мэргэн гэсэн гурван хүүтэй байжээ. Хоридой мэргэний Баргажин гуа гэргийгээс нь Алан-гуа охин, удаахи гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хүбдүүд, Гушад, Шарайд гэсэн таван хүү, гуравдахи гэргий Нагатайгаас Харгана, Бодонгууд, Худай, Батнай, Сагаан, Халбин гэсэн зургаан хүү төржээ. Хоридой мэргэний арван нэгэн хүү нь өсөж үнэржин Хорийн арван нэгэн эцгийн буриад зон болсон түүхтэй. Харин Гүрэ-Буриад нь эхирэд булагадын, Элюүдэр мэргэн нь ойрадын өвөг хэмээжээ. Монголын Нууц Товчоонд Хоридой мэргэн хори түмэдийн газарт булга хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж, харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан Халдун уулын зүг ирсэн тухай өгүүлдэг. Энэхүү хорилар хэмээх овгийн нэр яваандаа горлос гэгдсэн бололтой. Горлос нь хожим халхын арын долоон отгын нэг болж, Гэрсэнзийн гутгаар хөвгүүн Онохуйн мэдэлд очсон аж.
Эх сурвалж: www.toonto.mn
Тува
Тува
нь 366,000 хүн амтай, 170,500 км кв газар нутагтай, ОХУ-ын өмнөд Сибирт
Монголын хил дээр оршино. Нийслэл хот нь Кизил хот юм. Тувагийн газар
нутаг уулын бүс бөгөөд Саян, Тагна уулын нуруу оршино. Нутгийн зүүн
хэсэг нь өндөрлөг, ойт бүс, баруун тал нь нам доор газар байна. Энэ
нутагт Енисэй мөрний дээд урсгал байдаг. Энд олон тооны мөсөн голууд
байдаг. Нутгийн урианхайчууд нь үхэр, адуу, хонь, ямаа, тэмээ, цаа буга
зэрэг малаа өндөрлөг талд өсгөж үржүүлж амьдарна. Зүүн хойд хэсэгтээ
арьс ширний худалдаа хөгжсөн. Энэ улсад хоол, савхи, модон материал,
авто засвар, барилгын материалын үйлдвэрлэл сайн хөгжсөн. Хүн амын 65% нь урианхай, 32% нь Оросууд (голдуу хотод амьдарна) амьдарна. Урианхайчууд голдуу уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх ба ан агнуур, хөдөө аж ахуй эрхлэнэ. Зөвлөлт засгийн газраас Тува – д суурин мал аж ахуй эрхлэхийг дэмжиж байсан байна. Тувачууд нь туркээр ярьдаг монгол гаралтай хүмүүс юм. Урианхайчууд нь Төвдийн Буддын шашин шүтдэг байна. Урианхайчууд Монголд харьяалагдаж байсан. Урианхайчууд нь ардын аман зохиолоор маш баян бөгөөд мөнгө, хүрэл, мод, чулуугаар сийлбэр зураг чадварлаг хийдэг. Урианхайчууд нь хөөмийгөөр алдартай бөгөөд нэгэн зэрэг хоёр ба гурван өөр хоолойг гаргах дуу авианы техник чадвартай. 13-р зуунаас 18-р зуунд Монголчууд урианхайчуудыг хянаж байсан бөгөөд тувагийн газар нутаг Монголын салшгүй хэсэг байсан байна. Монголчууд Манжид эзлэгдсэний дараа 1757 оноос 1911 онд Манжийн Хяналтанд байсан. 1911 онд Хятадад хувьсгал ялсны дараа хаант Орос Урианхайчуудын дунд салан тусгаарлагчдыг өдөөн турхирч эхэлсэн. Урианхай нь аажмаар бие даасан болж ирсэн бөгөөд 1914 онд өөрийн ивээлдээ Орос авсан байна. 1917 онд Оросын Хувьсгал гарснаар эмх замбараагүй байдлын үр дүнд Урианхайчууд дахин тусгаар тогтож, 1921 онд Большивикууд Бүгд Найрамдах Тува Улс буюу Тагна Уулын Урианхайн Улсыг байгуулсан байх юм. 1944 онд Орос улс цэргийн хүчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсыг эзэлж, автономит муж болгосон ба 1961 онд Автономит Бүгд Найрамдах Улс болгожээ. |
Хазара Монгол
Түүх
Монголын эзэнт гүрэн 14-р зуунд задарснаар Монгол цэргүүд болон тэдний гэр бүлүүд энэ нутагт суурьшиж, нутгийн ёс заншилд тохируулан, Ислам болон хувирчээ. Хэдийт ийм боловч, энэ онол нь Чингэс хааны байлдан дагуулалтаас үүдэн түүхэн үйл явдлын эргэн тойронд өнөөдрийн Төв Афганистаны тухайн маргаан байдаг. Чингэс хааны довтолгооноос дөрвөсөн Төв Азийн нүүдэлчин монголын нэг овог Бамиян –д зугтаж ирсэн гэж үздэг. Энэ нь Чингэс хааны байлдан дөгуулалтаас нэлээд өмнө Хазара Монголчууд төв афганистанд ирсэн гэж үдэг. Энэ нь төв азийн нэлээд эртний нүүдэл байж магадгүй. Ямар ч байсан аль ч өнцгөөс харсан Монгол нутгаас нүүж очсон Монгол аймаг болно. Тэд өөрсдийгөө Монголчууд гэцгээнэ.
Мөн түүхэн бичлэгийг харвал, Бамияны нутагт болсон цуст дайнт Чингэс хааны ая Моточин алуулсан. Тэр, үүний шийтгэлд нь Бамияныг газрын хөрстэй тэгштэй тэгшилж, шатаахыг захижээ. Үүнийг Ма-Овалиг гэж нэрлэжээ.
Хүн ам:
(1990) 1,223,800
(1995) 1,638,300
(2000) 2,619,800
Хэл
Хазаражи хэл нь Монгол хэл, Турк хэлний элементтэй, Перс хэлний өвөрмөц нутгийн аялгуутай хэл юм. Хазаражи хэл нь Энэтхэг-Европын хэлний бүлэгт ангилагддаг, бөгөөд Афганчуудын 9% нь энэ хэлээр ярьдаг.
Шашин
Хазара Моголчууд Шиа Муслимчууд давамгайлдаг, хэдий тийм ч, Афганистаны хойд болон баруун хойд нутагт Сүннү болон Исмайли Хазарагийн голлох хүн ам байдаг. Хазара нар дарамт шахалтын дагуу Сүнни давамгайлсан байдаг.
Улс төр
Улс төрийн хувьд, 1990 оны эхнээс Хизв-э-Вахдат намын дор дийлэнх Хазарууд амь эрсдэж байсан. Талибанчууд Хазара Монголчуудыг баривчилж, алж байсан. Хазара Монголчуудын гол удирдагчийг барьж, тарчлааж байжээ.
Хазар Монголын талаар тодруулах зорилгоор Bernerd lewis -middle east 2000 years history, Gascoigne Great moghuls. E.Acton ruissia past and present . A.Cotereel history china зэрэг номуудаас сонирхлоо. Энэ талаар ойлгосон зуйлсээ та бvхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
Лалийн орнууд Монгол ба Туркийг "Талыхан" гэж нэрлэж заншжээ. Анхний талын хvмvvс болох Туркууд манай эриний 900 оны vед Лалийн ертєнцєд орж ирж одоогийн Иран, Ирак, Афганийн болон Оросийн зарим нутгийг эзэлж улмаар одоогийн Туркийн нутагт сууршиж сэлжукууд гэж нэрлэгджээ. Нєгєє хэсэг нь Египэт, Сири, Либаний хавиар тєвлєрч Мамлукийн Султанат гэсэн улсыг байгуулжээ. Ингээд талыхан буюу Туркууд Монголчуудыг иртэлх 250 жилд царай зvс єєрчлєгдєж бас ч vгvй соёлжиж, сууршин амьдрах болжээ.
250 орчим жилийн дараа талаас дахиад Монголчууд ирлээ. Туркуудийн гаргасан зам туршлагаас ч сурсан зvйл бий байх. Хорезмиййн омголон шахийг цохиод Багдадийн халифийг сvйрvvлээд Пэрс, Иранийг Афгантай эзлээд Дэли бас хурэв. Хойд талд нь Азербайджан, Армян, Гvрж бусад уулийханг эзлээд сэлжукий Туркуудййг жаахан цааш нь шахаад одоогийн Иранийн нутагт байгаа Табриз хотод тєвлєрсєн Ил хааны гэж нэрлэгдэх улсыг байгууллаа. Энэ vед буюу Ил хааны єлзийт хаан Жэвш Рашуд Данаар Монголын тvvхийг олон хvний оролцоотойгоор бичvvлж бидэнд vлдээжээ.
Дэлхийн дийлэнх Монголын гарт орлоо. Хойд талд алтан орд зvvн Европийг, зvvн талд Зvчийн улс тєв Азийг урд талд Хубилайн Юан гvрэн зvvн ємнєд Азийг хянана. Улмаар Ил хаанийхан лал шашинд орж тvvний гол тєлєєлєгч болсон бєгєєд Монголчуудын лал шашины хєгжилд оруулсан нєлєє нь тэднийг нэгтгэж шашиныг хvчирхэгжvvлж улмаар эдгээр орнууд Монголын хууль татвар, цэргийн онолуудыг авч хэрэглэсэнээр тодорхойлогдоно. Гэвч Хvлэгv хаан буюу Абу сайд хааны vхэл 1360 онд Ил хааны ордныг задалж олон бие даасан жижиг улс vvсжээ. Гэсэн хдий ч Иран дах монгол угсааны олон жижиг улсууд хэдэн зуун жил оршсоор байсныг Ираны тvvхийн номнуудаас харж болно. Энэ vеэр Персvvд ба Туркууд жаахан сэхээд авч, Узбекvvд ч мєн хєл дээрээбосоод ирэхээ болжээ. Гэхдээ бас л болоогуй байж. 1380 онд Самаркандад Монгол угсааны нилээн Тvрэгжсэн алтан ургийн хvргэн Тємєр хаан хvчийг олж байлаа. Тvvнийг олон улс булаацалддаг боловч тэр єєрийгєє Монгол гэж тооцдог нилээн Тvрэг цус холилдсон ч алтан ургийн хvргэн буюу курган гэж тэндээ монголчуудад дуудагддаг тvvгээрээ их бахархдаг тэр ч утгаараа алтан ургийн хvн биш боловч монголчуудын дэмжлэгийг олсон ажээ. Буцаад задарсан олон жижиг улсыг нэгтгэж 1400 он гэхэд одоогийн Афганистан, Пакистан, Энэтхэгийн хойд тал Иран, Ирак( арабийн ертєнцийг араб хэлээр ярьж бичдэг Сири, Либан, Иордан, Египэт, Арабийн эмиратууд гол тєлєєлєгч бєгєєд арабийн гол хvч Багдадийн халифатийг бут цохисон нь арабуудын хvчийг олон зуун жилээр сулруулсан юм гэжээ) Азэрбайджань Узбекстан болон уулийханийг бvгдийг нь нэгтгээд баруун талд Туркийн Анатолий хотод хvрч Мамлукийн туркийг дараад цаашлан одоогийн Израйл Сирийн маргалддаг Голань єндєрлєг дээр сэлжукийн туркийг Египэт лvv ухраажээ. Сэлжукийн туркvvд 1260 онд Хөлөг хааны цэргийг, 1400 онд Тємєрийн цэргийг, 100 жилийн дараа Бабурийн цэргийг дамаскт зогсоосон эрэлхэг дайчид боловч Туркийн тvvхчийн бичсэнээр Монголчууд тэдний хvчийг сульдааж тэд улмаар Мамлукийн туркvvдийн эрхшээлд оржээ. Хэрэб тэр Египэтийг эзэлсэн бол одоогийн лалийн ертєнц тvvний гар дор бvрэн орох байжээ.
Энэ vеийн талаар Сирийн тvvхч "Талын хvмvvсийг талыхан буюу Туркууд Монголыг Сирийн нутаг дээр зогсоосон юм гэжээ. Тэд хоорондоо цэргийн тактик засаглал, ахуй, соёл, хувцас, царай зvсээр тун бага ялгаатай байлаа...," гэж бичжээ. Ингээд Тємєр хаан эзэлсэн газраа єєрийн хvмvvсээ суулгаад фэрганийн тал руу буцлаа. Одоо тvvнд єєр нэг зорилго байв. Энэ бол хятадийг дайлаар мордох. Хятадууд монголчуудыг 1340 оны орчим хєєж явуулаад нилээд хvчирхэгжиж амжсан байлаа. Энэ vеийн хятадын тvvхийн ном дээр тэд Тємєр хаанаас айж сандарч байсан тухай их тод дурсчээ. Гэвч хятадууд азтай байж. Тємєр хаан 1405 онд дайнд бэлтгэж байгаад нас баржээ. Тvvний бунхан одоог хvртэл Самаркандад байсаар байна. Тємєр хааны vхлээс хойш Лалийн ертєнц хуваагдаж эхлэв. Монгол угсаанийхан ч тэр, Пэрс туркууд ч тэр тус тусын жижиг улсыг байгуулж эхэллээ. Гэвч энэ vед Монголчууд бас л хvчтэй Монголын энерги бас л зарцуулагдаж дуусаагуй байв. Євєєгєєсєє 100 жилийн дараа Тємєрийн ач хvv Бабур Самаркандад хvчийг олж эхэллээ. Буцааж их улсыг байгуулах зорилго тvvнд байв. Тэр зорилгоо авга ах нараасаа Кабул, Гэрат, Кандагарийг салгаж одоогийн Узбекийн нутагтай нэгтгэснээр эхэлсэн юм. Энэ vед Афганийн эдгээр хойтууд монголчуудын гар дор худалдааны том тєвvvд болон цэцэглэж байлаа. Ингээд Кабулд тєвлєрч улмаар Пэрс дэх Пэрс ба Монгол жижиг улсуудыг нэгтгэж Тємєр хааны буюу євєєгийнхєє замаар уулыхан буюу Азэрбайджан, Гурж, Армян цаашлаад Туркийн Анатолий хотийг дайлаар мордож дахиад л Сирийн нутаг дээр хvчтэй эсэргvvцэл vзээд цааш байлдалгvй буцжээ.
Тvvний зорилго энэтхэг байлаа. Євєє Тємєр хааны Дэли-г захируулж орхисон жанжин vр сад єєрсдийгєє Хир хаан гэж єргємжлєєд бие даажээ. Тvvний эрхийг халсан зарлиг гаргахад тэрээр байлдая гэжээ. 1525 онд олон зуун заан бvхий Ибрахимаар удирдулсан Хир хааний армийг бутцохиж Дэлийг эзэлжээ.
Ингээд Монголчууд Афганистан ба Узбекстан Энэтхэгт тєвлєрсєн Их Могул улсыг vндэслэлээ. Энэ vед хойд талд Алтан ордныхон сулдаж байлаа. Москвагаас урагш 200 км орших Куликовийн талд 1380 онд цохиулсан Алтан ордыхон Астрахан, Казань ба Кримд тєвлєч байлаа. Дєнгєж 1480 онд л Оросийн Иван ИЙЙ Монголийн дарлалыг тєгсгєл боллоо гэж зарласан бєгєєд тэр хvртэл татвар тєлсєєр байжээ. Казань Астраханийхан 1550 оны vед л Оросын эрхшээлд оржээ. Харин ногой татар буюу нохой татарууд болохоор бvр 1700 оныг хvртэл бие даасан байдалтай байсаар Оросын эрхсээлд оржээ. Кримийн татарууд харин Оттаманийн эрхшээлд 17 зуунд орж, улмаар оросийн эрхсээлд оржээ. Кримийн татарууд 18 зуун хvртэл Орос Украйнаас боол олзолж турк лvv зардаг байсан тухай бичигджээ. Энэ vеийг хvртэл тэд хvчирхэг хэвээр байжээ. Буцаад Дэлиг харвал Бабур хаанй Их Монгол буюу пэрс дуудлагаар Их Могхул эсбэл Их Мугхул гэж дууддаг улс Монголийн хvч хаашаа шилжсэнийг харуулна. Тэдний ємнє хатуу ширvvн 300 жилийн нас угтаж байлаа. Бабур байлдан дагуулагч тодийгvй сайн удирдагч байснаараа Тємєр хаанаас ялгарсан юм. Тємєр хааныг сайн байлдан дагуулагч болохоос тєрийн удирдагч байж чадагvй гэж нэгэн тvvхч дvгнэсэн байна билээ. Бабур єєрийн дурдтгалыг бичиж ур удамдаа vлдээсэн нь одоог хvртэл хадгалагджээ. Тvvний дуртгал нь Их Могул гvрнийг удирдах vндсэн номлол болж чадсан гэж дvгнэгжээ. Гэвч Бабураас хойш Их Могулийн хаадууд тvvний бичсэн гэрээслэсэн олон зvйлийг огт хайхраагуй юм гэжээ.
Их Могул гvрэнд урвалт шарвалт, эрх мэдлийн дайн, архидалт энэ 3 бол тvvний хvчийг олон удаа сулруулж байсан юм тэр vр удамдаа ч сэргийл гэж гэрээсэлсэн юм. Гэвч монгол генд кодлогдсон энэ шинжvvд Их Могулын тvvхэнд мєрєє vлдээсэн юм . Ердєє л Бабурын дараах хvv Хумиян хаанийг Кабулд байсан тєрсєн дуу Карим нь Энэтхэгийн жанжинтэй нийлж Делийгээс ховхолж тvvний охид нь зах дээр доромжлогдож хєвгvvд нь засуулж дайнд олзлогдсон дээдсийн гэр бvлд халддагvй тухайн vеййн журмыг эвдэж байсан нь зєвхєн нэг жишээ юм. Энэ vед Монгол эмэгтэйчvvд эвлэрэх эвдэлцэхэд ч мєн олон vvрэг гуйцэтгэж байсан жишээ байна. Харин Хуимян хаан Каримийг бутцохиж нvдийг нь сохлоод орхисон гэдэг.
Могул гvрний 2 дах хаан Хумиян одон орныг сонирхогч бичгийн их хvн байжээ. Тvvний шатнаас нь унаж амиа алдсан номын сангийн барилга Делид одоо хvртэл байдаг юм байна. Тvvний дараагийн хаан акбар бол хvчирхэг улс тєрийг товхинуулагч байсан бол тvvний хvv Жалангир хаан урлагийн олон бvтээлийг vлдээж бас архичин нэр зvvж байжээ. Тvvний хvv шах Жалан єєрийн хайрт хатандаа Таж Махалийг босгососн ажээ. Сvvлчийн хаан Арангзэуб бол байлдан дагуулгч байж. Тvvуний vед 1705 он гэхэд Могол гурэн одоогийн энэтхэгийг бvхэлд нь Энэтхэг Пакистанийн булаацалддаг Кашмириг мєн Пакистанийг Афганистантай хянаж байсан юм. Их Могулын ордны дээдсийн хэл Монгол -Турк хэл байлээ. (монгол ба турк хэл нэг хэлний аймаг буюу алтай аймгийн хэл болно)
Тvvний Монгол иргэд нь дээрх улсуудад мєн Иранд нутаглан амьдарсаар байгаа тэдний нэрлэдгээр Хазара буюу Мянгатийхан гэх 6-7 сая монгол-турк-пэрс холилдсон хэлээр ярьдаг Монгол царайтай, мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг ажилч хєдєлмєрсєгєєрєє хєршvvддээ гайхагддаг єєрсдийгєє эзэн Чингисийн удам гэж бахархадаг цагийн эрхээр тасарсан бидний цусны тасархай ажээ.
Одоо харин афганистан дах Хазара нар адил шашины урсгал бvхий Иран Туркээс дэмжлэг авдаг гэжээ. Их Могулийн хаадын vлдээсэн уран барилгын хэдэн зуун бvтээл Могул архитекторийг шингээж єнєєг хvртэл vлджээ. Их Могул номын зохиолч эдгээр 7 хааныг эзэн хаан ба урлагийн их зvтгэлтнvvд гэж дvгнэжээ. Могулын 7 дах хаанаас 1707 -1740 оны хооронд 4 хаад зvй бусаар эрх мэдлийн дайнд амиа алджээ. vvний шалтгаанаар Могул гvрэн хvчин сульдсаар байжээ. 1720 онын vед Оттаманийн эмпирэ буюу Туркууд улам хvчирхэгжиж оргилдоо хvрсэн байлаа. Тэд одоогийн Египэт, Сири, Либан, Ирак, Иран, уулийн улсууд буюу Азарбайджан, Армян, Гvрж бусад жижиг vндэстнvvд Югославийн холбоны улсууд, Молдав, Румин, Блгар, Унгар мєн Кримийн Монгол ханатийг багтаасан улсуудыг хянаж байлаа. Тэд 1700 оны орчим Вена хотод ялагдсан нь тэднийг Европ руу цааш дайлахыг зогсоожээ.
1700 он гэхэд Иран дах Сафабидийн хаант улс Туркийн эрхшээлд орсон нь Могулын хаант улс Оттаманийн эмпирэ хил залгахад хvргэжээ. 1740 онд Оттаманийн туркууд Пелиг эзэлж Могулын хаант улсын элбэг баян эрдэнэсийн санг тоносон нь тод тэмдэглэгдэж vлджээ. Сонирхолтой нь Бабур хааны нэгэн vнэт дэлхийд нэртэй диамонд явсаар Англичуудийн гарт орж одоо Лондонгийн нэгэн музейд байдаг юм байна. Энэ vеэс Могулын хаант улс мєхєж эхэлжээ. Улмаар тэд Английн эзэмшилд Энэтхэг улсыг хvлээлгэж єгсєн ажээ. Одоо лалын ертєнцєд Португали, Франц, Холланд зэрэг єрсєлдєгчєє ялж чадсан Английн колонийн уе эхэлж байлаа.
Английн хатан хаан Викториа 68 жил тєр барьж Английг колонийн их эзэмшигч гvрэн болгоход чухал vvрэг гvйцэтгэжээ. Англи улс Энэтхэгийн ємнєд хэсэгт худалдааны зорилгоор байгуулагдсан ийст Индиа гэдэг сомпаниар дамжуулан колонийн бодлогоо хэрэгжvvлжээ. 1860 онд Моголын сvvлчийн хаан Их бБитанийн ивээл энэ компаний асрамжинд дор байсаар Бирмд нас бржээ. Англичууд 1820 оны vед єєрсдийн анхны тагнуулуудаа худалдаачин эмчийн дvрээр Афганистанд илгээж эхэлжээ.
Тэд ч дурсамжиндаа дэлхийн хамгийн аймшигт дээрэмчидтэй улс гэж Афганийг тэмдэглэхийн хажуугаар Кабул хотийн сайхныг магтаж тvvнд дурласаар зарим нь Афганд амиа алджээ. Єнєєдрийн Daily Mail сонин дээр Тартар нvvдэлчний дvрээр Афганистанд нэвтэрсэн Англи тагнуулын 1800 оны адал явдлыг бичжээ.
Афганистанд явуулах Английн бодлогыг тэдний тагнуулууд Хэрат хотыг захирч байсан Камран гэх хазар эрийг дэмжиж улмаар тvvний гарын дор Афганийг нэгтгэх, нэгтэгсэн Афганийг ивээлдээ авснаар Иранд єєрийн нєлєєг нэмсэн Оросын хvч Афганд орж ирэхээс сэргийлэх зэргээр тододрхойлж байжээ. Улмаар Афганистан, Орос, Британийн завсрын бvс буюу буфэр орон болжээ. Энэ бодлого vндсэндээ Могулийн эзэнт гvрнийг Их Британийн ивээлд оруулсан аргатай тєстэй юм. Мєн эндээс Афганистанд 19 зуун гэхэд Хазара буюу Монголчууд хvн амын 50 %-ийг бvрдvvлж хvчтэй тєлєєлєлтэй байсныг харуулж байна.
Афганистанд Английн анхны цэрэг 1840 онд оржээ. Энэтхэг, Англи цэргvvдийг Афганчууд хvлээж аваагvй юм. Улмаар гэр бvлийн хамт 17000 хvн 1842 онд Кабулаас ухарч Жалалабад орох гэж яваад замдаа бvгд алуулж 1 хvн амд vлдсэн нь Английн колончлолын тvvхэн дэх эмзэг толбо ажээ. Харин vvний єшєєг Афганийн гар хєлєєр дамжуулан Хазара нарыг аймаглан устгасан тухай Хазара вэб дээр бичигдсэнээр 2-3 сая Хазара хvн алагдаж улмаар Афганд тэд байр сууриа алдаж эхэлжээ.
1992 онд Оросын талыг барьсан Нажибуллаг умардын эвсэл унагаж тэдний удирдагчид Раббань болон Массоод нар олон хазар хvнийг хядсан бол Талибууд Хазара-ийн удирдагч Мазарийг хэлэлцээ хийнэ гэж уриад нисдэг тэрэгнээс шидэж алж улмаар хэдэн зуун Хазара хvнийг (Талибуудийн баримталдаг лал шашиний шит ба хазар нарийн суннь урсгал лалийн шашиныг ундэслэгч Моххамэдийн залгамжлагчийг тvvний хvv ба хvргэн гэдэг дээр санал зєрдгєєс биенийгээ хvлээн зєвшєєрдєггvй юм) устгажээ.
Ийнхvv Лалийн ертєнцийг захирч байсан Монголчуудын vр сад єнєєг хvртэл байсаар байж хатуу ширvvн он жилvvдийг давсаар байгаа ажээ. Монгол улс Солонгос, Вьетнам, Орос зэрэг улсуудад дайны vед ч сvvлийн vед ч тусламж vзvvлж ирсэн туршлагатайн хувьд эдгээр цусны тасархай Монголчууддаа єнчинг нь асрах , залуусыг нь нутагтаа сургах зэргээр боломжоороо туслах боломжтой байх.
Дээд Монголчууд
17-р
зууны дунд үед Төвдийн бурхны шашин Гэлүг-па болон бидний хэлж
заншсанаар шарын шашин, Нинма-па буюу бидний мэдэх улааны шашин хоёрын
мөргөлдөөн ширүүсч Халхын Цогт хун тайж улааны шашинтан байж, түүнийгээ
өмгөөлөн дэмжиж Хөх нуурт ирэн шарын шашинтнуудыг алж талан, шахан
гадуурхаж, тэр үеийн шарын шашны тэргүүн 5-р Далай ламын байр суурийг
хөдөлгөж эхэлсэн гэдэг.
Яг
л энэ мөчид Ойрд монголчууд шарын шашинтан байж, мөн тэд дотроо бэлчээр
нь хүрэлцэхгүй багталцаж ядан байх тэр мөчид 5-р Далай лам дөрвөн
ойрдын нэг Хошуудын хан Төрбайхыг залан, туслан тэтгэж Халхын Цогт ханы
халдалгаас хамгаалж өгөхийг хүссэн ажгуу. Хятадын баруун хойт хэсгийн
Гансу, Сичуан, Шижан, Шинжаан дөрвөн мужын дунд орших уугуул Төвдүүдийн
нутаг болох Чинхай буюу монголоор Хөх нуур мужид төвд, хятад болон
хасаг, хотон, салар лалын шашинтнуудын дунд аж төрдөг Хавт Хасарын удам,
түүхэнд бол Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг одоогийн Дээд монголчууд
юм.
Төрбайх албат иргэдээ дагуулан Хөх нуурын
зүг жолоо залжээ. Хөх нуурын хойд эрэгт байх “Улаан хошуу” гэдэг газар
хоёр монгол төвдийн шашны мөргөлдөөний төлөө удам угшил нэгтнийхээ цусыг
үзэж улаан хошуу болтол нь тулалдаж Төрбайх ханы ялалтаар төгссөн
билээ. Харин Цогтын удам ийнхүү цөөхөн хэдэн халх болж энэ газар үдлсэн
нь энээ. Үүнээс хойш Төрбайх хан Далай ламын хамтаар шарын шашныг
мандуулж, Далай лам Төрбайх ханд шашныг дэлгэрүүлэгч Гүш хаан цолоор
шагнасан нь одоо бидний хэрэглэх түүний нэр нь болсон. 1655-1723 оны
хооронд төвд болон Хөх нуурын өндөрлөгт Гүш Хаан өөрийн Хошууд хаант
засгийг байгуулан 70-аад жил оршин тогноод 1723-ны Гүш хааны ач
Лувсандазан Манжийн ноёрхолын эсрэг босоод дарагдан мөхсөн байна.
Түүнээс хойш тэдний төрөл нэгт монголчуудаасаа алслагдан салсан он
жилүүд эхэлжээ.
Одоо Хөх нуур мужид хоёр томоохон бүлэг Дээд монголчууд байх бөгөөд тэдний нэг Хэнаны Дээд монголчууд гэж нэрлэгдсэн 32 800 орчим хүн Хуангнан Жэүд байдаг харин нөгөө үлдсэн нэг бүлэг нь олонх нь Хайши Жэүд буюу нуурын баруун талд, зарим нь Найнан Жэү болон Найбэй Жэү буюу нуурын хойд урд талаар нутагладаг. Энэ хоёр бүлгийг дөхөмхөн Төвд болсон Төвд болоогүй Дээд монгол гэж болно. Хэнаны Дээд монголчууд төвдийн нөлөөнд маш их автсан бөгөөд одоо цөөхөн хэдэн өндөр настайчуудаас бусад нь монгол хэл, бичиг мэдэхгүй болсон байна. Харин нуурын баруун, урд хойд талд байх Дээд монголчууд одоо хэр монгол бага, дунд сургуульд суралцан монгол үсэг бичиг хэрэглэж, монгол хэлээр ярилцдаг. Дээд монголчуудын хэл Ойрд аялгуутай (баруун монголчуудтай төстэй).

Халимаг
Халимагийн
Бүгд Найрамдах Улс нь үндсэн хуульт улс бөгөөд 329,000 (1990) хүн
амтай, 76,150 км кв газар нутагтай ОХУ-ын Европын зүүн урд хэсэгт
Каспийн тэнгисийн эрэг дээр оршдог. Нийслэл хот нь Элста (Элст – монгол
үг) хот юм. Газар нутаг ба Хүн ам
Халимаг Улс нь Каспийн тэнгисийн хойд нам дор газар өргөн хотгорт оршдог бөгөөд тал нутаг, цөлийн бүс нь өргөн уудам газар юм. Тогтмол, урсгал усгүй давстай нуурууд байдаг. Халимагууд нь адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ, цөөхөн тооны гахай өсгөж ба мал аж ахуй нь эдийн засгийн тэргүүлэх салбар болно. Мөн загас агнуур нь голлох байр эзэлнэ. өвлийн улаан буудай, эрдэнэ шиш, малын тэжээл ургуулах бөгөөд усжуулалттай газар тариалан эрхэлнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, загас, байгалийн баялагийн үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн өсөлтөнд тэргүүлэх байр эзэлнэ. Хүн амын 45% нь Халимаг Монголчууд, 37% нь Оросууд болно. Буддизм болон Христийн шашин нь албан ёсны шашин юм. Тус Бүгд найрамдах улс нь 130 гишүүнтэй парламенттай.
Халимагууд бол Монгол хэлээр ярьдаг үндэстэн юм.
Түүх
Ойрад Монголчуудын хагас нүүдлийн аймаг Халимагууд нь Хятадын Турменстанаас Волга мөрний баруун тал нутаг руу 17-р зуунд нүүсэн байна. 1607 онд Ижил мєрєнд нvvдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд шарын шашин шvтдэг Зvvн гарын хаант улс, Монголчуудтай vргэлжийн харилцаатай байж єєрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж vлдсэн євєрмєц хvмvvс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын ємнєд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. Халимагууд зvгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангvй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон “Соёлт хvн тєрєлхтєн дайн байлдааны vед жигд цэмцгэр хувцас, ёслол тєгєлдєр жагсаал, нижгэр бємбєр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хvн иддэг зэрлэгvvд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа vзvvлж чадахгvйд хvрч байна. Та тэр зэрлэгvvдийг турхирч араас нь Оросын армийн хvч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгvvдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хvснэ” гэж Оросын хаан I Александр-т захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Тvндэв, Цэрэнжав Баруун монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргvvд Оросын армийн бvрэлдхvvнд явж Австари хvртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин єєрийн шvлэгтээ “Талын нєхєр Халимаг” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёдууд Франц, АНУ руу цагаачилсан бєгєєд Ижил мєрєндєє vлдэн єлсгєлєнд нэрвэгдсэн халимаг ах дvv нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж vзvvлж байсан тухай архивын мэдээ байдаг. Халимагууд нь одоо Астраханы губернд багтсан 10 аймаг, 150000 шахам хvнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дєрвєд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна.
Гэвч Халимагууд нь Хаант Оросын хамжлага болсон. 1771 онд Волга мөрний зүүн хэсгийн 300,000 гаруй Халимаг Монголчууд нь Монгол нутаг руугаа тэмүүлэн буцаж нүүсэн бөгөөд эртний өст Орос, Казак, Киргизүүд замд нь дайрч, гуравны хоёрыг нь хяджээ. Оросын Волга мөрний баруун талын Халимаг Монголчууд Буддын шашинтай, хагас нүүдлийн амьдралтайгаа үлдсэн байна.
Халимаг гэдэг нь “Үлдэгдэл” гэсэн турк үг бөгөөд энэ нутагтаа үлдсэн хүмүүсийг үлдсэн хүмүүс гэсэн утгаар хэрэглэж, улмаар энэ нь улсын нэр болсон бололтой.
Халимагийн Автономит Муж нь 1920 онд байгуулагдсан; 1936 онд Автономит Бүгд Найрамдах Улс болсон. Дэлхийн 2-р дайны турш, Оростой хамтран Германтай байлдсан байна. 1943 онд 170,000 гаруй халимаг Монголчуудыг Сибирь лүү цөлсөн байна ба ингэснээр Халимагийн Бүгд Найрамдах Улсыг хүчингүй болгосон. 1956 онд Никита Хрущев нь Сталины цөллөгийн гэмт хэргийг буруушаасан. Дараа жил нь 6,000 гаруй халимагийг буцаж ирсэн. 1958 онд ЗСБНХУ-ын Халимагийн автономитийг дахин байгуулсан. 1992 оны 3-р сарын 31-нд Халимагийн Бүгд Найрамдах Улс байгуулагджээ. Халимаг Монголчууд 1990-ээд оны эхээр тусгаар тогтнохоор оролдсон боловч 1994 онд салан тусгаарлагчид өөрийн үзлээсээ татгалзжээ.

Ойрaдууд
Өмнөд Монгол
ХХ зууны эхэнд буюу манжийн дарлалаас гараад Өмнөд монголчууд Монгол улсдаа нэгдэхийг Богд хаанаас хичээнгvйлэн хvсэж, Богд хаан дуртайяа зєвшєєрч Өмнөд Монголыг чөлөөлөхийн тулд цэргээ илгээж байв. Гэвч 1915 онд Хиагтад болсон Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрээр нэгдсэн Монгол улс байгуулагдахыг эрс эсэргvvцэв. Ийнхүү Өмнөд Монгол эх улсдаа нэгдэж чадалгvйгээр Дундад улсын эрхшээлд орсон юм.гүн Дэмчигноров харийн дарангуйллаас ангижрах зорилгоор япончуудаас дэмжлэг авч олон янзаар эсэргvvцлээ илэрхийлсээр 1949 оныг хvргэсэн юм. 1945 оны наймдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлтийн цэргүүд Өмнөд Монгол цаашлаад Хятадыг Квантуны армиас чөлөөлсөн юм. Энэ vед Өмнөд Монголыг ар Монголд нэгтгэх асуудал дахин хєндєгдсєн боловч тэр vеийн улс тєрийн хvнд байдлаас шалтгаалан мєн л бvтээгvй юм. Ингээд 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр Өмнөд Монгол нь Хятадын засаг захиргааны нэгж болсон тухай албан ёсоор зарлаж, өнөөдөр Өвөp Монголын өөртөө засах орон хэмээх автономит эрхтэй улс болон оршисоор байна.
Өвөр Монголын өөртөө засах орон нь 1.2 сая ам.дөрвөлжин газар нутагтай, 25 сая хүн амтай. Өмнөд Монгол нь Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг, найман аймаг, нэлээд том дөрвөн хот, хошуутай эн зэрэгцэх 15 хот, 17 хошуу, 49 сум, есөн автономит сумтай. Хятадын найман мужтай хил залгана. Нийслэл Хөх хот нь 1575 онд байгуулагдсан бөгөөд хожим Өмнөд Монголын нийслэл болсон. Түмэн газрын цагаан хэрэмнээс хойшхи нутаг бол нүүдэлчдийн буюу Монголын нутаг юм. Монгол улс манжийн тvримгийлэлд автсанаас хойш, Өмнөд Монголын 49 хошуу манж чин улсийн(Чин династи) нутаг дэвсгэрт харъяалагдаж ар Монгол буюу Монгол улс нь Манж чин улсын вассал хэмээгдэж, уг хуваасан 2 хэсэгт тус бvрт нь дотоод ба гадаад засаг гэж хувааж байснаас "Дотоод Монгол, Гадаад Монгол" хэмээн нэрлэгдэх болсон. Өмнөд Монголын 25 сая хүн амынх нь 17 хувь нь Монгол, 79 хувь нь хятад, 2.14 хувь манжуур, 0.09 хувь солонгос, 0.02 хувь оросууд аж. Түүнээс гадна эвенк, дагуур, дунган зэрэг үндэстэн амьдардаг юм.
Өмнөд Монголд хятадын эрхшээлээс гарах оролдлого тодорхой хэмжээнд vргэлжилсээр байна.
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home