29 Jun 2013

Эртний монголын түүхэн улбаа домогт эх Алангоо

                                        
08c0ee2c8bcd21d13f344fc01b2728ceeca2e034

 Хорь түмэдийн ноён Хорилдай мэргэний эхнэр Баргужин гоо, түүнээс төрсөн охин Алангоо нь X зууны үед амьдарч байсан түүхэн бодит хүн ажээ. Алангоо Хорь түмэдийн нутаг Ариг-Ус буюу одоогийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагг төрсөн байна. Түүнийг 14 орчим настай байхад эцэг нь тэр үед үлэмж гарч байсан овог, аймаг хоорондын зөрчил тэмцлийн улмаас төрөлх Хорь түмэдийн нутагтаа булга хэрэм агнах газраа алдсаны улмаас нэгэн бүлэг харьяат иргэнээ дагуулан, өөрийн холбоотон Урианхай аймгийн Шинч баянтай нийлэхээр хожмын  домогт нутаг Бурхан Халдун уулын зүг нүүдэллэн иржээ. Харин энэ нутгийн эзэн нь Торголжин баяны хүү Дува сохор, Добу мэргэн хоёр гэж байжээ. Добу мэргэн болвоос Бөртэ Чинуагийн арав дахь үеийн ач, Чингис хааны арван нэг дэх үеийн дээд өвөг байв. 
 
     Тэрбээр сайн харваач тул Добу мэргэн хэмээгджээ. Түүний ах Дува сохор нь "Монголын нууц товчоо"-ны домгийн хэсэгт өгүүлснээр, магнай дундаа ганц нүдтэй боловч далдыг харах билиг увидастайн хирээр гурван нүүдлийн газрыг нэвт харж мэдэрдэг байжээ. Тэрбээр ийнхүү холыг ойр, далдыг ил болгон хардаг эрдэм чадалтай тул ажил үйлс нь өөдрөг, амьдрал ахуй тэгш, овог аймгийнхаа дотор эд агуурс чинээлэг, эрх мэдэл ихтэй нөлөө бүхий нэгэн болсон байна. Тэдний өвөг эцэг Харчугийн хөвгүүн Боржигдой мэргэнээс монгол овог аймгийн доторхи тодорхой шинэ үе эхэлжээ. Бурхан Халдуны өврөөр нутаглах язгуурын монголын чинээлэг угсаа Боржигдой мэргэний хатан Монголжин гоо үзэсгэлэн бүхэн үлэмж бүрдсэн гоо нэгэн байжээ. Боржигон овгийн Боржигдой мэргэн нь язгуурын монгол аймгийн гол цөмийг бүрдүүлсэн Дарлигин салбарын хиад ястны ахлагч байв. Монголжин гоо ойд амьдарч байсан ойн иргэдийн угсаа бөгөөд тэр нь монгол туургатны нэгэн болох Хорь түмэд аймаг байв.
 
   Нэгэн өдөр Дува сохор Добу мэргэн хоёр Бурхан Халдун уулан дээр гарч, алсын бараа ширтэж байтал ах Дува сохор нь Түнхэлэг горхи руу нэгэн бүлэг иргэн нүүж явааг харсан байна. Ингээд ах дүү хоёр тэр нүүдлийг лавшруулан сонирхоход Дува сохор үргэлжлүүлэн харж ийн өгүүлэв: "Тэр нүүдэллэн яваа хүмүүсийн дотор, тэрэгний мухлагийн өмнө, нэгэн сайхан охин сууж байна. Хүний гэргий болоогүй бол Добу мэргэн дүү чамд гуйж өгье" хэмээгээд, түүнийг харуулахаар Добу мэргэн дүүгээ илгээжээ. Добу мэргэн ахын хэлсэн ёсоор явж, тэрхүү нүүдлийн дэргэд хүрч, охиныг үзсэнд үнэхээрийн сэтгэлд нийцэм гоо сайхан охин агаад гадамд гараагүй, балчир залуу, нэрийг нь Алангоо гэдгийг мэдэв. Иймээс хожим Алангоог Добу мэргэн ахын захисан ёсоор гуйн авч урагласан байна. Алангоо Добу мэргэн хоёр Бүгүнүдэй, Бэлгүнүдэй хэмээх хоёр хүү төрүүлж, өсгөжээ. Добу мэргэний гэр нь Боролдой, Соёолби хэмээх хоёр залуу зарцтай, дайр бор хоёр хүлэгтэй, зарахаас зарцтай, унахаас унаатай баян чинээлэг амьдралтай айл байсныг Монголын Нууц Товчоонд өгүүлжээ. Гэвч Добу мэргэн 25 настайдаа хүүхдүүдээ нас биед хүрээгүй бага балчир ахуйд нь нас барсан байна. 
 
   Добу мэргэн Гурван гол, Бурхан Халдуны хавийн нутгийг эзэгаэн язгуур монгол аймгийг захирч байгаад насан залуудаа ийнхүү тэнгэрт хальжээ. Добу мэргэн тэнгэр болсноор язгуур монголын ханы суурь Дарлигин монгол оос Нирун монголд шилжсэн гэдэг. Гэтэл үүний дараахан Алангоо бэлбэсэн бөгөөтөл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг хэмээн нэрлэсэн гурван хүү төрүүлжээ.
 
    Энэ үед зүй ёсоор Добу мэргэнийг амьд ахуй үед төрсөн ёст хүүхдүүд болох Бэлгүнүдэй, Бүгүнүдэй хоёр хүү нь эхээс далдуур хоорондоо үгсэн I хэлэлцэхдээ: "Бидний ээж ойр төрөл садан, үе зэргийн эр хүмүүн байхгүй атал гурван хүүг төрүүлэв. Гэтэл гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хүн бий. Энэ гурван хөвүүн лав түүний хүүхэд байх" хэмээн өгүүлснийг хурц  сэргэлэн Алангоо олж мэдээд, "Энэ учрыг хүүхдүүддээ тайлбарлаж өгөх хэрэггэй" хэмээн үзжээ. Ингээдхаврыннэгөдөр Алангоо эххониныхатсан мах чанаж Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвгүүндээ хувааж идүүлээд, тэднийг зэрэгцүүлэн суулгаж, нэжгээд сумыг "хугал" гэж өгсөнд тэд тус тусдаа амархан хугачиж орхижээ. Тэгэхэд нь Алангоо эх нь таван сумыг нийлүүлэн баглаад түрүүчийн адил тус тусад нь дамжуулан өгсөнд хүүхдүүд нь ээлжлэн оролдож, хэн нь ч дангаараа багц сумыг хугалж чадсангүй. Үүнийг хараад Алангоо эх том хоёр хүүдээ хандан: "Та нар нарийн учрыг мэдэхгүй байж юунд дэмий юм ярина буй. Бэлгүнүдэй, Бүгүнүдэй та хоёр, намайг энэ гурван хөвгүүнийг яахин төрүүлэв. Хэний хүүхдүүд бол хэмээх хоорондоо шивнэн хэлэлцэж буй. Сэжиглэх чинь зөв. Гэвч нарийн учрыг та нар мэдэхгүй байна. Учир нь шөнө бүр цагаан шар хүн, гэрийн тооноор гийгүүлэн орж ирээд, миний хэвлийг илэхэд, түүний гэрэл хэвлийд минь алгуур шингэх болсон. Үүний дараа тэр хүмүүн гарч явахдаа наран саран гэрэлтэй шар нохой мэт шарвалзсаар одох тул тэмдэгтэй тэнгэрийн хөвгүүд биз ээ. Хар тэргүүнт хүн лүгээ харьцуулж яахан өгүүлэх вэ. Хамгийн хаад болох цагт, харц хүн сая учрыг ухаж мэдэх бизээ" хэмээн эрслэн өгүүлжээ.
 
 
    Бас Алангоо эх таван хөвгүүнээ үргэлжлүүлэн сургахдаа: "Та таван хөвгүүн, миний нэг л хэвлээс төрсөн бус уу. Та нар ганцаараа явбал саяын тэр нэжгээд сум мэт хүнд хялбархан Дийлдэх болно. Харин эе эвтэй явбал тэр багцат сум мэт бат бэх болж, хэнд ч хялбар дийлдэхгүй юм. Та нар хэрвээ ганц ганцаар салан хагацаж, хувь хувиа хөөвөл яг тэр дан сум шиг бусдад амархан ялагдана. Харин багласан тэр таван сум пшг нэгдэж явбал ямар ч хүнд ялагдахгүй болно" хэмээн сургажээ. Тэгж байтал Алангоо эх хорвоогийн жам ёсоор үгүй болов. Алангоо эхийн таван хөвгүүний Бэлгүнүдэй бэлгүнүд овоггон болов. Бүгүнүдэй бүгүнүд овогтон болов. Буха хатаги хатагин овогтон болов. Бухату салжи салжи овогтон болов. Бодончар мунхаг боржигон овоггон болжээ. Ийнхүү Алангоо эхийн сургаал үгэнд нэгдэж нягтрахын ач холбогдол, хагацаж бутрахын аюул хорыг маш уран чадварлаг дүрсэлснээр, түүний гүн гүнзгий утга санаа хэдэн зуун жилийн турш монголчуудын дунд түгэн дэлгэрч, эдүгээ хүртэл үнэ цэнээ алдаагүй билээ. Билэг оюу төгөлдөр Алангоо эх энэхүү мэргэн сургаалынхаа ачаар түүхэнд улс төрийн алсын хараат, хүндэтгэн бишрүүштэй эмэгтэйн хувиар бичигдэн үлдсэн болой.
 
 
     Хүн төрөлхтний нийгмийн байгуулал нь эхийн эрхт ёсноос анх үүссэн  түүхтэй бөгөөд эртний тэр цагт  эх хүн болон үр хүүхдийн хоорондох харьцаа нь туйлын  нягт байжээ. Тэнгэрийн царай харж, билчээр ус дагасан нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан үед, эцэг хүн гаднах хүнд хүчир ажлаа гүйцэтгэж байсан учир, гэр орондоо тухлан суух нь нэн ховор байснаас, гэрийн дотоод ажил, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх үүргийг голдуу эхчүүд хүлээж байв. Алангоо эх өөрийн авьяас билэг, оюун ухаанаа таван хүүгээ өсгөн хүмүүжүүлэхэд зориулж, түүний оролдлого чармайлтын ачаар таван хөвгүүд нь цом эрийн цээнд хүрч  хүчирхэг хүмүүс болсон билээ.
 
     Ийнхүү боржигон овогтны дээд өвөг болсон Бодончар мунхаг бол Чингис хаанаас дээш арван хоёр дахь үеийнх нь өвөг болжээ. Монголын түүхэнд ийнхүү Алангоо эхээс төрсөн Бүгүнүдэй, Бэлгүнүдэй хоёрын хойч үрс ба бусад угсаа овогтныг язгуурын монголчууд гэдэг бөгөөд Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гурваас үүссэн угсаа төрлийг нуруу монголчууд гэж нэрлэх болжээ. Нуруу монголчуудын алдарт эх Алангоо хатнаас хожмын алтан урагг хаадын удам уг гарвалтай гэж үзэж болно. Эд бүхэн монголын түрүү овогтон бөлгөө. Монголчууд нь бусад овгоос нэгэнт арилжин авсан бэр хүн тэр овгийнхны шууд мэдлийн өмч болон хувирч, талийгаачийн язгуур удмыг үлдээх онцгой үүргийг хүлээж байсан нь түүхийн сурвалж мэдээгээр нотлогддог. Энэ бүхнээс үндэслэн Алангоо хатны сүүлийн гурван хүү Добу мэргэний төрөл садан, алтан ургийн   боржигон овгийн хэн нэгэн эрийн хүүхдүүд байх талтай. Нөгөө талаар тэр цагт айлын бэр хүн хадмын талынхныг ямагт дээдлэн хүндэлж, бэр байхад зайлшгүй мөрдөх олон зүйл хорио цээрийг хатуу баримталж байсан бөгөөд монголчуудын эртний уламжлал ёсоор эмэггэй хүний оюун билгийг энэ ёс заншлаа хэрхэц сахиж байгаагаар үнэлэн үздэг байв. Бэрлэхүйн ёсны хамгийн чухал хэсэг бол бэр хүн хадмын талынхны нэрийг хэлэхгүй өөр үгээр цээрлэн хэлдэг заншил нь Алангоогийн домгийн өгүүлэмжээс  тодорхой харагдах ажгуу. Тэрбээр их ухаалаг, үр хүүхдүүдийнхээ эв нэгдэлд санаа зовж, эвтэй сайхан амьдрахыг бодитой зааж өгсөн халамжит эх хүн а байжээ

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home