19 Nov 2011

Монгол улсын нутаг дэвсгэр

Монгол улсын нутаг дэвсгэр

Íутаг дэвсгэр бол хүн төрөлхтөн төдийгүй амьд амьтанд их чухал зүйл юм. Монголчууд бусад ард түмний адил нутаг дэвсгэрийнхээ төлөө тэмцсээр ирсэн. 13-р зуунд Нэгдсэн Монгол улс байгуулагдахад өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй болсон.Гэвч түүхэн явцад  тэр нь 3-4 хэсэг болон бутарсны нэг хэсэг нь өнөөгийн монгол улсын нутаг дэвсгэрийн гол цөм нь болдог. Монгол улс өнөөгийн байдлаар Төв Адийн төв хэсэгт 1564,100 км квадрат нутаг дэвсгэрийг эзлэн оршдог бөгөөд энэ хэмжээгээрээ дэлхийд 17-д ордог. Нэгд хүнд ноогдох хэмжээгээрээ дэлхийд 1-т орох бөгөөд дэлхийн хуурай газрын 1,16%-г эзэлнэ. Дээрхиэс үзвэл МУ нь нилээд өргөн уудам нутаг дэвсгэртэ баруунаас зүүн тийш сунаж тогтсон. Дөрвөн захын цэг, болон хилийн нийт уртаа үүнд яриарай. 13-р зууны үед манай улсын нутаг дэвсгэр нь Байгаль нуурын араас урагшаа хятадын цагаан  хэрэм хүртэл баруун зүгт Алтайн нуруунаас зүүн тийш Их хянганы нуруу хүртэл үргэлжилж байсан.  Энэ улс нэн удаан тогнож чадаагүй 16-р зууны монгол улс нь хоёр хуваагдсан . Хил зааг нь говиос урагш , хойш  хуваагдаж байсан. Түүнээс гадна баруун зүүн гэж хуваагдсан. Гэвч 1660-аад онд Өвөрмонгол, 1691 онд Халх Монгол / Долнуурын гэрээгээр/ , 1755 онд Ойрад Монгол Манжийн эрхшээлд орсон. Манжид дагаар орсоны дараа монголын нутаг дэвсгэрт ихээхэн өөрчлөлт орсон. Энэ үеэр москва төвтэй орос орон хүчирхэжиж өөрийн хилээ өргөтгөх болсон байна. Дорно зүг уралын нурууг давж байгаль орчмын нутгийг өөртөө нэгтгэхийг оролдож эхэлснээр Манж, Орос 2н хооронд маргаан гарч байсан.  Монгол Оросын хил 1700-аад оны үеэс тогтсон бөгөөд 1727 онд буурын гэрээ /буурын хийд / хиагтын гэрээгээр /орос манжийн хооронд байгуулсан / орос хятадын хилийг монголын Тувагийн нутаг хүртэл тогтоосон. Ингэснээр одоогийн буриад байгаль нуурын нутаг орост шилжсэн юм. Дараа нь 1860 оны бээжингийн гэрээ, түүний дараа тарвагатайн гэрээгээр түрүүчийн хил тогтоосон газрын баруун хойд хилийг шинээ тогтоосон . үүгээр нилээд их газар орос улсад шилжсэн. Үүнээс хойш 1911 онд монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, богд гэгээнтэнийг хаанд өргөмжилсэн. Эхлээд бүх монголыг нэгтгэх болсон. Энэ үед 1914 онд Оросын хаан Тагна Тува орчмын нутгийг Оросын эзэн хааны ивээлийн нутаг гэж зарласан нь хожим энэ нутгийг салан тусгаарлуулах эхлэл болсон. Манж орос монгол 3 улсын гэрээ болсон хамтын гэрээгээр монголын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн ар монгол автономит эрхтэй болгосон. Уг   гэрээний 11 р зүйлд ар монголын нутаг дэвсгэрийн зааж өгсөн байна. Халхын 4 аймаг болох / сэцэн хан, түшээт хан, сайн наён хан , засагт хан / ховдын хязгаар , урианхайн хязгаар, хөвсгөлийн хязгаар бүхий нутаг дэвсгэрийг ар монголд оруулсан. Үүнээс  дарьгангын хошууг автономит монгол улсад оруулсан байна. 1944 онд киев хотод 3 улсын гэрээ/ орос,АНУ, англи /гадаад монголын статус тувагийн асуудалыг бас дахин орос улс тавьжээ. 1945 онд монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гарын үсэг , дэлхийн 2 р дайны дараагаар тагна туваг оросод дагаар оруулсан. 1958 онд байгуулсан гэрээгээ монгол орны нутаг дэвсгэрээс Тувад тасалж өгсөн байна. Энэхүү таслалт нь монголын нутагруу 10-20 км дотогш нэвтэрсэн . Монголын өмнөд хил нь тодорхой бус байсан бөгөөд Ар, Өвөр Монголын хил зааг говиор тусгаарлагдаж байсан боловч тодорхой хилийн шугам байхгүй байсан. 1962 онд хятад монголын хоорондох хилийн асуудлыг шийдсэн. баруун : монгол алтайн нуруу –алтай таван болд зүүн хойд :тарваган дахын овоо
Хамгийн сүүлд 2002 онд Орос Монголын хил, 2003 онд Монгол Хятадын хилийг дахин баталгаажуулсан байна.

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home