Тод бичиг
Тод бичиг
Зая
Бандид Намхайжамцын намтар “Сарны гэрэл” хэмээх номыг түүний шавь
Раднаабадраа 1691 онд туурвиж үлдээсэн бөгөөд энэхүү намтар зохиолын
монгол тод бичгээр уламжилсан эх нь Монгол улсад байхаас гадна тод
бичгээр байгаа хэд хэдэн бичмэл эх нь ОХУ-д хадгалагдаж байна. Тод
бичиг, түүний дурсгалыг тусгайлан судалсан эрдэмтэн Х.Лувсанбалдангийн
бичсэнчлэн “Сарны гэрэл” хэмээх энэ намтар нь “болсон үйл явдлыг үнэн
зөв бичсэнээрээ түүхийн сонин сурвалж бичиг” ажээ. “Сарны гэрэл”-ийг
1959 онд академич Б.Ринчен гуай оршил бичиж хэвлүүлсэн билээ. Мөн
академич Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршив”
номондоо хэсэгчлэн оруулж, орчуулсан номын нэрийг монгол, төвдөөр
жагсаан нийтэлсэн юм. Тод бичгээр бичсэн “Сарны гэрэл”-ийг монгол
дурсгалт бичгийн цувралаар 1967 онд хэвлэн гаргасан. Ойрдын хошууд Яст
Гөрөөчин отгийн Шангас овогт их бандид Огторгуйн далай буюу Намхайжамц
нь 1599 он буюу шороон гахай жил Баавханы тавдугаар хүү болон
мэндэлжээ. Тэр цагт дөрвөн ойрдын ноёд нэг нэг хүүгээ сахил хүртээж
банди болгоё хэмээн тохиролцсон тул Байвгас баатар Намхайжамцыг 17
настайд нь үрчлэн авч сахил хүртээн лам болгожээ. ¯рчлэн авсан эцэг
Байвгас нь Чингисийн дүү Хавт Хасарын удмын ноён бөгөөд Дөрвөн Ойрдын
түүхэнд зартай хүний нэг билээ. Намхайжамц 1617 онд Төвдийн Цогт
Брайбүн хийдэд шавилан суужээ. Энд 20 гаруй жил “таван ухаан”-ы номд
шамдан сурч, гоц авъяас билгээрээ гайхуулж Равжамба хэмээх цол хүртжээ.
Тэрбээр 1638 онд Төвдөөс Ойрд нутагтаа заларсан ажээ.
Зая
Бандидыг нутагтаа эгэхээс өмнө тавдугаар далай лам Лувсанжамц уулзаж
мутрынхаа эрихийг хайрлаж, “Чи миний төлөө монгол хэлтэнд гарч, шашин
хийгээд амьтанд ном үзүүлж туслан үйлд” хэмээжүхүй. Ингээд Зая Бандид
1639 оны намар нутагтаа ирж Тарвагатайн Харавгайд Очир тайжийнд ирж
өвөлжжээ.
1640 онд Ойрд, Халхын ноёд цугларч “Их цааз” гэдгийг тогтооход оролцсон тухай тодорхой бичгийн баримт үгүй боловч оролцсон гэж үзэх үндэс байгаа билээ. Баатар хунтайжийн санаачилгаар монголын билгийн улирлын XI-р жарны төмөр луу жилийн намрын дунд сарын шинийн таванд Тарвагатайн Улаан Бураа хэмээх газар Халх, Ойрдын ноёдын чуулган болсон бөгөөд түүнд Халхын Засагт хан Субадай, Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөөтэй том ноёд, Ойрдын Эрдэнэ Баатар хунтайж, Хөндлөн Увш, Хошуудын Гүүш хан Төрбайх зэрэг халх, ойрд, Хөх нуурын монголчууд, Ижил мөрний торгуудын гол гол ноёд оролцсон ажээ.
Тэр чуулган феодалын бутралыг давж, үндэсний нэгдсэн улсыг сэргээн бэхжүүлж, харийн дайсныг хамтран эсэргүүцэх хэрэгт монгол угсаатны хамтын хүчин зүтгэлийг нэгтгэх гол зорилтыг тавьсан билээ. Энэ чуулганаар шарын шашныг түгээн дэлгэрүүлэх тухай бас хэлэлцсэн бөгөөд 1641 оны хавар Халхын Засагт хан, Зая Бандидыг урин залж, улмаар Түшээт хан, Сэцэн ханыд заларсан байна. “Их цааз” тогтоосон 1640 оны чуулганд Зая Бандид оролцсон учраас түүнийг халхын ноёд бишрэн хүндэлж дараа жил нь өөрийн нутагтаа залсан байж таарна. Зая Бандид халхад явсан зорилгыг Оросын түүхч доктор И.Я.Златкин “Халх долоон хошуунд Зонховын шашныг дэлгэрүүлэхийн сацуу Халхын 3 хантай учирч Манж чин улсын түрэмгийллийн эсрэг нэгдэх гэсэн Халх, Ойрдын хуулийн гол санааг давтан сануулах зорилгоор явсан бололтой” гэж тодорхойлжээ.
1645 онд Халимагт очсон нь мөн л дээрх зорилгыг агуулж байсан буй заа. Зая Бандид 1640 оны орчмоос ном орчуулах үйлээ эхэлсэн гэж үздэг. Түүний намтарт “барс жилээс хойд барс жил хүртэл орчуулав” хэмээн 177 номын нэрийг дурдсан буй. Энэ хугацааг судлаачид 1650-1662 он гэж үзэх боловч орчуулсан номын жагсаалтанд үүнээс өмнө орчуулсан бүтээл ч хэд хэд байгаа тул бас эргэлзээ төрүүлж байна. Магадгүй “барс жилээс хойд барс жил хүртэл” гэдэг нь 1638-1662 он буюу 24 жилийн хугацааг заасан хэрэг байж болох юм. Зая Бандид 1648 оны өвөл монгол бичгийг засварлан тодорхой болгосон тод бичгээ зохиожээ. Зая Бандид “¯сгийн найрлага” хэмээх цагаан толгойнхоо төгсгөлийн үгэнд тод бичиг зохиох болсон зорилгоо “Омог монгол улсын хувьтанд хялбар болгохын тулд” гэж тодорхойлжээ. ¯үнээс үзвэл тод бичгийг зөвхөн дөрвөн Ойрдод зориулсан бус болох нь тодорхой юм. Зая Бандид 1662 оны намар Ойрд нутгаас Төвдөд очих замын зуур 63 сүүдэртэй байхдаа өвдөж таалал төгсчээ. Зая Бандид Намхайжамц бол одоо хүртэл хэрэглэсээр байгаа тод бичгийг зохиож, эртний дорно дахины олон ухааны судар шаштирыг эх хэлнээ орчуулж, шашин төрийн үйл хэрэг, монгол туургатны эв нэгдлийн төлөө хүч билгээ зориулж явсан соён гэгээрүүлэгч эрдэмтэн хүн билээ.
Тод бичгийн онцлог
Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь монгол бичгээ тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. Монгол бичгийн чухам юуг тодорхой болгосныг өгүүлэхийн урьд монгол бичгийн зарим онцлогийг тодруулах хэрэгтэй юм. Орчин цагийн монгол хэл халх аялгуунд биеэ даасан авиалбар буюу үгийн утга ялгадаг авианы заримыг монгол бичигт нэгэн дүрсээр тэмдэглэсэн байдаг. ¯үний гол шалтгаан бол эртний монгол хэлэнд тухайн авианы зарим нь үүсэн бий болоогүй буюу биеэ даасан авиалбар болж чадаагүй байсантай холбоотой билээ. Монгол бичиг маань монгол хэлний олон аялгуунд сэлгэн хэлэгддэг авиаг нэг дүрсээр тэмдэглэснийг бид мэднэ. Өдгөө бидний үзэхэд монгол бичиг маань олон ижил дүрстэй ялгахад бэрх мэт санагдаж яагаад авиа бүрийг ялгасан нарийн үсэг зохиож болоогүй юм бол гэсэн бодол төрдөг.
Үүний учир шалтгааныг нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ийнхүү өгүүлжээ. “Ямар учраас дундад зууны үеийн монгол хэл бичгийн хүмүүс уйгур үсгийг авахдаа хожим манж нар үсгээ зохиохдоо дусал бинт нэмэх зэргээр маш нарийн болгосны нэгэн адил авиалбар бүрийг нарийн ялгахын тулд ямар нэгэн нэмэлт тэмдэг хийж оновчтой хэрэглэж чадсангүй вэ гэж асууж болно. ¯үний бүх баримт зүйлийг анхааралтай судалж үзвэл хэл шинжлэлийн ноцтой үндэс байсан юм гэж дүгнэж болох байна. ¯үнд XIII зууны эцсээр Хубилай хааны үед монголчууд энэхүү боловсон бус үсгийг төвд цагаан толгой дээр үндэслэсэн бүр нарийн үсгээр солихыг оролдсон юм. Хэдий тийм боловч энэхүү оролдлого нь амжилт олсонгүй. Мөн үүнчлэн XVII зууны дундуур зохиосон, авианы талаар маш нарийн Зая Бандидын “тод үсэг” нь ойрдын зарим аймгийн дунд өргөн дэлгэрч чадсангүй. Хэлний нутгийн аялгуу нь үлэмж олон салбар бөгөөд тэдгээр аялгууны хоорондын ялгавар нь нэгэнтээ жигдрэн нийлээгүй байх үед үлэмж нарийн цагаан толгойтой үсэг нь зайлшгүй аль нэг нутгийн аялгуун дээр үндэслэх хэрэгтэй болдог байна. Тэгвэл тийм бичиг үсэг нь бусад бүх аялгуугаар хэлцэгчдэд ойлгомжгүй болдог байна. Чухам ийм учраас Хубилай хааны дөрвөлжин үсэг, жич Ойрдын зарим аялгуудын дунд Зая Бандидын тод үсэг авиан зүйн талаар боловсон бус цагаан толгойтой хуучин монгол үсэгтэй өрсөлдөж хүчин мөхөстжээ. Хэлний олон салбар нутгийн аялгуу бүхий нөхцөл байдалд нэг бол дундад зууны үеийн Монголд болсонтой адил авиан зүйн талаар олон нутгийн аялгууны дундын чанартай бичиг зохиох хэрэгтэй, эсвэл дундад зууны үеийн Францад болсон шиг нийт улсынхаа бичиг харилцааны ашиг тусад тохируулалгүй салангад аялгуу бүрд бичиг үсэг буй болгох замаар орох хэрэгтэй болдог ажээ. Хуучин монгол бичгийн хэлний онцлог чухам энэхүү дурдсан зүйлээр тайлбарлагдах нь түүний цагаан толгойн үсгийн бүрэлдхүүнээс илэрхий байна” гэж Г.Д.Санжеев өгүүлсэнчлэн “үлэмж нарийн цагаан толгойтой бичиг үсэг нь зайлшгүй аль нэг нутгийн аялгуун дээр үндэслэх хэрэгтэй” бөгөөд Зая Бандидын зохиосон тод үсэг ч баруун монголын аялгуунд үндэслэсэн юм. Тод бичиг зохиохдоо монгол бичгийг хэрхэн өөрчилснийг үндсэн 7 эгшгийн жишээгээр өгүүлье!
А, Э эгшиг монгол бичигт үгийн эхэнд ялгаатай боловч үгийн дунд, адагт адил байдгийг ялган тэмдэглэсэн. И эгшгийн тухайд бараг адилхан боловч бичлэгийн ялгавар бий. Ө эгшгийг дөрвөлжин гэдэсний ард дээд талдаа өргөстэй ¯ эгшгийг монгол бичгийн гэдсээр, У эгшгийг урдаа өргөстэй гэдсээр тус тус тэмдэглэсэн ажээ. Тод бичиг зохиохдоо хэлний нэг авиалбарыг нэг л дүрсээр тэмдэглэж эхэнд, дунд, адагт орох олон хэлбэргүй болгохыг ихэд хичээсэн байдаг. Тод бичигт урт эгшгийг “удааны” (уртатгалын) тэмдэг болон гэдэс давхарлах хоёр аргаар тэмдэглэсэн бөгөөд академич Ш.Лувсанвандан, Б.Ринчен, Г.Д.Санжеев, эрдэмтэн Х.Лувсанбалдан, Г.Жамьян зэрэг судлаачид энэ талаар өөрсдийн өвөрмөц саналыг дэвшүүлсэн билээ.
Үг зүйн тухайд гэвэл монгол бичгийн хэлний дагавар нөхцөлийг аль болох ойрдын аялгуунд ойртуулсан, зарим эртний хэлбэрийг орхисон зэрэг онцлогтой юм. ¯гсийн сангийн тухайд бол тод үсгийн эхэн үеийн дурсгалд ойр нутгийн аялгууны үгс нэн ховор бөгөөд хожмын дурсгалд нутгийн аялгууны үг өдий төдий тохиолддог. Энэ онцлогт нь үндэслэн судлаачид тод бичгийн хөгжлийг хоёр үе болгодог бөгөөд нэгдүгээр үе нь 1648 оноос XVIII зууны II хагас хүртэл, хоёрдугаар үе нь XVIII зууны II хагасаас Халимагт 1924 он, Шинжаанд одоог хүртэл хэмээсэн үечлэл хийж байна. II үед тод бичиг нь Халимаг-Шинжааны ойрд, монгол аялгууг тусгасан, тэдний утга зохиолын хэл болжээ. Одоо БНХАУ-ын Шинжааны ойрд монголчууд тод бичгээ хэрэглэж сонин, сэтгүүл, ном хэвлэсээр байна.
Тод үсгийг Зая Бандид анх зохиохдоо нийт монгол хэлтэнд зориулсан боловч бүх монголчуудад дэлгэрч чадалгүй зөвхөн ойрдын бичиг болон хувирсан явдал бол өмнө өгүүлсэнчлэн олон аялгуу дундын шинжтэй монгол бичгийг тодорхой нэг аялгуунд ойртуулснаас шалтгаалжээ. Мөн тод бичиг нь монгол бичиг шиг хурдан бичихэд төвөгтэй, нарийн зурлага олонтой байсан нь бас нөлөөлжээ. Гэвч тод үсгийн ололттой зарим зүйлийг хожмын үсэг зохиогчид ашиглаж байжээ. Тухайлбал 1905 онд Буриадын лам Агваандорж тод үсэгт тулгуурлан буриадын шинэ үсгийг зохиосон бөгөөд олны дунд “Вагиндрагийн үсэг” хэмээн алдаршжээ.
Тод бичиг, түүний дурсгалыг судалсан нь
Тод бичгийн судалгаа одоогоос 140 гаруй жилийн өмнө эхэлжээ. 1847 онд Казаний их сургуулийн профессор А.Попов “Халимаг хэлний зүй”, 1849 онд А.Бобровников “Халимаг монгол хэлний зүй” хэмээх бүтээл туурвисан бөгөөд мөн 1850-д оны үеээс Санкт-Петербургийн их сургуулийн оюутан Ю.Лыткин нэлээд зүйл хийжээ. Тэрчлэн нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов, С.А.Козин, Г.Д.Санжеев, Д.Кара, Н.Поппе, Ж.Крюгер нар үнэ цэнэтэй судалгаа хийсэн билээ.
ОХУ-ын Халимаг, БНХАУ-ын Шинжааны эрдэмтэд тод бичгийн судлалаар их зүйл хийж байгааг онцлон хэлэх ёстой. Монголын эрдэмтэд, тухайлбал Х.Лувсанбалдан, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Ц.Шагдарсүрэн, Ж.Надмид, Г.Жамьян нар тод бичгийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд манай судлаачид энэ талаар сонирхолтой судалгааг явуулж байна.
Тод бичгийн дурсгалууд
Монголчууд олон үеийн турш хэд хэдэн бичиг үсэг зохион хэрэглэж, түүгээрээ ном зохиолоо туурвин үлдээснийг бид мэднэ. Тод бичгээр туурвисан бүтээл нь монгол бичгийн дараа орохуйц арвин сан хөмрөгтэй юм. Тод бичгийн дурсгалын дийлэнх нь гар бичмэл байх бөгөөд одоо Монгол улсын нийтийн номын сан болон хэл зохиолын хүрээлэнгийн номын хөмрөгт давхардсан тоогоор 2000 гаруй ном байгаа ажээ. Мөн орон нутагт тухайлбал, Ховд, Увс аймаг, хувь хүмүүсийн гарт нэлээд ном хадгалагдаж байгааг тооцох ёстой.
ОХУ, БНХАУ, Герман зэрэг бусад орны номын санд тод бичгийн дурсгалууд арвин байгаа юм. Берлин хотын Гумбольдтын их сургуулийн Азийн судлалын хүрээлэнтэй МУИС-ийн монгол хэл шинжлэлийн тэнхим хамтран ажилладаг бөгөөд 1989 оны намар миний бие Берлинд очиж, улмаар Дрезден мужийн Хернхүт хэмээх жижиг хотын сүмийн архивт хадгалагдаж байгаа тод бичгийн дурсгалыг долоо хоног үзэж танилцах сайхан боломж олдсон билээ. Тэнд монгол бичгийн Алтангэрэл, ¯лгэрийн далай, Ушаандар хааны тууж, Увш хунтайжийн тууж, Улаан сувд эрих сургаалын зохиол тэргүүтэй нэлээд арвин дурсгал хадгалагдаж байна. Мөн 1822 онд зохиосон Герман-Халимаг толь (гар бичмэлээр) XIX зууны эхэн үед нэрт монголч эрдэмтэн Б.Я.Шмидтээр дамжуулан хорийн буриад Номт.Бадам, халимагийн Содном нар Германы миссионер (шашин номлогч) Ё.Г.Шиллтэй харьцаж байсан захидлууд зэрэг судалгааны сонин хэрэглэгдэхүүн байгаа юм. Хернхүтийн сүмийн архивт хадгалагдаж байгаа эдгээр тод бичгийн дурсгалыг бүртгэн авч, заримыг нь гараар хуулан авсан билээ. Энэхүү дурсгалтай танилцах бүхий л боломжоор хангасан доктор Удо Баркманнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ ялдамд тэмдэглэмээр байна. Мөн энэ явдлаараа 1866 онд Лейпциг хотод В.Юүлгийн хэвлүүлсэн тод үсгийн “Шидэт хүүрийн үлгэр”-ийг хуулбарлан буулгаж авсан билээ. Тод бичгийн дурсгалууд нь сэдвийн хувьд бурхан шашны хөлгөн судрууд, гүн ухаан, анагаах ухаан, зурхай, уран зохиол, аман зохиол, зан үйлийн холбогдолтой гэх мэт тун олон янз юм. Б.Содном гуайн бичсэнчлэн тод бичгийн дурсгалуудыг төвд хэлнээс орчуулсан, монгол бичгээс тод бичигт буулгасан, шууд тод бичгээр зохиосон гэж 3 зүйлд хуваан үзэж болно. Тод бичиг, түүний дурсгалыг судлан шинжилж олны хүртээл болгох нь монгол туургатны бүтээсэн соёлын арвин хөмрөгөөс хойч үедээ танилцуулж, тэдний оюуны санг баяжуулах эрхэм нэгэн эх булаг юм. Нөгөө талаар эх хэлнийхээ хөгжил хувьсал, нутгийн аялгууг судлан үзэхэд тод бичгийн дурсгалын хэлийг зайлшгүй судлах шаардлагатай билээ.

Док.проф Ш.Чоймаа
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home