12 Nov 2012

Дэлхийд хамгийн олон тахьтай боллоо

Дэлхийд хамгийн олон тахьтай боллоо

tahi2 

  
Дэлхийн сүүлчийн цорын ганц зүйл зэрлэг адуу тахийг Голландын тахь хамгаалах сан, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, «Хустайн цогцолборт газар» төв хамтран Хустайн байгалийн цогцолборт газарт амжилттай сэргээн нутагшуулж байна. Тус цогцолборт газрын тахийн тоо толгой 260 гаруйд хүрээд буй нь өдгөө дэлхийн хамгийн олон тахьтай нутаг болоод байна. Цуут аянч, судлаач Н.М.Пржевальский Төв Азид зорчсон хоёр дахь аяллаас нутаг буцахдаа Орос Хятадын хилийн харуулын захирагч А.К.Тихоновоос нэгэн зүйл адууны арьс, гавлын ясыг бэлгэнд авжээ. Петербургийн шинжлэх ухааны академийн музейн амьтан суддаач И.С.Поляков уг арьс, гавлын ясыг тухайн үед мэдэгдээд байсан адууныхаа 22 зүйлтэй харьцуулан судалж, үнэхээр зэрлэг адууны шинэ зүйл мөн болохыг батлаад, Н.М.Пржевальскийн нэрээр шинжлэх ухаанд бүртгэсэн байна. Шинэ зүйл зэрлэг адууны сургаар харийн олон тооны судлаачид Төв Ази, Монголын говь цөлийг тэмцсэний дээр нэрд гарсан амьтны хүрээлэнгүүд тахьтай болохыг эрмэлзэж, төлөөний хүмүүсээ явуулж байлаа. Тахийн унага барьж, амьтны хүрээлэнд хүргэх ажил 1898 оноос эхэлж, 1903 оны байдлаар 6 жилд 88 унага барьжээ. Барих, тэжээх, тээвэрлэх туршлага хомсын улмаас үхүүлж, үрэгдүүлсээр тэднээс зөвхөн 53 унага гадаадад гарав. Тахийн амин чухал хэрэгцээ говь цөлийн задгай ус, булаг шандыг хүн, мал эзэгнэн ус бэлчээргүйдүүлж, дархалсан хууль дүрэм гарахаас өмнө хэт их агнаж, нутгийнханд галт зэвсэг дэлгэрч, бэлчээр ус сайтай хээр, хуурай хээрээс ус бэлчээр муутай говь цөл рүү түрэгдэж, 1940-1950-иад онд БНМАУ-ын хилийн ойролцоо нутаглаж байсан Осман гэгчээр толгойлуулсан хасгийн босуул зэвсэгт хүмүүст хайр гамгүй хядуулж, 1944-1945 оны зуданд хиарч, 1898-1903 оны унага барих бүдүүлэг арга, аргачлалт ажилд өртсөнөөр байгальд зэрлэгээрээ үлдсэн цөөн тооны тахь 1940-1960-аад онд бүрмөсөн устаж, үгүй болжээ.
          tahi1  

Байгаль дээр зэрлэгээрээ устан үгүй болж, зөвхөн хүний оролцоотойгоор зоопаркийн нөхцөлд цөон тоотой үлдсэн “тахийг байгальд сэргээн нутагшуулах нь аварч үлдэх цорын ганц зөв зам мон” гэсэн Тахь судлалын олон улсын III симпозиумын шийдвэрийн дагуу гадаад дотоодын суддаачид хамтарсан хайгуул судалгаа бэлтгэл ажлыг хийж, Голландын тахь хамгаалах сан, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо хамтран Төв аймгийн Хустайн нуруунд тахь нутагшуулах ажлыг амжилттай эхлүүлсэн байна. Анхны 16 тахийг 1992 онд буулгаснаас хойш 2000 оныг хүртэл 5 удаагийн тээвэрлэлтээр 84 тахийг авчирсан нь өдгөө 260 гаран толгойд хүрч өсжээ. Баярлахгүй байхын аргагүй гайхалтай үр дүн. Учир нь, хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад адууны овгийн зарим зүйл амьтдыг гаршуулж, гэршүүлж байснаас бус, байгальд нь эргүүлэн суллаж, зэрлэгшүүлэн нутагшуулж байсангүй. Тэгээд ч сэргээн нутагшуулалт бүхэн амжилттай болоод байдаггүй. Шувуу нутагшуулалтын 50 хувь, хөхтөн нутагшуулалтын 25 хувь нь л амжилттай болох ханддага ажиглагддаг. Бараг л сохор азанд найдмаар ийм хүнд хэцүү ажилд ингэж амжилт олохоор баярлаад баршгүй. Амьтны хүрээлэн бүхэн хүнд л үзүүлэх зорилго бүхий 8-10 гаран тооны л тахьтай, зарим нэгэн нөөц газрууд 50-80 тооны тахьтай, тэгхэд манай Монголд 360 гаран тооны тахь дэлхийд хамгийн олон болоод байна. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том төрийн бус байгууллага Дэлхийн байгаль хамгаалах холбооноос тус бүрдээ 250 орчим тахиас бүрдсэн 10-аад газрыг бий болгох нь зүй юм хэмээн сэргээн нутагшуулах хөтөлбөрийг эхлүүлсэн бол энэхүү зорилгод хүрсэн анхны газар нь Монгол болоод байна. Хустайн байгалийн цогцолбор газар нь харьцангуй бага орон зайд байгалийн бүс, бүслүүрийн олон төрлийг багтааснаараа өвөрмөц онцлогтой. Өмнөтхэсгээр Монгол орны томоохон го.л Туул урсах ба түүний хөндийн*зурвас хээр нь уулын хээртэй хил залгаиа. Үндсэн тайгаас алслагдаж “арал” маягтай тасарч үлдсэн багахан ойн сан бүхий ойт хээр, говийн шинж төрхийг илэрхийлэх элсэн довцгуудтай нь, тус цогцолборт газрыг өвөрмөц төрхтэй болгодог. Байгалийн бүс, бүслүүр, амьдрах орчны олон янз байдал нь, биологийн төрөл зүйл, генетик олон янз байдлаар баялаг байх эх үндэс болно. 2002 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандалын дархан газрын сүлжээнд хамрагдсан. Хустайн цогцолборт газар (Хустай төв) төрийн бус байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан ХБЦГ-ын менежментийг хариуцан ажилладаг.     

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home